Токарьчдын ажлын байрыг мэдлэг түгээх орчин болгон тохижуулжээ

Засвар, механикийн заводын Механик цехийн Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсэг Мэдлэг түгээх хоёр ажлын байр тохижуулжээ. Эхний мэдлэг түгээх ажлын байрыг токарьчдад зориулан байгуулсан байна. Энд токарьчдын өдөр тутмын ажилд шаардлагатай хэмжих хэрэгсэл, багажийг бодитоор байрлуулснаас гадна суурь машины ашиглалт, ерөнхий бүтэц зохион байгуулалт, мэргэжлийн болон мэдлэгт нэмэр болох мэдээллийг нэг дор төвлөрүүлжээ.

Мэдлэг түгээх орчныг тохижуулахдаа ажилтнуудын санал, хэрэгцээнд тулгуурласан байна. Тухайлбал, өдөр тутам ашигладаг багаж хэрэгсэл, ажлын явцад түгээмэл гардаг алдаа, шаардлагатай мэдээлэл болон тэдгээрийг ямар хэлбэрээр, ямар хэрэгслээр авах хүсэлтэй байгааг судалж, үр дүнг нь орчны тохижилтод тусгасан байна. Мөн 1970-аад оны токарийн суурь машиныг сэргээн засварлаж, үзмэр болгон байрлуулсан нь үйлдвэрлэлийн түүх, техник технологийн хөгжлийг ажилтнуудад таниулах нэгэн сонирхолтой шийдэл болжээ.

Тус цехэд өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд байр талбайн багтаамж сайтай болохоороо үе үеийн суурь машинуудыг байрлуулсан үйлдвэрлэлийн музей байгуулах хүсэлтэй явдгаа Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсгийн дарга М.Ханбүргэд ярьсан юм.

Тус хэсгийнхэн Ажлын даалгаврын өрөөгөө мөн “Мэдлэг түгээх ажлын байр” болгон засварлан тохижуулсан байна. Энд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ажилтнууддаа олгодог тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийн журам, Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээ, чөлөө олголт, ХАБЭА-н дүрэм, журам зэрэг ажилтнуудад шаардлагатай мэдээллийг байршуулжээ. Түүнчлэн, ажилтнуудын эрүүл мэндэд анхаарч, даралт хэмжих аппарат бүхий ширээ, сандлыг эрүүл мэндийн буланд байрлуулсан бол ажлын орчны тав тухыг нэмэгдүүлэх, ажилчдын нүдний ядаргаа тайлах, сэтгэлзүйн тайвшрал мэдрүүлэх зорилгоор загасны том аквариум байршуулсан байна.

Токарьчид хагас тонгойсон байрлалтай ажилладаг учраас эргономик хүчин зүйлээс үүдэлтэй нуруу, хөлийн булчин, судасны өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг тул суурь машин бүрийн дэргэд эвхэгддэг сандал байрлуулж өгсөн нь шаардлагатай үед зөв байрлалаа хадгалж, ачааллаа бууруулах боломжийг бүрдүүлсэн практик шийдэл болжээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %