Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 132 дахь өдөр. Он дуусахад 233 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16 градус, шөнөдөө +2 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 10-14 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 11. Сумъяа гараг. Билгийн тооллын 19. Хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Энэ өдөр морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хишиг даллага авах, сан тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот тосгоны суурь тавих, хувцас эсгэх, тооцоо хийх, төлгө тавих, цэрэг хөдөлгөх, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаанд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцасөмсөх, эд юм өгөх, мал худалдахад муу болой. Өдрийн сайн цаг нь нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой. Хол замд явах хүмүүс урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна.
4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5227 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2791, евро 3014, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37.7, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...
1979 оны 05 дугаар сар
- Сайд нарын Зөвлөлийн 113 дугаар тогтоол гарч, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн барилга байгууламжийг барих үед туслан гүйцэтгэгчээр ажилласан Монголын барилгын цэргийн ангийн байрлаж байгаа байр болон Зөвлөлтийн зохион байгуулалттай барилгачдын байр, орон сууц, талхны газар, галын депо зэрэг барилга байгууламжийг тоног төхөөрөмж, эд хогшлын хамт БНМАУ-ын Батлан хамгаалах яаманд шилжүүлэхээр тогтжээ.
1980 оны 05 дугаар сар
- “Эрдэнэтийн-Овоо” - ны орчим гүний хайгуул хийх асуудлаар Монгол-Зөвлөлтийн холбогдох байгууллагаас хамтарсан протокол гаргав.
1981 оны 05 дугаар сар
- МАХН-ын XVIII их хуралд оролцсон ЗХУКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ЗХУКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга М.С.Горбачёв тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилж, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
- МАХН-ын XVIII их хуралд оролцсон 30 шахам орны коммунист ажилчны намуудын төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.















