“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчид дипломоо гардлаа

Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчид бакалавр, магистрын мэргэжлийн  дипломоо өнөөдөр гардлаа. Тус сургуулийг энэ жил бакалавр зэрэгтэй 39, магистр зэрэгтэй 15 оюутан төгсөв. Мөн Ашигт малтмал  баяжуулалтын технологийн ангийн оюутан Эрдэнэцогтын Мядагмаа 3,21 голч оноотой “Онцлох диплом”-той төгсөж, Эрдэнэт үйлдвэрт урилгаар ажиллах батламж гардах болзол хангажээ. Тэр “Эрдэнэтийн-Овоо ордыг түшиглэн жилд 36 сая тонн зэс, молбидены хүдэр баяжуулах нь” сэдвээр дипломын ажлаа хамгаалсан аж. “Эрдэнэт цогцолбор” сургуулийг 2013 оноос хойш нийт 34 оюутан онц дүнтэй төгсөж урилгаар  Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон байна. Төгсөлтийн талаар сургуулийн захирал Д.Зоригтхүүгээс тодруулахад: “Манай сургуулийн 21 дэх төгсөлт болж байна. Энэ жил сургуулийн 45 жилийн ой тохиож байгаа. Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” вирусын нөхцөл байдалтай холбоотойгоор хаврын улирлын бүх хичээл цахимаар явагдлаа. Гэнэтийн үйлдэл байсан учраас компьютер, микрофон, чихэвч, видео бичлэг хийх студи хэрэгтэй болсон. Энэ сорилтыг багш, оюутан сурагчид амжилттай давж, цахим орчинд шилжиж чадлаа. Нэг онцлог нь сургалтын байгууллагын чанарын менежментийн тогтолцоонд шилжих ажил эхэлсэн. Багш нартаа танилцуулах “Модуль-1”  сургалтыг цахим орчинд явууллаа. Манай сургууль Чанарын менежментийн тогтолцоо  ISO-21001 боловсролын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Онцлох диплом”-той төгссөн оюутанд Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламжийг  Ерөнхий захирал энэ сарын 18-нд гардуулна” гэв.  

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %