
Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 184дэх өдөр. Он дуусахад 181 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +24 градус, шөнөдөө +13градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой, салхины хурд 4-5 м/сек байна.

3. Аргын тооллын 7 дугаар сарын 03.Сугар гараг. Билгийн тооллын 13.Улаагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес хийх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40),туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40)болой.Хол газар явагсад зүүн хойш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.
4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2823, евро 3169, БНХАУ-ын юань 399, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6080ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1963 оны 07 дугаар сар
- БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал БНПАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цыранкевичид Варшавын гэрээний байгууллагад элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидал илгээжээ.
1965 оны 07 дугаар сар
- АНУ-ын Маринер-4 Ангараг гарагийн зургийг авч Дэлхий рүү илгээв.















