Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын Олон улсын магадлан аудит хийх үйл ажиллагаа нээгдлээ

Эрдэнэт үйлдвэрт тав дахь жилдээ хэрэгжиж буй Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт, тав дахь удаагийн аудитын үйл ажиллагаагаа өнөөдөр нээлээ. 2021 оноос Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлого чиглэл, хөгжил дэвшилд шинэ хэм хэмжээ, эргэлт авчрах, орчин үетэй зэрэгцэн алхах зорилгоор Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хүний нөөц захиргааны хэлтэс, тус стандартыг үйлдвэрийн үйл ажиллагааны хөрсөнд суулгах явцдаа баталгаажуулалтын болон магадлан аудитыг тус бүр хоёр удаа хийлгэн, хамрагдаж ирсэн бол энэ удаа гурав дахь удаагийн магадлан аудитын үйл ажиллагаанд хамрагдахаар нээлтийн хурал зохион байгууллаа.

Хүний нөөцийн багц стандарт хэрэгжиж эхэлснээс өнөөг хүртэлх хугацаанд уг стандартыг хамгийн үр дүнтэй, тогтвортой, үлгэр жишээ нутагшуулж, тасралтгүй сайжруулан авч явж буй байгууллагаар Эрдэнэт үйлдвэр шалгарсан байна. Үүний баталгаа нь олон улсад хүний нөөцийн менежментийн багц стандартыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллагын гурван одтой “Exemplary” гэрчилгээг Эрдэнэт үйлдвэр эзэмшиж буй явдал гэж хурлын нээлтийн эхэнд Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд тэмдэглэсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжүүлж буй Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын 2026 оны магадлан аудитын үйл ажиллагааг Франц улсын “Афнор” группийн Тэргүүлэх аудитор А.Оленков ахалж, тус группийн Монгол Улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монсертф” компанийн Баталгаажуулалтын газрын дарга, аудитор Б.Энхтөгс, аудитор Ю.Болортуяа, аудитор, ажиглагч Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж зохион байгуулах юм. Магадлан аудитын нээлтийн ажиллагаанд олон улсын тэргүүлэх аудитор А.Оленков, стандартын баталгаажуулалтыг магадлах аудитын зорилгыг танилцуулж, стандартын хамрах хүрээ, тэдгээрт бүрэн хүрч хэрэгжиж буй эсэхийг энэ удаагийн аудитаар тогтооно гэдгийг онцлов. Эрдэнэт үйлдвэрт Хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандарт хэрэгжээд нэгэнт төлөвшсөн байна. Ийм төлөвшилтэй байгууллагад аудит хийх нь аудиторуудын хувьд сорилт байдаг гэдгийг багийн ахлагч, тэргүүлэх аудитор А.Оленков онцлоод, үл тохирол гэхээс илүүтэйгээр хамтдаа харилцан суралцаж, тасралтгүй сайжруулалт болон шинэчлэлийн боломжуудыг нээхэд, төвлөрч ажиллах болно гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр энэ удаагийн магадлан аудит, стандарт хэрэгжилтийн ахисан түвшний шатанд хийгдэнэ гэж тодорхойлов.

Магадлан аудитын нээлтийн хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Менежментийн ухааны доктор (Ph.D), Тэргүүлэх аудитор О.Отгонбаяр, “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандартын хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт”-ыг танилцууллаа. Хүний нөөцийн үйл ажиллагааны үндсэн болон дэмжих үйл явцад нийгмийн бүх чиглэлийг хамарч буй тус стандартын хүрээнд Эрдэнэт үйлдвэр, хүний нөөцийн менежментийн тогтолцооны бодлогын бүхий л баримт бичгийг шинэчлэн боловсруулж, жил бүр тасралтгүй сайжруулан баталгаажуулж ирлээ. Сүүлийн жилүүдэд стандартын нийцлийг хангах ажлыг Дотоод хяналт, мониторингийн хэлтэстэй хамтран хийж байна. НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн төлөө” 17 зорилт, Монгол Улс болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэл, хэтийн төлөвт тусгагдсан зорилтыг биелүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн менежментийн тогтолцоонд ахиц, сайжруулалтыг авчирсан сайн туршлага болж байгаа зэргээр Хүний нөөцийн ISO 30400 багц стандартын үр өгөөж, ач холбогдлыг мэдээлэлдээ дэлгэрэнгүй дурдлаа. Түүнчлэн, багц стандарт хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй Чанар хяналтын хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс болон хүний нөөцийн мэргэжилтэн, аудитор, ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй Хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандартад хийх магадлан аудитын үйл ажиллагаа гурван өдөр үргэлжилнэ. Аудит хийх эрх бүхий Франц улсын “Афнор” групп, түүний Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монсертф” компани нь хүний нөөцийн багц стандартад аудитын үйл ажиллагаа гүйцэтгэх нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан байгууллага юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %