Урьдчилан сэргийлэх үзлэгт 281 ажилтан хамрагджээ

     Эрдэнэт үйлдвэр, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд жил бүр нийт ажилтан ажилчид, ахмад болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хувь тогтоолгосон уурхайчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэг 7 сарын 1-ний өдрөөс эхэлж, өнөөдрийн байдлаар 281 ажилтан хамрагдаад байгааг албаны хүн онцлов. Үзлэгийг энэ удаа 16 багцтайгаар илүү нарийвчилсан оношлогоо, шинжилгээ хийхээр зохион байгуулж байна. Оношлогооны чиглэлийг гаргахдаа өмнөх жилүүдийн үзлэгийн дүн шинжилгээнд тулгуурлажээ. Тухайлбал, өнгөрсөн жил үйлдвэрийн ажилтнуудын дунд ходоод, хоол боловсруулах замын өвчлөл, дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой бодисын солилцооны хямрал, зүрх судасны болон бөөр, шээсний замын өвчлөлүүд зонхилж байсан тул энэ төрлийн шинжилгээ оношлогоог илүү нарийвчлан хийхээр зорьж буйгаа эмч нар ярив. Үзлэгт хамрагдах бүх хүн эдгээр багцаас нас харгалзахгүй сонголт хийх боломжтой.  Мөн өмнө нь үзлэгийн хуваарийг цех нэгжээр нь гарган, тухайн заасан хугацаанд багтаж хамрагдахыг анхааруулдаг байсан бол энэ жил эрүүл мэндийн хувьд асуудалтай, удаан өвдөж байгаа хөдөлмөрийн зохицуулалт хийх шаардлагатай ажилчдыг нэн түрүүнд хамруулах чиглэл барьж буй аж.

     Энэ жилийн үзлэг оношлогоог ковид-19 тархалттай холбоотойгоор бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулснаараа онцлог юм. Одоогийн байдлаар, зуны амралтын үе таарч, үзлэг оношлогооны ачаалал харьцангуй бага байгаа ч ирэх 9 сараас нэмэгдэнэ. Тиймээс ачаалал багассан энэ үеийг ашиглан, өдрийн ачааллыг тэнцвэржүүлж, ажилтнууд аль болох цаг алдалгүй үзлэгтээ хамрагдахыг Эмнэлэг сувиллын цогцолбороос зөвлөж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %