Инженерийн ухаан, зохион байгуулалтаар хамт олноо нэгтгэгч Л.Ууган-Эрдэнэ

Жилд 39.6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Баяжуулах үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааны ард олон хүний уйгагүй хөдөлмөр, хариуцлага, мэргэжлийн ур чадвар бий. Тэдний нэг тод төлөөлөл бол инженер, удирдах ажилтан Л.Ууган-Эрдэнэ юм. Тэрээр Бутлан тээвэрлэх, Өөрөө нунтаглах, Нунтаглан баяжуулах хэсгүүдийн туузан дамжуулгуудын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр бодит үр дүнтэй ажлуудыг удирдан зохион байгуулж, нийт 2540 метр туузан дамжуулгын лентийг богино хугацаанд, чанарын өндөр түвшинд шинэчлэн сольж, засварлах ажлыг амжилттай гүйцэтгүүлжээ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100 хувиас даван биелсэн байна. Түүнчлэн, туузан дамжуулгын төлөвлөгөөт засварыг хугацаанаас 24 цагийн өмнө дуусгаснаар 76.8 мянган тонн хүдэр нэмэлтээр боловсруулах боломж бүрдэж, 2.7 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг бий болгосон нь түүний хөдөлмөр зохион байгуулалт, манлайлах ур чадварын бодит илрэл юм.

Инженер Л.Ууган-Эрдэнэ нь техникийн шинэ шийдлүүдийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлдгээрээ онцлог нэгэн. Тэрээр нэг, хоёрдугаар шатны нунтаглалтын МШЦ загварын тээрмийн “глухой барабан”-ын резинен хуягийг нөхөн сэргээх аргачлалыг санаачлан хэрэгжүүлж, импортын бүтээгдэхүүнийг орлохуйц чанартай засвар хийснээр зардал хэмнэсэн, оновчтой шийдэл бий болгожээ. Өнгөрсөн онд Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд хийгдсэн олон чухал техникийн шинэчлэл, засварын ажлыг удирдан зохион байгуулж, 1800 гаруй метр туузыг төлөвлөгөөт хугацаанаас өмнө сольсноор үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангаж чадсан байна. Мөн 1К62Д маркийн токарийн суурь машиныг ашиглалтад оруулж, 78,860 ширхэг деталь, эд ангийг дотоод нөөц бололцоогоор үйлдвэрлэснээр засвар, сэлбэгийн зардлыг мэдэгдэхүйц бууруулжээ.

 Бүтээмжийн хорооны даргын хувьд Л.Ууган-Эрдэнэ нь бүтээмж, чанарын дугуйлангуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, ажилтнуудын санал санаачилгыг бодитоор дэмжин ажилладаг. Түүний удирдлага дор хамт олон 2025 онд дэвшүүлсэн сайн саналуудаа 100 хувь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнтэй удирдлагын тод жишээ юм. Тэрээр ажлын байрны “5 сайн үйлс”-ийг хэвшүүлж, эмх цэгцтэй, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэхэд онцгой анхаардаг. Тэрээр зөвхөн тоног төхөөрөмж, техникийн асуудалд анхаараад зогсохгүй, хүн төвтэй удирдлагыг чухалчилдаг манлайлагч юм. Тэрээр залуу, дадлага туршлага багатай ажилтнуудыг сурган хөгжүүлэхэд цаг заваа харамгүй зориулж, тэдний мэдлэг, ур чадварыг системтэйгээр дээшлүүлдэг. Үүний бодит жишээ нь бигнүүрийн хэсгийн мастер Б.Нармандах, бигнүүрчин Г.Энхсайхан нар өнөөдөр өндөр бүтээмжтэй ажиллаж, хэсгийн дарга болон инженер техникийн ажилтны оронд нөөцөд бэлтгэгдэн, орлон болон хавсран бие даан ажиллах түвшинд хүрсэн явдал юм.

 Түүний амжилтын түүх хаанаас эхтэй вэ?

 Л.Ууган-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрж өссөн. Арван жилийн боловсролоо төрөлх сумандаа эзэмшээд, Дархан хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд элсэн орж, 2007 онд амжилттай төгсжээ. Төгссөн даруйдаа Баяжуулах үйлдвэрт ажиллах хүсэлт гарган, сонгон шалгаруулалтын шат бүрд амжилттай оролцож, мэргэжлийн шалгалтад тэргүүлэн, олон залуу горилогчдоос ганцаараа шалгаран Баяжуулах үйлдвэрийн Механик боловсруулалт, бигнүүрийн хэсэгт тоног төхөөрөмжийн засварчнаар ажлын гараагаа эхлүүлсэн байна.

Хөдөлмөр, хариуцлага, мэдлэг чадвараараа шат дараалан өсөн дэвшсэн тэрээр 2013 оны арваннэгдүгээр сараас Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтэст оношилгооны инженерээр, 2016 оны хоёрдугаар сараас Баяжуулах үйлдвэрийн Механик боловсруулалт, бигнүүрийн хэсгийн даргаар томилогдон өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна.

Түүний аав О.Лхагважав хуучнаар Бургалтайн САА-д жолоочоор ажиллаж байсан бол ээж Б.Сайнтөмөр “Хүн эмнэлэг”-т эмийн санчаар 38 жил ажилласан ахмад ажилтан юм. Ажилч хичээнгүй, үнэнч хөдөлмөрийн үнэ цэнийг гэр бүлийн орчноос өвлөж өссөн нь түүний амьдрал, мэргэжлийн замналд чухал нөлөө үзүүлжээ. Гэр бүлийн хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том охин нь БНСУ-ын “Hanseo” их сургуульд суралцаж байгаа бол бага хүү нь орос 19 дүгээр сургуулийн зургаадугаар ангийн сурагч. Эхнэр Х.Урангоо нь Орхон аймгийн Явган алхалтын холбоо ТББ-ын тэргүүнээр ажиллаж, олон нийтийн эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Л.Ууган-Эрдэнэ бол зөвхөн инженер мэргэжилтэн төдийгүй үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг баталгаажуулагч, хамт олноо нэгтгэгч, бүтээмж, үр ашгийг бодитоор нэмэгдүүлэгч хүн төвтэй манлайлагч билээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %