УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн долоо хоногт ХАБЭА-н зөрчилгүй, байгаль орчны асуудалгүй хэвийн ажиллажээ.

Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангийн хүчитгэлийн зураг төслийг яаралтай гаргаж, уулын цул бэлдэх, уг ажлыг нэн даруй эхлүүлэхийг үүрэг болголоо. Одоогоор хүчитгэх далангийн талбайд геологийн өрөмдлөг, туршилтын судалгаа үргэлжилж байна.

Шинээр ажилд орж буй иргэдийн эрүүл мэндийн байдлыг тогтоох, үзлэгийн нэр төрлийг нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой журмуудыг шинэчлэн боловсруулах, эрсдэлтэй ажлын байруудад ажиллаж буй ажилтнуудын жил бүрийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнд шинжилгээ хийх үүрэг даалгавар өмнө нь өгөгдсөн. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу журмыг шинэчлэн боловсруулахаар шийдвэрлэсэн байна. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгийн явцын хяналтыг ирэх 7 хоногт хийх бол үзлэг дууссаны дараа эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудын үзлэгийн үр дүнд дүн шинжилгээ хийж танилцуулахаар болов.

Халаалт өгч байгаатай холбогдуулан бүтцийн нэгжүүд шугам хоолойд үзлэг шалгалт хийж, бэлэн байдлыг бүрэн хангах, намар өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд дуусгах үүрэг өгсөн юм.

Есдүгээр сар гарсаар уулын цул гаргалт +174,000 м3, хөрс хуулалт +241,000 м3 байна. Тайлант хугацаанд 22,56 хувийн агуулгатай 9708 тонн цэвэр зэс агуулсан, 43,040 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн гаргажээ. Харин молибдены баяжмал нийт 125 контейнерыг үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн системийн 72 цагийн туршилт амжилттай хийгдсэн бөгөөд энэ хугацаанд 58,000 тонн уулын цул тээвэрлэжээ. Энэ үеэр бункерийн хуяг элэгдэж цоорсон асуудал гарсан байна. Энэ нь манай уул геологийн нөхцөл ямар хэмжээнд өөрчлөгдсөн, хүдэр ямар их хатуу болсныг харуулсан. Иймээс Засвар, механикийн завод бункерийг шинэчлэн хийх ажлыг богино хугацаанд гүйцэтгэх үүрэг авч, ажиллаж байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Эрдэнэтийн-Овоо зэс, молибдены ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I” баримт бичгийг баталсан. Тус зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны дүгнэлт бүхий ТЭЗҮ-ийн ботиуд ирсэн бөгөөд маргааш ажлын хэсгийн гишүүд болон цех, нэгжүүдийн дарга, инженерүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар, Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн техник, технологийн шийдэл, үйлдвэрлэлийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд тодорхой болж, бэлэн байдал хангагдана.

Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх “Эрдэнэт” сувиллын цогцолборт оношилгооны тоног төхөөрөмж дутагдалтай, сүүлийн үед эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотой гомдол ажилтнуудаас байнга ирэх болсонд анхаарал хандуулахыг хүслээ. Мөн нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтууд, тэр дундаа “Уурхайчин-3” хорооллын барилгын ажил таван жил дамнан үргэлжилж байгаад хяналт тавьдаг холбогдох хэлтсүүд арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг сануулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан хүндэт зочид 10 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчидтай уулзалт хийнэ. Бэлтгэл ажлыг бүх түвшинд хангаж ажиллахыг үүрэг болгосноор шуурхай зөвлөгөөн өндөрлөв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %