“ЯС ТАС” НҮРКА

Өөрийнхөө тухай хамгийн их сонсдог үг тань юу вэ? гэсэн асуултад тэр ингэж хариулсан юм. Аливаа ажлыг цаг хугацаанд нь, хүлээлтээс давсан чанартай, чин сэтгэлээсээ “яс” хийдэг болохоор түүнийг журмын нөхөд нь ийн тодотгон нэрийдэх болжээ. Ажилдаа эзэн хүн эрхэм чанараа цол шиг дуудуулна гэдэг сайхан.

Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын Тойруулан зорогч суурь машины оператор Бямбажавын Нүрсэд анх 18 насандаа Механик цехийн босгоор алхаж, тэр үеийн том ногоон машинуудаас сүрдэж, бас догдолж байснаа дурссан. Тэр цагаас хойш 33 өвлийн цас бударч, Б.Нүрсэд гурван суурь машин дээр зэрэг ажиллах чадвар эзэмшсэн, Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай ажилчдын нэг болжээ. Түүгээр ч зогсохгүй суурь машиныхаа эд ангийн үйлдлийг зөв тохируулан ажилласнаар зогсолтыг 10 гаруй хувиар бууруулж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсний үр дүнд сүүлийн таван жилийн төлөвлөгөөг 103-109 хувиар биелүүлэн амжилттай ажиллаж байна.

Хэдхэн зуун грамм жинтэй эд ангиас эхлээд хэчнээн арван тонн хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд хүртэл түүний гарын аясаар үйлдвэрлэгдэнэ. Б.Нүрсэд жилд КМД-3000Т2, КСД-2200, ККД-1200, НР-400 төрлийн бутлуурын 50 гаруй хуяг, тулгуур зэрэг эд ангид механик боловсруулалт хийж, таван тэрбум давсан өртөгтэй шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг бахархам ажилтан.

“Яс” Нурка өөрийгөө “Хүнээс илүү юм хийх гэж хичээдэг шартай зантай” хэмээн тодорхойлно билээ. Юуг ч хийсэн хамгийн сайнаараа, гологдол болоод буцаад ирэхээргүй төгс хийх ёстой гэнэ. Энэ бол зүгээр нэг дадал биш, ажилдаа чин сэтгэлээ зориулах үзэл хандлага, хүмүүжил юм. Цехийн удирдлагууд нь түүнийг чанарын баталгааг эрхэмлэгч шилдэг ажилтан гэж үнэлдэг. Марганцтай хатуу ган, төрөл бүрийн насосын их бие, хуяг, өндөр чанартай ширмэнд механик боловсруулалт хийхдээ хутганы ирлэлт, машинд өгөх хурд, нэг хутгаар олон үйлдэл хийх, олон тооны эд ангийг нэг байрлалд шилжүүлэн, дараалсан боловсруулалт хийх зэрэг оновчтой арга барил чадварлаг эзэмшсэнээр машины тохируулах цагийг хэмнэж, бүтээмжийг тасралтгүй өсгөсөөр байна. Түүнээс гадна КМД, КСД, ККД бутлуурын эргэлтийн төвийг шилжүүлж боловсруулах тусгай хэрэгсэл, HP-400 бутлуурын хуяг боловсруулах суурь, 8ГРТ булинга шахах насосын резинэн тагны хэв, Грат 1400 болон Warman16/14 насосын хамгаалах диск боловсруулах төхөөрөмж, аюулгүй өргөн тээвэрлэх хэрэгслийн шинэчлэл гэх мэт үйлдвэрлэлд нэвтэрсэн оновчтой санаанууд нь 9,2 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг авчирчээ.

Б.Нүрсэд 22 залуу ажилтны ур чадварыг дээшлүүлэх дадлага удирдсан, ажил мэргэжлийн нандин туршлагаа харамгүй өвлүүлсэн багш хүн. “Яс” Нүрка буй биеэрээ Эрдэнэт үйлдвэрийн соёл, хөдөлмөрч хүний үнэнч чанар, үнэт зарчим юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %