.jpg)
Мэдүүштэй...
- Өнөөдөр жилийн 97 дахь өдөр. Он дуусахад 268 хоног үлдлээ.
- Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +7 градус, шөнөдөө -1 градус байх бөгөөд шороон шуургатай, салхины хурд 5 м/сек.
- Аргын тооллын 4 сарын 7. Ангараг гариг. Билгийн тооллын 14. Тугчин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол замд явах хүмүүс зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
- Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4863 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ өдөр...
1973 оны 4-р сар
- Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, эрчимжүүлэх зорилгоор МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Монголын ард түмэнд хандан уриалга гаргав.
1973 оны 4-р сард
Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцохоор Зөвлөлтийн барилгачдын эхний хэсэг болох 18 хүн Эрдэнэтэд ирж, 5 дугаар сарын 9-нд Зөвлөлтийн мэргэжилтэн Ю.М. Овсянниковын удирдсан угсралтын бригад анхны уурын зуухны баганыг босгож, барилгын үйлдвэрийн баазын суурийг тавих ёслолын ажил болов. Эрдэнэтэд нэн түрүүнд баригдах шаардлагатай байгууламжаар,
- Дархан хот дахь дамжин өнгөрүүлэх бааз
- Улсын хилээс Дархан-Орхон-Эрдэнэт хүртэлх 220кВт-ын, Эрдэнэтээс Сэлэнгийн мод бэлтгэлийн аж ахуй хүртэлх 110 кВт-ын нийт 335 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, трансформаторын дэд станц,
- Монголын зохион байгуулалттай ажилчдын тосгон
- Зөвлөлтийн барилгачдын хотхон
- Салхит-Эрдэнэтийн төмөр замын хайгуул, бусад бэлтгэл ажил
- Дархан-Эрдэнэтийн 170 км автозамын засвар
- Цэвэр усны шугам байгууламжууд /Эрдэнэтээс 60 км-ийн зайд Сэлэнгэ мөрний эргээр гүний худгууд гаргах/ -ыг нэрлэж байлаа.















