Уурхайчид 4 дүгээр сарын төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг давж биелүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон өнгөрсөн сард 2044 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 100.7 хувиар, 916.55 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 100 хувиар тус тус биелүүллээ. Ингэснээр оны эхний дөрвөн сард уулын цул гаргалтыг 8351 мянган метр куб, хөрс хуулалтын хэмжээг 3665.9 мянган метр кубт хүргэж, төлөвлөгөөт үзүүлэлт 102.5-103.6 хувиар биелжээ. Өнгөрсөн сарын үзүүлэлтээр хүдэр олборлолт 2875 мянган тонн буюу төлөвлөгөө нь 101.3 хувьтай байгаа бол оны эхний дөрвөн сарын байдлаар 11947 мянган тонн буюу 101.7 хувиар биелсэн байна. Оны эхнээс уурхайчид 170750 тууш метр өрөмдлөг хийжээ. Хүдэр боловсруулалт  өнгөрсөн сард 2605 мянган тонн буюу төлөвлөгөөт үзүүлэлт 103.1 хувиар, эхний дөрвөн сард 10713 мянган тонн буюу 102 хувиар тус тус биелэв. Өнгөрсөн сард хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 101.7 хувиар, молибдены агуулга 127.7 хувиар, зэсийн металл авалт 100.3 хувиар, молибдены металл авалт 107.2 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Эдгээр үзүүлэлтийг оны эхний дөрвөн сарын байдлаар авч үзвэл 100-109 хувиар биелжээ. Дөрөвдүгээр сард 47494 тонн зэсийн баяжмал, 548 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэж, төлөвлөгөөг 105-138.5 хувьд хүргэлээ. Оны эхний дөрвөн сард нийт 190687 тонн зэсийн баяжмал, 1977 тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 102-117 хувиар биелүүлсэн байна. Баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө  өнгөрсөн сарын байдлаар  105-141 хувиар биелсэн бол оны эхнээс 102-121 хувийн биелэлттэй гарчээ. Өнгөрсөн сард хуурай жингээр 45499 тонн зэсийн баяжмал, 459 тонн молибдены баяжмал тус тус ачуулсан байна. Харин оны эхний дөрвөн сард нийт 185952 тонн зэсийн баяжмал, 1661 тонн молибдены баяжмал ачуулжээ. Ачигдсан баяжмалын чанарын төлөвлөгөөг өнгөрсөн сараар авч үзвэл 101-102 хувь, оны эхнээс 102-103 хувиар биелсэн байна. 
Фото: Б.Баттөгс  
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %