.jpg)
Мэдүүштэй...
1.Өнөөдөр жилийн 100 дахь өдөр. Он дуусахад 265 хоног үлдлээ.
2.Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 12 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, багавтар үүлтэй, салхины хурд 2-6 м/сек байна.

3.Аргын тооллын 4 сарын 10. Сугар гараг. Билгийн тооллын 18. Харагчин хонь өдөр. Лусын буулттай. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Энэ өдөр гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муунөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буяны үйл, хөрөнгө оруулах, лам болох, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой.Хол замд явах хүмүүс урд зүг рүүмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахадэд, малын гарлагатай тул цээрлэвэл зохилтой.
4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4963 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3020, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна.
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...
1982 оны 4-р сар
- Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 188 тоот тушаалаар 5-р цэцэрлэгийг 10 бүлэг, 280 хүүхэд, 68 ажиллагсадтайгаар байгуулав.
- Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний халамжлан хүмүүжүүлэгчдийн зөвлөгөөн болов.
- ЗСБНАвтонамит Буриад улсын Эрхүү мужийн Ардын депутатуудын зөвлөлийн Гүйцэтгэх захиргааны дарга А.Е.Соколов тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.
1983 оны 4-р сар
- Зөвлөлт Үзбекистаны Алмалык хотын комсомолын хорооны 1-р нарийн бичгийн дарга В.А.Абдуламиков тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод айлчлав.















