
Өнөөдөр 05 дугаар сарын 26
Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 147дахь өдөр. Он дуусахад 218 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +24 градус, шөнөдөө +7 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 26.Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 4. Шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Энэ өдөр үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Аливаа үйлд муу бөгөөд өдрийн сайн цаг нь гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад модон хохимой өдөр тул цээрлэвэл зохилтой.
4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5242 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2801, евро 3054, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...
Асуулт: -Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрчдийн хэрэгцээнд зориулан өргөн хэрэгцээний ямар бараа таваар үйлдвэрлэж байна вэ?
Хариулт:- Эрдэнэт үйлдвэрээс хөдөлмөрчдийн өргөн хэрэглээнд зориулан жилд 10 гаруй нэрийн 300 гаруй мянган төгрөгийн бараа үйлдвэрлэн нийлүүлж байна. Үүнд, спортын хэрэглэл, орон сууцны сантехникийн зориулалттай резинээр хийсэн сэлбэг, малчид, хөдөлмөрчдийн гэр ахуйн хэрэгцээний зарим нэрийн бараа үйлдвэрлэж худалдааны байгууллагаар дамжуулан борлуулж байна. Цаашид нийт ажиллагсдын цалингийн фондын нэг төгрөг тутамд таван мөнгөний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нормативыг үндэслэн өргөн хэрэгцээний бараа үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нэр төрлийг өргөтгөх чиглэлээр тодорхой программ боловсруулж байна. Ийм боломж ч үйлдвэрт байгаа юм.
(Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)















