Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 166 дахь өдөр. Он дуусахад 199 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +28 градус, шөнөдөө +14 градус дулаан, аянга цахилгаантай бага зэргийн аадар бороотой, салхины хурд 4-6 м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 15. Сумъяа гараг. Билгийн тооллын 25. Шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Хол замд явах хүн баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2813, евро 3196, БНХАУ-ын юань 397, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5785 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1983 оны 06 дугаар сар
- -Эрдэнэтийн хивсний комбинат Булган аймгийн Бугат сумын нутагт ээлжиндээ 75 хүн хүлээн авах хүчин чадалтай “Бугат” амралтыг барьж, ашиглалтад оруулав.
- -БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Эрдэнэт хотын талаар авах зарим арга хэмжээний талаар” тогтоол гаргав.
1984 оны 06 дугаар сар
- -Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 54 дүгээр тогтоолоор хотын төвлөрсөн ус хангамжийн эх булагт ашиглагдаж Сэлэнгийн дагуу байрлаж байгаа 10 худаг буюу 1, 2, 3, 4-р ус өргөгч станц, усан сан, өрөмдмөл худгуудыг ариун цэвэр, хамгаалалтын 1-р бүсэд хамруулж, эргэн тойрон 50 метр хашаа хайс, харуул манаатай болгохыг холбогдох байгууллагуудад даалгажээ.
- -БНМАУ байгуулагдсаны 40 жилийн ойд зориулан БНМАУ-д зохиосон соёлын өдрүүдийн үйл ажиллагаанд оролцсон “Люблин” чуулгын жүжигчид Эрдэнэт хотод зочлон тогложээ.
- ЗХУ-ын Төлөвлөгөөний комиссын орлогч дарга С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирж, Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ өртөг, ашгийн асуудлаар хэлэлцэн зарим тохиролцоонд хүрэв.















