Ажилчдын хоолны ширээнд хамгаалалтын хаалт байрлууллаа

Шинэ коронавирусын халдвар,  цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг баримтлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үйлдвэрийн шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудтай хамтран, ажиллагсдад заавар зөвлөмж өгөх, урьдчилан сэргийлэх талаар бүхий л чиглэлд ажлын тусгай горимд шилжин ажилласаар байна. Мөн үйлдвэрийн цех нэгжүүд ч энэ тал дээр санаачилга гарган нэвтрүүлж байна. Тухайлбал, Засвар механикийн заводын удирдлага,  ХАБЭА хариуцсан инженер болон тус цехийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Таятан фүүд”компанийн ажилтнууд санаачлан,  ажилчдын хоолны ширээнд хамгаалалтын хаалт хийж байрлуулжээ. Ажиллагсад нэг ширээнд 4 болон түүнээс дээш тоогоор сууж хоол иддэг учир ханиах,найтаах, ярилцахад шүлсээр дамжин эрсдэл үүсэж болзошгүйг тооцож, ийм хаалтаар тусгаарласан гэж“Таятан фүүд”компанийн менежер ярилаа.

“Таятан фүүд”компани нь Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод болон Авто тээврийн цехийн Төрөл бүрийн авто машины засварын газрын ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг. Нэг өдөрт 800-900 хүнийг өглөө, өдөр, оройн ээлжийн гурван удаагийн хоолоор хангаж, 40-50 хүнд зөөврийн хоолоор үйлчилж байна. “Агаар дуслын болон ахуйн бүхий л замаар хүнээс хүнд дамждаг  коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийг хоолны танхим болон гал тогоонд тогтмол хийхийн зэрэгцээ амны хаалтгүй үеийн эрсдэлийг хязгаарлах үүднээс тусгаарласан хаалтыг ширээ бүрт байрлуулжээ. Эдгээр хаалтыг Засвар механикийн заводын моделийн хэсгийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглан, нимгэн модон хавтангаар хийж өгсөн” гэж “Таятан фүүд”компанийн Салбар хариуцсан менежер Ц.Үүрийнтуяа нэмж хэлэв. Түүнчлэн хоолны танхим,дотоод орчин, агааржуулалт, сандал ширээ болон бусад хатуу гадаргуут эд зүйлсийн ариутгалд онцгой анхаарч, ажилчдын гарыг санитолоор тогтмол ариутгасны дараа  халуун хоолоор үйлчилж буйгаа онцоллоо.

Хоолны цэсэд адууны махтай хоол нэмжээ

Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу ажилчдын дархлааг дэмжих зорилгоор үндэсний хоол хүнсийг хоолны цэсдээ түлхүү оруулах болсноо “Таятан фүүд”-ийн технологич инженер А.Ундрал ярилаа. Тэрээр “Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ажиллагсдын дархлааг дэмжих чанартай хоолоор үйлчилж байна. Тухайлбал, адууны махтай хуурга, аарцтай шөл болон таван цулын шөл зэрэг монгол үндэсний хоолыг түлхүү өгч байна. Мөн эх орны газрын хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, саримсын орцыг нэмэгдүүлж, өдөр тутмын хоолны цэсэд оруулсан” гэсэн юм.

Энэ үеэр бид зарим ажилчдын сэтгэгдлийг сонслоо. Засвар механикийн заводын фрейзерчин Л.Ганболд “Хоолны ширээ тус бүрд хамгаалах хаалт хийсэн нь зөв шийдэл болсон гэж бодож байна. Хоорондоо ойрхон ярилцах, удаан хооллох зэргээс сэргийлж байгаа” гэсэн бол үйлчлэгч Д.Отгонбаяр “Манай цехийн ажилчдад үйлчилдэг “Таятан фүүд”компанийн хоолны чанар сайжирч, халуун аарц, чацаргана болон аньсны шүүс тогтмол өгч байгаад талархаж байгаа. Ханиад томуу, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлж, хоолны ширээнд хаалт байрлуулсныг зөв санаа гэж хэлмээр байна” гэв. Харин мастер Г.Есүхэй “Коронавирусээс урьдчилан сэргийлэх олон талын арга хэмжээг манай үйлдвэрийн бүх цех нэгж дээр авч хэрэгжүүлсээр байна. Жишээлбэл, манай цехийн хоолны газрын ширээнд хамгаалах хаалт хийсэн. Үүнийг яг энэ цаг үед оновчтой санаачилга гэж харж байгаа. Хоолны чанар, орц хэмжээний хувьд дээшилсэн” гэж ярилаа.

Ц.Оюунгэрэл: Хоолны цэгүүдийн ширээний зохион байгуулалтыг нэг эгнээ болгох, хаалт байрлуулах зэргээр өөрчилж байна

Коронавирусын халдвараас хамгаалах гол аргууд нь халдваргүйтгэлийн шаардлага хангасан орчинд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжихэд анхаарах гэдгийг мэргэжлийн байгууллагууд, эмч нар байнга зөвлөж байгаа. Энэ чиглэлээр үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс ямар арга хэмжээ авч ажиллаж буйг тус хэлтсийн Хоолны эрүүл ахуйч эмч Ц.Оюунгэрэлээс тодруулахад “Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, бид Засвар механикийн заводын ажилчдын хоолны газрын ширээнд хамгаалах хаалт хийж байрлуулсан. Энэ нь ДЭМБ-аас гаргасан сурагчийн ширээний байрлалаар буюу нэг эгнээнд суулгаж, хоолоор үйлчлэх зөвлөмжийг хэрэгжүүлэх нэг хэлбэр юм. Энэ нь ажилчид өөд өөдөөсөө харж сууснаар үүсэх эрсдэлийг хязгаарлаж байна гэсэн үг. Бусад жижиг цехийн хоолны газруудын ширээний зохион байгуулалтыг нэг эгнээ болгож өөрчилсөн байгаа. Ингэснээр шил шилээ харж суусан тохиолдолд хоорондоо яриа үүсгэх боломж бага байдаг. Мөн гэрээт байгууллагуудтай хамтран ариутгал халдваргүйтгэлийг хоолны газрууд болон хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох цэгүүдэд тогтмол хийж байна.

Ойрын өдрүүдэд манай санал хүлээн авах 71300 тоот утсанд хоолны цэгт олон хүн цугларч байгаа нь эрсдэл үүсгэж болзошгүй гэсэн саналыг зарим ажилчдын зүгээс ирүүлсэн. Хэдийгээр коронавирусын халдвараас шалтгаалан хил гааль хаагдаж, хоолны материал, нарийн ногооны  нөөц багасан  хоолны нэр төрөл багасаж буй ч чанартай, халуун хоолоор тогтмол үйлчлэх нь хүний эрүүл мэнд, дархлааг дэмжихэд юу юунаас илүү ач холбогдолтой гэдгийг манай ажилчид ойлгоно байх” гэж хариуллаа.

Фото: Б.Ялалт

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %