Эрдэнэс тээсэн 25 жил...

Ашиглалтын гоо зүйгээрээ дэлхийд тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн өвлийн Ил уурхай цавцайн, хүдэр тээвэрлэн хөврөх хүнд даацын машинууд тодрон үзэгдэнэ. Дэргэдүүр өнгөрөх аварга “Комацу”-гийн дугуй надаас тохой өндөр. 142 тонн даацтай, гараашны 1007 дугаартай энэ техникийг жолоодож яваа шавилхан биетэй залуу бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны Шилдэг ажилтан, Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын машины жолооч Намширын Мягмарсүрэн юм.

Тэрээр ил уурхайн хүдэр, уулын цул тээвэрлэлтийн хариуцлагатай ажлыг тасралтгүй 25 дахь жилдээ гүйцэтгэж байна. Экскаваторын операторууд “Мягаагийн зогсолт, явалт, ачаандаа орж, гарах нь цаанаа л өөр. Чадвартай нь харагддаг” хэмээн үнэлдэг.

Н.Мягмарсүрэн экипажийн нөхдөө удирдан, өнгөрсөн онд үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт даалгаврыг 106 хувиар давуулан биелүүлжээ. Тодруулбал, 692 мянган м³ уулын цул тээвэрлэж, 7.3 сая тн.км ачаа эргэлт гүйцэтгэхдээ 22 тонн дизель түлш хэмнэсэн байна. Түүнчлэн, Комацу HD1500-8 загварын автомашины дугуйг 2025 оны байдлаар нормоос 37 582 км илүү гүйлгэж, 31.5 сая төгрөгийн хэмнэлт гарган ажилласан нь түүний ажлын бодит үр дүнг илтгэнэ.

Тэр хариуцсан техникээ чадварлаг эзэмшихийн зэрэгцээ засвар, үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хийж, ажлын цагийг бүрэн дүүрэн ашигласнаар нормт хугацааг хэмнэж, хөдөлмөрийн бүтээмжээ тогтмол дээшлүүлдэг туршлагатай жолооч юм.

Ээлжийн мастер Б.Гансүх түүнийг, “Ажилдаа жинхэнэ эзэн болсон, техник сэтгэлгээ сайтай, хамт олонч, найдвартай залуу” хэмээн тодорхойлсон бол Н.Мягмарсүрэн өөрийнхөө тухай, “Эрдэнэт үйлдвэр намайг хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг, хариуцлагатай, ажлын сахилга бат өндөр, өөрийгөө хянах чадвартай хүн болгож төлөвшүүлсэн” хэмээн ярьсан.

Тэр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж, хурдан морины нуруун дээр өссөн малч хүү. Эрийн цээнд хүрээд 1996 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид цэргийн алба хаахаар Эрдэнэт хотод иржээ. Аав, ээж нь том хүүгээ даган, төв суурин бараадахаар араас нь шилжин ирж. Тэднийх түүнийг цэргээс халагдсан жил “Эрдэнэтийн-Овоо”-ны урд, Хөөврийн голын орчим зуссан. Н.Мягмарсүрэн хонио хариулж, адуугаа манаж явахдаа эрдэнэс тээвэрлэн өдөр, шөнөгүй цуврах хүчит техникийн жолооч болохыг мөрөөддөг байв. Түүний чин хүсэл 2000 оны зун БелАЗ-ын жолоочийн курст суралцан төгссөнөөр биелсэн юм.

Н.Мягмарсүрэнгийн 25 жилийн хугацаанд туулсан зам, тээвэрлэсэн хүдэр, түүнээс гарсан зэсийн баяжмал, борлуулалтын орлого, улсад төвлөрүүлсэн татварыг тооцвол хэдэн арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих хэмжээний үнэлэмж гарах нь тодорхой. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид их хөдөлмөрийнхөө ард эгэл даруу оршдог жинхэнэ гавьяатнууд юм.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %