Гандирсын хот – Эрдэнэт /Эрдэнэт хотын 50 жилийн ойд/

Өнөөдөр, Эрдэнэтийг мэдэхгүй хүн байхгүй. Харин Эрдэнэт яаж үүсэн хөгжиж, хөлжсөн тухай нарийн зүйлийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байж мэднэ. Тэгвэл одоогоос 50 жилийн өмнө юу ч байгаагүй ногоон хөндийд өнөөдөр шөнийн цагийн тэнгэрийн одод газарт буусан мэт гэрэл чийдэн гялалзаж, үйлдвэр, үйлчилгээ, соёл боловсролын хаш цагаан барилгууд нь торгон дээр өрсөн сувд, тана мэт ярайн харагдаж байна.

Эрдэнэтийн-Овооны ар хормойд уулын үйлдвэрийн оюу номин өнгөтэй сүрлэг барилгууд ярайн, цех тасгууд нь хүдэр боловсруулж зэс, молибдены баяжмалыг үйлдвэрлэн савлаж гадаадад гаргаж байна. Энэ бүхэн гэнэт нэг өдөр бий болчхоогүй. Хотын анхны хоёр даргыг Эрдэнэтэд ирэхэд ирээдүйн шинэ хот баригдах талбайд байрлуулсан том самбарт, “Энд социалист Эрдэнэт хот сүндэрлэнэ” гэсэн үгийг орос хэл дээр бичсэн байжээ.

Энд түүхийн зарим хүрдийг сөхье. Манай улсын геологичид ЗХУ, Чехословакийн геологичидтой хамтран Эрдэнэтийн-Овоо, түүний орчин тойронд геологи хайгуулын ажил явуулж, зэс-молибдены асар их баялагтай болохыг илрүүлсэн нь 1972 он юм. Ах дүү орнуудын судалгаа шинжилгээний энэхүү материалд тулгуурлан, 1973 оны 2 дугаар сарын 20-нд Эрдэнэтийн-Овооны зэс-молибдены орд газрыг эзэмшихэд эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай гэрээнд Монгол-Зөвлөлтийн засгийн газрууд гарын үсэг зуржээ. Мөн оны 11 дүгээр сарын 22-нд энэхүү ордыг хамтран эзэмших, уулын баяжуулах хамтарсан үйлдвэр байгуулах хэлэлцээрт хоёр улсын Засгийн газар гарын үсэг зурснаар хот байгуулах асуудалд хоёр тал санал нэгдсэн байна. Ийнхүү БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн “Эрдэнэт хот байгуулах тухай” 266 дугаар зарлиг 1975 онд 12 дугаар сарын 11-нд гарч биеллээ олсон юм.

МАХН-ын Төв Хороо 1976 онд “Эрдэнэт үйлдвэрт боловсон хүчин бэлтгэх тухай”, 1977 онд “Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын үеийн бэлтгэлийг хангах тухай”, мөн онд “Эрдэнэт үйлдвэр болон хотын үйлдвэр аж, ахуйн газруудыг боловсон хүчнээр хангах тухай” зэрэг олон тогтоол гаргасан бол хивс, хүнсний комбинат, мод бэлтгэлийн аж ахуй, сүү ногооны сангийн аж ахуй зэрэг олон том объектыг барьж байгуулах асуудалд Зөвлөлтийн тал шийдвэртэй арга хэмжээ авчээ.

Алслагдсан онгон зэлүүд нутагт аж үйлдвэрийн төв, цахилгаан эрчим хүч, усны нөөц, төмөр зам, барилгын материал, уулын үйлдвэр, шинэ хотыг барьж байгуулахад асар их хөрөнгө, хүч, техник, материал шаардагдсан юм. Энэхүү том цогцолборын ерөнхий зураг төслийг ЗХУ-ын “Гипроцветмет” зураг төслийн институт хийсэн бөгөөд Эрдэнэтийн цогцолборыг барих ажлыг зангидан удирдсан хүн нь Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой” удирдах газрын дарга ОХУ-ын гавьяат барилгачин Анатолий Васильевич Чекашов юм.

Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид өрнөж байх үед Зөвлөлтийн 12 мянган ажилтан, 500 инженер, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн иргэд, анд нөхдийн хамт мөр зэрэгцэн хөдөлмөрлөж “Интернационал бригад”, “Найрамдал-дружба” экипаж зэрэг хамтын хөдөлмөрийн шинэ хэлбэр үүссэн түүхтэй. Эндээс улбаалан үйлдвэр, хотыг барьж байгуулах их ажлын талбараас шинэ хүн өсөн бойжиж, хөдөлмөрийн цоо шинэ хамт олон бүрэлдэн төлөвшиж, үндэсний боловсон хүчний бүхэл бүтэн арми бэлтгэгдсэн билээ.

ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Игнат Тропимович Новиков хэлэхдээ, “Зэс-молибдены аварга том комплексыг Эрдэнэтэд барих нэг жилийн хөрөнгө оруулалт нь Дархан хотыг бүрэн хэмжээгээр барьж дуусгах зардалтай тэнцэж байна” гэжээ.

Ю.Цэдэнбал Эрдэнэтийн засаг захиргаа, нийгэм улс төрийн ач холбогдлыг бүр эхнээс нь онцгой анхаарч, шаардлагатай бүхнээр тусалж ажиллахыг шаардаж, биелэлтийг хянаж эрчимжүүлдэг байлаа. Ю.Цэдэнбал 1975, 1978, 1979, 1983 онуудад Эрдэнэтэд ирж, барилгын явц, барилгачдын амьдрал ахуйтай танилцаж, уулын үйлдвэрийн ээлжүүдийг ашиглалтад өгөх ёслолын ажиллагаанд оролцож, Монгол-Зөвлөлтийн хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, сайн сайхныг ерөөж байсан нь хотын хөдөлмөрчдийн талархлыг хүлээж, сэтгэлийг сэргээж, шинэ амжилтад уриалан дуудаж байв. Барилга байгууламжийн үед Ю.Цэдэнбал даргатай сард бараг хоёр удаа уулзаж, ажил төрлөө шийдвэрлүүлж байсан талаар Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой” удирдах газрын дарга А.В Чекашов ярьсан байдаг.

БНМАУ, ЗХУ-ын нам, засгийн байнгын анхаарал халамж, Монгол-Зөвлөлтийн барилгачдын гар нийлсэн шаргуу хөдөлмөрийн үр дүнд 10 хүрэхгүй жилийн дотор зэс, молибдены үйлдвэрүүдийн дотор Азид нэгд, дэлхийд эхний аравт орох том үйлдвэр, орчин үеийн том хот, хивс, хүнсний комбинат, дулааны цахилгаан станц, мод бэлтгэх аж ахуй, мод боловсруулах комбинат, сангийн аж ахуй зэрэг олон том газруудыг байгуулсан билээ.

Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, Эрдэнэтийн бүтээн байгуулалтаас төрж гарсан хөдөлмөрийн баатар 15, ардын болон гавьяат зүтгэлтэн 182, төрийн шагналтан 7, эрдэмтэн доктор 118 хүн ажиллаж, амьдарч хот орон, хамт олныхоо итгэл хүндэтгэлийг хүлээж үлгэр дуурайлал болж байсан сайхан баримт байна. Энэ гайхамшгийг бүтээхэд Монгол-Зөвлөлтийн 13 мянган барилгачин 3 ээлжээр өдөр шөнөгүй ажиллаж, эх орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Өнөөдөр, Эрдэнэт хот барилга байгууламжийн хэмжээ, далайц, байр сууриараа “Зууны манлай бүтээн байгуулалт”-аар тодорч, олон үндэстэн ястны төлөөллөөс бүрдсэн 120 шахам мянган хүн амтай, хүнд, хөнгөн үйлдвэр хосолсон, улсаас татац авдаггүй, “Сүхбаатарын одонт” аймаг болж хөгжин тэлсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлсний 1.1 наяд нь АМНАТ-ын төлбөр юм. Мөн оны улсын хэмжээний ДНБ-ний 5 хувь, экспортын 8.7 хувь нь Эрдэнэт үйлдвэрт ноогдож байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 онд Монгол Улсын баатар үйлдвэр болсон бөгөөд Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг үнэлж Ю.Цэдэнбалын 100 насны ойгоор нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түүний нэрэмжит болгосон юм.

Одоо “Эрдэнэтийн-Овоо”-ны хэсэг болох “Оюут” ордын нөөц тогтоогдож 50-60 жил ашиглах боломж Монголын ард түмэнд олдлоо. Эрдэнэт үйлдвэр төрөлх хотынхоо 50 жилийн ойд 10 тэрбум төгрөгийн хандив өргөн бусдыгаа хошуучилж байгааг дуулгахад таатай байна.

Өнөөдөр хагас зууны босгыг алхаж орсон Гандирсын хот Эрдэнэт маань зуун зуунаар өргөжин тэлж хөгжих ирээдүй нь өмнө байна.

Аймгийн ИТХ-ын анхны дарга,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,

Түүхийн ухааны доктор (Ph.D), профессор

Баатарын МЯНГАНБАЯР

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %