Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 161 дэх өдөр. Он дуусахад 204 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +6 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 6-7 м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 10. Буд гараг. Билгийн тооллын шинийн 20. Хөх бич өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Энэ өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол замд явах хүн баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
4.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2808, евро 3173, БНХАУ-ын юань 396, ОХУ-ын рубль 41, Японы иен 25, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5680 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
1973 оны 06 дугаар сар
- Эрдэнэт үйлдвэрийн техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэх тухай гэрээнд талууд гарын үсэг зурав.
1975 оны 06 дугаар сар
- МХЗЭ-ийн МҮЭ-ээс “Халамжлан хүмүүжүүлэгчдийн хөдөлгөөн” өрнүүлэх шийдвэр гаргажээ.















