“Чанарыг эрхэмлэе-2026” аяны хүрээнд ахмадуудад эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа

Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Эрдэнэт” сувиллын цогцолбор “Чанарыг эрхэмлэе-2026” аян өрнүүлж байна. Энэ хүрээнд Ахмадын баяр, дэлхийн зүрх судасны өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сургалт, өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Өндөр настан, ахмад ажилтнуудын дунд зүрх судасны өвчлөл зонхилж буй энэ үед уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг цэгцтэй олгох, эрүүл зөв, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа чухал байгааг тус цогцолборын Эрдэнэт клиникийн тасгийн эрхлэгч Б.Бурмаа энэ үеэр онцолсон юм.

Эрүүл мэндийн сургалт, өдөрлөгт Эрдэнэт үйлдвэрийн 60 гаруй ахмад хамрагдаж, артерийн даралт бууруулах цэгэн иллэг, дасгал хөдөлгөөн сурч, гарын доорх материалаар эрүүл хоол хийх, давсны хэрэглээг бууруулах талаар мэдээлэл авсан ач холбогдолтой үйл ажиллагаа болов. Мөн өлөн үеийн цусан дахь сахрыг үнэ төлбөргүй үзэж, ахмадуудын дунд “Инээвэл залуужна” хөгжөөнт тоглоом зохион байгуулж, шалгарсан хоёр настанд өдөрлөгийн ивээн тэтгэгч “Берлин хими” компанийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн бэлэглэлээ.

“Эрдэнэт” сувиллын цогцолбор он гарсаар Хамтын гэрээний дагуу 800 орчим ахмадад эмчилгээ сувилгаа хийж, амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажиллаж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %