Ус хангамжийн цехийнхэн хамтын гүйцэтгэлийн төлөвлөгөөг 104.6 хувиар биелүүлжээ

      Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн хамт олон 2020 оны эхний хагас жилийн бүтээмжийн ажлаа дүгнэжээ. Тус цехийнхэн энэ онд ажилчдын сайн санал, саналын хэрэгжүүлэлтийн түвшнийг ахиулах, бүтээмж чанарын дугуйлангуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, үр өгөөжийг тооцох, баталгаажуулах механизмыг бүрдүүлэхийн тулд нийт ажилтнуудын бүтээлч санаачилгыг эрчимжүүлэн, шинэ санаа шийдэл олох, үйлдвэрлэлд хэрэгжүүлэх боломж, дэмжлэгийг бий болгох зорилт дэвшүүлэн ажилласан байна. Ингэснээр цехийн ажилтнууд сайн саналын системд 218 санал бүртгүүлснээс 179 санал үнэлгээ авч, 157 санал нь хэрэгжсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт саналын 81.7 хувь нь бодит ажил болон хэрэгжжээ. Ажилтнуудын сайн санал гаргах идэвх оролцоо ч 37.5 хувьд хүрч ахисан байна. Энэ оноос шинээр ажилтнуудын хамтын гүйцэтгэлийг дүгнэдэг болсон бөгөөд тус цехийнхэн энэ үзүүлэлтийн төлөвлөгөөг 104.6 хувиар биелүүлэв. Мөн бүтээмжийн үйл ажиллагаагаараа 38.5 хувийн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь үйлдвэрийн дундаж үзүүлэлт 26.7 хувиас 10 гаруй хувиар өндөр байна гэж тус цехийн Бүтээмжийн менежер А.Долгормаа ярилаа.

      Ус хангамжийн цех нийт 22 бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан бүтээмжийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Энэ онд “Дэвшил”, “Хөх монгол”, “Чадал”, “Бод, сэтгэ, бүтээ”, “Хамтын хүч”, “Шинэ эргэлт” зэрэг 12 дугуйлан идэвх санаачилгатай ажиллаж, 6 төсөл, 14 жижиг сайжруулалтын ажил багаараа хийж гүйцэтгэсэн байна. Эдгээр төсөл нь ХАБЭА-н зөрчил, эрсдлийг бууруулж, эрчим хүчний зардал хэмнэхийн зэрэгцээ хамт олны эерэг хандлага, түүний үр өгөөжийг нэмэгдүүлснээрээ чухал ач холбогдолтой болжээ. Цехийн бүтээмжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Бүтээмжийг дээшлүүлэх шилдэг санаачилга” уралдааныг 6 дугаар сарын 22-ноос ирэх 11 сар хүртэл зарласан байна. Уралдааны үр дүнгээр цехийн “Шилдэг хамт олон”, “Шинэ санаа-шилдэг төсөл”, “Шилдэг ажлын байр” болон бүтээлч санаачлагч ажилтнуудыг шалгаруулан урамшуулж, тэргүүн туршлагаас  нь бусад хэсгүүдэд түгээж сурталчлах аж. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %