.jpg)
Мэдүүштэй...
1. Өнөөдөр жилийн 119 дэх өдөр. Он дуусахад 246 хоног үлдлээ.
2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +7 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 4 дүгээр сарын 28. Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 5. Цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цагт жаргана. Энэ өдөр могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40). Хол газар явагсад баруун зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сарын цээртэй тул муу.
4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5165 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2785, евро 2992, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37, Японы иен 25.8 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...
Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газрыг Москва хотноо байгуулсан зорилго юу вэ?
Хариулт: -Монгол, Зөвлөлтийн хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, аж ахуйн “Монголросцветмет” нэгдлийн үйл ажиллагааны эдийн засгийн нөхцөлийн дагуу үйлдвэрийн гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа, эрх өргөжиж байгаатай уялдуулан Москва хотноо төлөөлөгчийн газрыг 1989 онд байгуулсан юм. Уг төлөөлөгчийн газар нь дээрх үйлдвэрүүд биеэ даан гадаад худалдаа, наймааг эрхлэх, дээрээс тогтоож өгдөг валютын лимитээр хэрэгцээт материал, машин, тоног төхөөрөмж худалдан авах, зөвлөлтийн барилгын байгууллагуудад барилга угсралт, тохируулгын ажлыг хийж өгөх болон зөвлөлтийн үйлдвэрүүдтэй шууд харилцаа тогтоон хөгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах зорилготой.
Асуулт: -Улаанбаатарт байрладаг “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа юунд чиглэгддэг вэ?
Хариулт:-Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын үндсэн зорилго нь эх орны үйлдвэрийн болон улсын материал техник хангамжийн төвлөрсөн фондоор дамжин хуваарилагддаг импортын бараа, материалын хангамжийн асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хот, ЗХУ-д томилолтоор явж байгаа үйлдвэрийн ажилтнууд, зөвлөлтийн мэргэжилтнүүдийг угтах, зочид буудалд байрлуулах, үдэж гаргах үүрэгтэй ажилладаг. Төлөөлөгчийн газрын харьяа дамжлага бааз нь улсын материал техник хангамжийн төвлөрсөн баазуудад ирсэн барааг хүлээн авч хадгалан, үйлдвэрт вагоноор болон авто машинаар ачуулах зориулалттай. Төлөөлөгчийн газар нь өөрийн тооцооны харилцах дансаар дамжуулан худалдаа, хангамжийн байгууллагуудтай төлбөр тооцоо хийж, бараа материалыг олж бэлтгэхийн зэрэгцээ валютын дансны тооцооны асуудлаар улсын банкны гадаад гүйлгээний газартай харилцаж ажилладаг.
(Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)















