Уурхайн ирээдүйг тооцоологч инженер

Экскаваторын туслах машинчаас ажлын гараагаа эхэлсэн нэгэн залуу өнөөдөр уурхайн оновчлол, геометаллургид суурилсан төлөвлөлтөөрөө хэдэн зуун сая ам.долларын өгөөж тооцож, зөвхөн нэг уурхайн бус салбарын ирээдүйг тодорхойлох түвшинд ажиллаж байна. Энэ бол уулын ашиглалтын инженер Тамейн Тилеуберди. Түүний 12 жилийн хөдөлмөр, бодит үр дүн, хүн бэлтгэсэн манлайллын тухай өгүүлснийг уншигч танд хүргэж байна. 
Уул уурхайн салбарт төлөвлөлт гэдэг зөвхөн өнөөдрийн олборлолтыг тооцох биш, ирээдүйн нөхцөл байдлыг урьдчилан харж шийдвэр гаргах ухаан юм. Инженер Т.Тилеуберди энэ зарчмыг бодит үйлдвэрлэлд хэрэгжүүлж, уулын ажлын хувилбарт төлөвлөгөөг стратеги, тактикийн түвшинд боловсруулан жишиг болгон нэвтрүүлсэн нь түүний ажлын гол амжилт болж байна. 
Тэрээр “Үр ашигт суурилсан уурхайн оновчлол, төлөвлөлт”, “Геометаллургийн хөтөлбөр” зэрэг олон улсын концепцыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлд бодитоор хэрэгжүүлэх үндэс суурийг тавьжээ. Үүний үр дүн тоо баримтаар тодорхой харагддаг. Уулын цулын ангиллыг эдийн засгийн үр ашигт тулгуурлан шинэчилснээр уурхайн нийт ашиглалтын хугацаанд 340 орчим сая ам.долларын нэмэлт орлого, жилд 6-7 сая ам.долларын өсөлт бий болж, уурхайн насжилтыг гурван жилээр уртасгах боломж бүрджээ. Мөн олборлолтын дараалал, уурхайн зам, овоолгын төлөвлөлтийг оновчилсноор 2026 онд 48 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах тооцоо гарчээ. Геометаллургийн загварчлалыг уурхайн төлөвлөлттэй уялдуулж, тэсэлгээний блок моделийн хөгжүүлэлт болон “Alastri” программыг хослуулснаар хүдрийн технологийн шинж чанар тогтворжиж, металл авалт дунджаар 0.5 хувиар нэмэгдэн, жилд 2.6 сая ам.долларын орлого нэмэгдэх нөхцөл бүрдсэн нь түүний ажлын бодит үр дүн юм.

 

Т.Тилеуберди зөвхөн техник, эдийн засгийн шийдэлд анхаараад зогсохгүй хүний нөөцийн хөгжилд онцгой ач холбогдол өгдөг. Тэрээр мэргэжил нэгт, үеийн залуучуудыг дагалдуулан сургаж, уулын ажлын орчин үеийн аргачлал, геометаллургийн ойлголтыг системтэй зааж ирсэн. Үүний үр дүнд экскаваторын туслах машинчаас эхлээд уурхайн диспетчер, тэргүүлэх инженер хүртэлх олон залуус түүний шавь нараас төрөн гарчээ.
Түүнчлэн, “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн бакалаврын 25 оюутанд уулын ажлын төлөвлөлтийн “Micromine” программыг анхан, дунд түвшинд зааж, ШУТИС-ийн харьяа тус сургуулийн уул уурхайн тэнхимийн сургалтын хөтөлбөрт мэргэжлийн программ хангамжийн сургалтыг албан ёсоор оруулсан нь боловсрол-үйлдвэрлэлийн уялдааг шинэ түвшинд гаргасан үйл явдал болсон. 
“Alastri” программыг нэвтрүүлэх явцад Ил уурхай болон Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн зургаан мэргэжилтнийг дадлагажуулж, программын хэрэглээг нэг хүний мэдлэг бус багийн чадавх болтол хөгжүүлсэн нь түүний манлайллын бас нэг илэрхийлэл юм. Шилдэг инженерийн тухай товч өгүүлэхэд ийм буюу.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %