Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 168 дахь өдөр. Он дуусахад 197 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +24 градус, шөнөдөө +10 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 1-6 м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 17. Буд гараг. Билгийн тооллын давхарласан 26. Цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40),туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Хол замд явах хүмүүс зүүн хойш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ.
4.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2817, евро 3170, БНХАУ-ын юань 397, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5759 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1989 оны 06 дугаар сар
- ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулсан Мод боловсруулах комбинатыг байнгын ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээ болов.
1991 оны 06 дугаар сар
- Будапештад ЭЗХТЗ-ийг татан буулгах тухай протоколд гарын үсэг зуржээ.















