
Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 187 дахь өдөр. Он дуусахад 178 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26 градус, шөнөдөө +13 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 7 дугаар сарын 06. Сумъяа гараг. Билгийн тооллын 16. Цагаан нохой өдөр. Өдрийн наран 5цаг 01 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40),луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Хол замд явах хүмүүс хойш мөрөө гаргавал зохистой.Бага халуун болох улирал 23 цаг 42 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2826, евро 3188, БНХАУ-ын юань 400, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6022 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1969 оны 07 дугаар сар
- Улаанбаатар хотод Политехникийн дээд сургууль байгуулагдав.
1970 оны 07 дугаар сар
- ЭЗХТЗ-ийн Гүйцэтгэх хорооны XXV чуулганаас ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын социалист эдийн засгийн интеграцийн цогцолбор программыг баталжээ.
1972 оны 07 дугаар сар
- “Эрдэнэтийн-Овоо”-ны ордыг ашиглан техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулахаар А.Б.Поливин тэргүүтэй Зөвлөлтийн мэргэжилтний хэсэг Улаанбаатарт иржээ.















