Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно

Монголчууд “Хос морьтой хүн холыг туулдаг” хэмээн ярьдаг. Энэхүү билэг ерөөлтэй хэлц үгийн хамгийн тод биелэл нь өнөөгийн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн хоршиж, хосолж хөгжсөн замналаас тод харагдана. Зууныг өртөөлөн, хагас зуун жил бүтээсэн үүх түүхээ эргэн харж буй Эрдэнэт хотын хөгжил дэвшилд 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын баатар, Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг, үр нөлөө юу вэ?  Энэ тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Техникийн ухааны доктор (Ph.D) Т.Батмөнхтэй ярилцлаа. 

-Хот, үйлдвэр хоёр хоршиж хөгжиж буйгийн хамгийн тод жишээ бол Эрдэнэтийн түүх гарцаагүй мөн. Энэ түүхэн замналын туршид Эрдэнэт үйлдвэрийн оруулсан хувь нэмэр, үр өгөөжийг та хэрхэн онцлох вэ?
-Байгаль эхээс заяасан Эрдэнэтийн Овооны орд газрыг ашиглах шийдвэр гарсан цагаас хойш уулын баяжуулах үйлдвэр баригдахын зэрэгцээ хот дагаж үүссэн түүхтэй. Тийм учраас Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот хоёрыг салгаж ойлгох боломжгүй юм. Тухайн үеийн ЗХУ-ын хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгээр Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулахдаа Эрдэнэт хотыг цогцоор нь барьж байгуулахаар  Монгол, Орос хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэж байсан нь өнөөгийн Эрдэнэт хотын эхлэл болсон. Эрдэнэтийн Овоо орд газарт анх  572 сая тонн хүдрийн нөөцийг батлуулан энэ нөөцөөр гуч гаруй жил ажиллах, жилд 16 сая тонн хүдэр боловсруулах, түүнчлэн нийт  30 гаруй мянган хүн амтай суурин байгуулахаар анхны тооцоолол гарч байв. Тэгвэл энэ үеэс өнөөг хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон, уурхайн насыг уртасгах, үүнийг дагаад Эрдэнэт хотын цаашдын тогтвортой хөгжлийг баталгаажуулах ажлыг үе шаттай, нарийвчилсан судалгаа тооцоонд үндэслэн хийж ирлээ. Үүний нэг тод жишээ нь Эрдэнэтийн Овоо орд газрын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд геологи хайгуулын ажилд онцгой ач холбогдол өгч ажилласан. Үр дүнд нь бид үйлдвэрийн цаашид ажиллах насыг уртасгаж, шинэ орд газрыг нээсэн амжилттай ажиллаж байна. Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр Эрдэнэт үйлдвэр цаашид 56 жил ажиллах нөөцөө батлуулж, хамгийн өндөр хүчин чадалтай технологиор жилд 40 сая хүдэр боловсруулахаар тооцоход хагас зуун жил ажиллах нөөцтэйг баталгаажуулж чадлаа. Мөн бид шинэ орд газар нээсэн нь Оюутын орд. Энд сүүлийн гурван жилийн турш нарийвчилсан хайгуул хийсний үр дүнд 404 сая тонн хүдрийн нөөцийг илрүүлэн, батлуулсан. Ингэснээр манай үйлдвэрийн урт хугацаанд оршин тогтнох эх үндэс баталгаажиж, нөгөө талаар Эрдэнэт хот, үйлдвэрээ дагаад тогтвортой хөгжиж дэвших боломж бүрдэж байгааг тэмдэглэж хэлье. 
Мэдээж, хотын хөгжилд бидний хамтын ажиллагаа, төр засгаас баримталж буй бүс орон нутгийг хөгжүүлэх бодлого хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг олон үйл ажиллагаа үр дүнгээ өгч буйг хэлэх нь зүйтэй. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй баталгаатай, тодорхой болсон энэ цаг үед Эрдэнэт хотын дараагийн 50 жилийн хөгжлийн дүр зураг дагаад тодорхойлогдож байгаа гэж ойлгож байна. Уурхайг ашиглахдаа хууль эрх зүйн хүрээнд орон нутагт газар, гүний ус ашигласны төлбөр хураамж зэрэг олон хэлбэрийн татварын орлогыг улс орон нутгийн төсөвт  Эрдэнэт үйлдвэр жилээс жилд ахиулан төвлөрүүлж ирлээ. Өнгөрсөн 2025 оны үзүүлэлтээр Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар орлого бүрдүүлсэн нь ажиллах хугацааны хамгийн дээд түүхэн үзүүлэлт болж байна. Түүнчлэн хамтын ажиллагааны бодлогын хүрээнд Эрдэнэт хот төдийгүй зэргэлдээх Булган, Хөвсгөл аймаг зэрэг бүсийн хэмжээнд бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй нь Эрдэнэт үйлдвэрээс орон нутагт оруулдаг том хувь нэмэр гэж хэлэхийг хүсэж байна.    


 

-Эрдэнэт үйлдвэрийн дараагийн хөгжлийн үе, он цаг тодорхой байна. Тэгвэл үйлдвэрлэл, техник технологийн дэвшил, өргөтгөл шинэчлэлүүд хэрхэн өрнөж байна вэ?
-Манай үйлдвэр 48 дахь жилдээ ажиллаж байна. Уурхай гүнзгийрч доошлохын хэрээр уул геологийн нөхцөл хүндэрч байна. Үүнийг дагаад хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа. Иймээс эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, сайжруулахын тулд жилээс жилд өсөн нэмэгдэж буй өртөг зардлыг хэвийн түвшинд барих, техник технологийн шинэ шийдлүүдийг тодорхойлон, үе шаттай өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж байна. Эдгээрийг  шинжлэх ухааны үндэслэл тооцоолол, инженерингийн зөв оновчтой шийдэл дээр тулгуурлан хийж ирсний үр дүнд манай үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайн гарсан. Өнгөрсөн 2025 онд Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж, 557.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөгөө 756.7 тэрбум төгрөгт хүргэсэн.  Өөрөөр хэлбэл, 200-аад тэрбум төгрөгөөр давуулсан гэсэн үг. Энэ нь бидний хэрэгжүүлж буй техник технологийн зөв бодлогын илрэл юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар, манай үйлдвэрийн уурхайчид үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлээд явж байна. Ингэснээр цэвэр ашгийн төлөвлөгөө ч 100 хувиар давж биеллээ. Ийм амжилтаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хотынхоо 50 жилийн ойг угтаж байна. Үйлдвэрлэл, эдийн засгийн сайн үзүүлэлтээ дагаад улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөө, улмаар орон нутгийн хөгжилд оруулж буй бодитой хувь нэмэр өндөр байна. 
Нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн сурагчдын үдийн цай хөтөлбөр, хоолны  зардалд улсаас олгодог төлбөр дээр нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэрээс энэ онд 234.4 сая төгрөгийг дэмжлэг болгон өглөө. Үйлдвэрийн харьяанд ажиллаж буй Орос сургууль, цэцэрлэгийн зардалд мөн ийм дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн аж ахуйн нэгжийн татварын нэг хувьд ноогдох хэмжээний санхүүжилтийг Орхон аймгийн бүтээн байгуулалтад зориулж байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэг шинээр барих, авто замын шинэчлэл, цэнгэлдэх хүрээлэн, “Их шүтээн” цогцолборын засвар зэрэг олон ажлуудад хөрөнгө оруулж буйг тодотгох нь зүйтэй. Түүнчлэн 2026 оны эхний хагас жилийн байдлаар бүс орон нутагт газар, ус  ашиглалт, АМНАТ-ын төлбөрт 71 орчим тэрбум төгрөгийн татвар хураамжийн орлого төвлөрүүлээд байна. Энэ утгаараа хот, үйлдвэр хоёрын хамтын ажиллагаа өргөжин тэлж,  хойд бүс нутгийн хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс оруулах хувь нэмэр тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх боломж бүрдэж байна гэсэн үг юм.  
-Өнгөрч буй хагас зууны хамтын ажиллагаа, өсөлт хөгжил, хувь нэмрийн талаар та товч бөгөөд тодорхой ярилаа. Ирэх хагас зуунд  ямар ирээдүй, зорилго зорилт хүлээж буй бол?  
Өмнө хэлсэнчлэн, Эрдэнэт үйлдвэр цаашид 56 жил ажиллах үндэс нь одоогийн ашиглаж буй Эрдэнэтийн Овооны орд газрын өнөөдрийн түвшинд илрүүлсэн хүдрийн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан явдал. Үүн дээр нэмээд бид 404 сая тонн нөөцтэй Оюутын ордыг нээж, баталгаажууллаа. Тус ордын хүдрийг баяжуулах үйлдвэрлэлийн төсөл болон ТЭЗҮ-г ирэх онд боловсруулж эхэлнэ. Түүнээс гадна Эрдэнэтийн Овоо орд газрын ойролцоох бүсэд өөр шинэ орд нээж илрүүлэх хайгуулын ажлыг үргэлжлүүлнэ. Эрдэнэт үйлдвэрт хүдрийн нөөцийг хайн илрүүлэх, нэмэгдүүлэх тусгай зөвшөөрөл бүхий зургаан лиценз байдаг бөгөөд үүний зөвхөн нэг нь болох  Оюутын ордыг нээгээд байгаа. Цаашлаад бид Цагаанчулуут, Хөөвөр, Залаат, Могойн амны орд газруудад нарийвчилсан хайгуул хийж, нөөцийг тогтоох ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр орд газруудад тодорхой хэмжээний нөөц илрүүлэн, тогтоож чадвал тэр хэрээр Эрдэнэт үйлдвэрийн нас уртасна гэсэн үг. Үүнийг дагаад Эрдэнэт хотын ирээдүй ч бас тодорхой болно. Өөрөөр хэлбэл, уул уурхай тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, татвар хураамжийн орлогын бүрдүүлэлт зэрэг тал бүрийн хэлбэрээр орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр илүү урт удаан хугацаанд үргэлжлэх боломж нээгдэх юм. Тиймээс Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй өнгөтэй, гэрэлтэй байгааг хэлмээр байна. 
Ойрын зорилт гэвэл, шинэ орд газрыг ашиглахтай холбоотойгоор өргөтгөл шинэчлэлийн ажлууд дагаад хийгдэнэ. Тухайлбал, манай одоогийн Хаягдлын аж ахуйн ашиглалтын хугацаа дуусаж байгаа учраас бид ирэх жаран жилд ашиглах шинэ Хаягдлын аж ахуйг барьж байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Үүнд бэлтгэж,   хаягдал өтгөрүүлэх технологийн төслийг эхлүүлж, шинэ Хаягдлын аж ахуйг барих газрыг судалж сонгон, ТЭЗҮ-г боловсруулан батлууллаа. Ингэснээр шинэ Хаягдлын аж ахуйн бүтээн байгуулалтыг 2027 онд эхлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Бусад том төсөл, хөтөлбөрүүдийн тухайд, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулахын тулд Баяжуулах үйлдвэрт хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг өргөтгөх төслийг ирэх оны эхний хагас жилд багтаан дуусгахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төслийн гүйцэтгэгч болон үйлдвэрийн талаас тавих хяналт, хамтын ажиллагаа эрчимтэй сайн үргэлжилж байгаа нь төлөвлөсөн хугацаанд дуусгах боломжийг нээж байгаа. Манай үйлдвэрийн зардлын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гол зүйл бол уул геологийн нөхцөл. Үүнээс гадна бидний үйл ажиллагаанаас шалтгаалахгүйгээр түлш шатахуун, бараа материал, эрчим хүч, тээврийн гэх мэт зардлууд жилээс жилд огцом нэмэгдэх болсон. Эдгээр зардлын өсөлтийн эсрэг бид техник технологийн өргөтгөл, шинэчлэлийг инженерингийн маш сайн тооцоо судалгаанд үндэслэн тасралтгүй хийж байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтүүдээ тогтмол давуулан биелүүлж байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, инженерүүд дотооддоо төдийгүй дэлхийн уул уурхайн салбарын хөгжилтэй зэрэгцэн технологийн өндөр түвшинд үйлдвэрлэлээ удирдаж, авч явааг тод харуулж буй гэдгийг эцэст нь тэмдэглэн хэлье. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %