Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ

 

Наадмын маргааш намар гэдэг. Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэрийн хувьд хавар, зуны ажлаа үргэлжлүүлээд, намар, өвөлдөө бэлдэж эхэлдэг. Ирэх өвлийн бэлтгэл ажил болон үйлдвэрлэлийн цаг үеийн асуудлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий дараах мэдээллийг өглөө.

-Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилийн үйл ажиллагаагаа дүгнэхдээ үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт сайн биелж байгааг онцолж байгаа. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт ямар дүнтэй гарсан бэ?

-Манай уурхайчид 2026 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өндөр үзүүлэлттэй биелүүлж ажилласныг юуны өмнө хэлье. Хагас жилийн тайлангийн хурлаар үйлдвэрлэлийн цех, нэгжүүд хангалттай сайн үнэлүүлсэн. Мөн 7-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг дүгнэж, сар хаалтын дүнгээр үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд давж биелж байгааг онцлохыг хүсэж байна. Өнгөрсөн 7-р сард бид уулын цул гаргалтыг 290 мянган метр кубээр давуулж, төлөвлөгөөг 110.1 хувиар, хөрс хуулалтын ажил 225.6 мянган метр кубээр илүү гүйцэтгэж, төлөвлөгөөг 117.3 хувиар тус тус биелүүллээ. Тэгвэл нийт хүдэр олборлолтын хэмжээ төлөвлөгөөнөөс 167 мянган тонноор давж, төлөвлөгөө 104.1 хувь, исэлдсэн хүдэр олборлолт 770 мянган тонн буюу 125.4 хувиар биелсэн үзүүлэлттэй гарлаа. Түүнчлэн, өрөмдлөгийн хэмжээг 830 тууш метр, ачаа эргэлтийг 2 сая 43 мянган тонн километр илүү гүйцэтгэж, 106.7 хувиар биелсэн. Өнгөрсөн 7-р сард Баяжуулах үйлдвэрт нийт 3 сая 481 мянган тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх зэсийн агуулга 0.372, молибдены агуулга 0.0145 хувийн гүйцэтгэлтэй байна. Зэсийн металл авалт 87.54 хувь, молибдены металл авалт 41 хувьтай байлаа. Энэ хугацаанд хуурай жингээр 50336 тонн зэсийн баяжмал, 424.4 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэлээ. Нийт 874 вагон зэсийн баяжмал экспортод ачуулснаар төлөвлөгөөг 62 вагоноор давуулсан. Өөрөө хэлбэл, өнгөрсөн 7-р сард төлөвлөгөөнөөс илүү 4328 тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаад байна. Бид борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд оны эхнээс болон өнгөрсөн 7-р сарын дүнгээр баяжмал ачилтын төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүллээ. Ингэснээр оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн бүх төлөвлөгөөт үзүүлэлт 100-109.2 хувиар биелсэн. Одоогийн байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлтэд нөлөөлөхүйц хүндрэл бэрхшээл гараагүй гэж ойлгож болно.

-Үйлдвэрлэлийн хэвийн, тасралтгүй ажиллагаанд урьдчилсан нарийн төлөвлөгөө хуваарь, бэлтгэл зохион байгуулалт гол нөлөө үзүүлдэг. Хавар, зуны ажлын төлөвлөгөөний хүрээнд үйлдвэрийн “Их зогсолт” чанартай сайн хийгдсэн. Харин энэ жилийн намар, өвлийн бэлтгэл хангах хүрээнд ямар ажлууд төлөвлөсөн бэ? Технологийн бараа материалын нөөц бүрдүүлэлт ямар түвшинд байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа 48 цагийн хугацаатай технологийн бүрэн зогсолт хийдэг. Эхний хагас жилд багтаан “Их зогсолт” буюу энэ ажлыг амжилттай зохион байгуулж, чанартай гүйцэтгэсэн. Ер нь үйлдвэрлэлийн горим, онцлогоос хамаараад улирлын шинж чанартай ажлыг урьдчилан төлөвлөж, тасралтгүй үргэлжлүүлдэг. Энэ дагуу бид энэ жилийн хавар, зуны ажлаа 99.3 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгаж, одоо намар, өвлийн бэлтгэлээ хангаж эхлээд байна. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаалаар өвөлжилтийн ажлын төлөвлөгөөг батлан, 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлэхээр ажилдаа орсон. Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөний гүйцэтгэл 23 хувьтай үргэлжилж байна. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд гол анхаарах асуудал гэвэл техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахын зэрэгцээ технологийн бараа материал болон түлш, эрчим хүч, шатахууны нөөцийг бүрдүүлэх ажлууд байна. Улс орны хэмжээнд түлш, шатахууны хомсдолтой холбоотой асуудал үүсээд буй ч манай үйлдвэрийн хамт олон урьдчилан төлөвлөсний үр дүнд хангалттай нөөцөө бүрдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэр АИ92 бензин 320 хоног, АИ95 бензиний 60 хоногийн нөөцтэй. Дизель түлшний хувьд 14 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд зуны түлшний гэрээт нийлүүлэгч НИК компани 4800 тонн түлшийг хуваарийн дагуу нийлүүлэхээр бэлэн хадгалж байгаагаа мэдээлсэн. Энэ тал дээр хангамж, худалдан авалтын хэлтэс, мэргэжилтнүүд анхаарч ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. Тиймээс шатахуун түлшний нөөц бүрдүүлэлт хэвийн, намар, өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %