“БҮТЭЭМЖИЙН ШИЙДЛҮҮД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Эрдэнэт үйлдвэрийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг судалгаа, шинжилгээнд суурилан шийдвэрлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой шинэлэг санаачилгыг тодруулах зорилготой “Бүтээмжийн шийдлүүд” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны сүүлийн шалгаруулалт өнөөдөр болж, шилдгүүд тодорлоо.

Тус уралдааны тэргүүн байрт Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Рентген шуурхай шинжилгээний лабораторийн хэсгийн дарга Д.Отгонбаатар, инженер Ж.Галбадрах, мастер Ж.Сайнбилиг нарын хамтарсан “Тоног төхөөрөмжийн гэмтэл, засварын бүртгэлд суурилан сул зогсолтыг бууруулах, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний өгөгдлийн загвар, статистик боловсруулах үзлэг” илтгэл шалгарч, эзэд нь гурван сая төгрөгийн шагнал хүртэхээр болов.

Харин дэд байрт Цахилгаан цехийн инженер Ц.Гансүхийн “Хяналт удирдлагын SCADA системийн вэб хяналтыг нээлттэй эхийн технологид тулгуурлан шинэчилж, ашиглалтын зардлыг бууруулах нь”, гутгаар байрт Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Тэргүүлэх хүний нөөцийн мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ нарын “Хүний нөөцийн ISO30400 стандартын хэрэгжилт ба ажилтны сэтгэл ханамжаар дамжуулан үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх шийдэл” илтгэл тус тус шалгарлаа. Тусгай байрыг Эрдэнэ цогцолбор их сургуулийн ахлах багш С.Цээлээгийн “Эргэлтийн усны химийн найрлагын өөрчлөлт молибдены металл авалтад нөлөөлөх зүй тогтол”, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн удирдлагын багийн “МР-800 бутлуурын хуягийн ашиглалтыг сайжруулах судалгаа” илтгэл эзэлсэн юм.

            “Энэ удаагийн уралдаанд 10 бүтцийн нэгжийн 27 ажилтан оролцож, нийт 21 илтгэл ирүүлсэн нь хамт олны мэдлэг, ур чадвар, судалгааны соёл, бүтээлч сэтгэлгээ улам бүр төлөвшиж байгааг харуулсан чухал үзүүлэлт боллоо” гэж Эдийн засгийн хэлтсийн Процессын сайжруулалт, бүтээмжийн товчооныхон үзэж байна. Хоёрдугаар шатанд 10 илтгэл шалгарсан бөгөөд Үнэлгээний комисс эдийн засгийн үр өгөөж, үйлдвэрлэлд хэрэгжүүлэх боломж, бүтээмжид үзүүлэх нөлөөлөл, шинэлэг санаа зэргийг харгалзан үзэж шилдгийг тодруулсан байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %