БИ Л БИШ БОЛ БУСАД НЬ ШУДАРГА БУС...

Би Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлч. Тэр утгаараа энэ үйлдвэрт худалдан авалт хэрхэн явагдаж, цаг хугацааны явцад ямар чиг хандлагаар өөрчлөгдөн хөгжиж ирснийг гадарлана. Хамтарсан үйлдвэр байх үед “шөнийн гэрээ” гэх яриа хүртэл олны дунд амнаас ам дамжин явдаг л байлаа. Харин 2019 онд “Эрдэнэт” 100 хувь үндэсний үйлдвэр болж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор тендер гэх хэн хүний мэддэг мэт боловч, мэддэггүй худалдан авалтын үйл ажиллагаанд шилжсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурласан нээлттэй худалдан авалтын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. Нээлттэй тендер шалгаруулалт, харьцуулалтын арга, цахим систем, хиймэл оюунд суурилсан шийдлүүд. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын “хөрөг зураг” гэж хэлж болно. 
Тендер шалгаруулалтыг бид өөр өөр өнцгөөс хардаг. Тухайлбал, “Төвөгтэй процесс”, “Тендер гэхээсээ илүү тохиролцоо”, “Бизнесийнхэн ил тод өрсөлдөх боломж” гэх мэтээр. Гэвч үнэндээ тендер шалгаруулалт гэж чухам ямар нарийн хяналт, зохион байгуулалт, дэгийн хүрээнд явагддаг үйл ажиллагаа байдгийг тэр бүр мэддэггүй. 
Иймээс Эрдэнэт үйлдвэрийн нэгэн худалдан авалтыг эхнээс нь даган сурвалжиллаа. Тухайн цех шаардлагатай тоног төхөөрөмжийн захиалгаа Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын цахим систем болох захиалгын нэгдсэн системд эхлээд оруулдаг юм байна. Шинэчлэх болсон шаардлага, тооцоолол, үндэслэл гээд тун нарийн мэдээлэл багтсан. Захиалгыг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс, Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс, Үйлдвэрлэлийн бодлогын газар, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газраар дамжуулан Захирлын зөвлөл хүртэл хянан үзэж, дэмжсэнээр ирэх жилийн худалдан авалтын төлөвлөгөөний төсөлд тусгав. Харин төлөвлөгөөний төслийг “Эрдэнэс Монгол” хянан үзэж, баталдгийг мэдэж авсан. Энэ төлөвлөгөөг үндэслэн тухайн тоног төхөөрөмжийг худалдан авах Үнэлгээний хороо Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдлаа. Үнэлгээний хороо долоон гишүүнтэй. Захиалагч цехийн дарга, тэр тоног төхөөрөмжийг ажиллуулдаг мэргэжилтэн, хуульч, хөндлөнгийн гурван гишүүн болох иргэдийн төлөөлөл. Хэн нь ч хэндээ нөлөөлөх боломжгүй, бие даасан долоон нөхөр бүрдсэн. 
Эрдэнэт үйлдвэр жилд 1000 гаруй тендер зарладаг гэж үзвэл төдий тооны Үнэлгээний хороо байгуулагддаг. Өөрөөр хэлбэл, худалдан авалт бүрд шинэ Үнэлгээний хороо байгуулдаг гэсэн үг. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн 400 орчим ажилтан үндсэн ажлынхаа хажуугаар Үнэлгээний хороонд давхар ажилладаг гэсэн мэдээлэл бий. 
Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан батлуулж, тендерээ зарлалаа. Хэрэв тендер шалгаруулалтын баримт бичигт шударга өрсөлдөөнийг хязгаарласан заалт орсон гэж үзвэл компаниуд Монополын эсрэг газарт гомдол гаргаж, гомдол үндэслэлтэй тохиолдолд өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй гэж Худалдан авах ажиллагааны тэргүүлэх мэргэжилтэн Э.Ганчимэг тайлбарлав. Үнэлгээний хороо хуулийн дагуу тендерээ зарлаж, товлосон хугацаанд нээж, үнэлгээ хийснээр хамтын шийдвэр гарна. Нэг тендерт 4-5 компани орох нь ч бий, хуулийн 50 этгээд өрсөлдөх тохиолдол ч гарна. Мэдээж, нэг нь ялж, бусад нь гомдогсод болж үлддэг. Эндээс би л биш бол бусад нь шударга бус гэсэн үзэл хандлага, яриа гардаг гэхэд хилсдэхгүй. 
Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль, журмын дагуу захиалагчийн хяналт хэрэгжүүлэх нэгж дахин хянаж баталгаажуулдаг юм байна. Үүний дараа Үнэлгээний хороо оролцсон компани бүрд мэдэгдэл хүргүүлэх бөгөөд үр дүнг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нээлттэй байршууллаа. Эндээс оролцогч компаниуд шалгарсан компанийн бүх материалыг нэг бүрчлэн харах боломжтой нь сайхан. Хэрвээ тендерт оролцогч компани Үнэлгээний хорооны шийдвэртэй санал нийлэхгүй бол Сангийн яаманд гомдол гаргах эрх нь хуулиар нээлттэй. Харин Сангийн яам хянаж үзээд, Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй гэж үзвэл, гомдол гаргасан компанийн тендерийн баталгааны мөнгө улсын орлого болдог. Эндээс хоёр дахь гомдол төрдөг гэж хэлж болно. Угтаа, тэр мөнгө Эрдэнэт үйлдвэрт үлддэггүй, улсын санд төвлөрдөг гэдгийг мэддэг ч, зарим нь ойлгохыг хүсдэггүй.
Тендерийн материалуудаа зөв, бүрэн бүрдүүлсэн, тавьсан санал нь өрсөлдөгчийнхөөс үнэ болон нөхцөлийн хувьд давуу бол тухайн компанийг шударга бусаар хасах ямар ч боломжгүйг харлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнийг дагалдсан 20 орчим журам, тэр олон хяналтын хаагуур нь нөлөөлөх вэ дээ. 


Ингэж явахдаа орон нутгийн хэд хэдэн ханган нийлүүлэгчидтэй уулзаж, заримтай нь утсаар холбогдож ярилцсан юм. 

Дорнод аймгийн “Чойбалсан групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.ХЭРЛЭН: Гомдол гарсан ч шийдвэр хэвээр үлдсэн
-Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дээр Эрдэнэт үйлдвэр тендер зарласан байсныг олж хараад оролцсон. Өрсөлдөгч компанийн зүгээс гомдол гаргасан ч шийдвэр хэвээр үлдсэнд баяртай байгаа. Манайх өнгөрсөн наймдугаар сараас Эрдэнэт үйлдвэрт үхрийн мах нийлүүлж эхэлсэн. Нийт үнийн дүнгээр тэрбум гаруй төгрөгийн гэрээ хийгээд ажиллаж байна. Нийлүүлэлт асуудалгүй, хэвийн үргэлжилж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалт хууль, журмын дагуу ил тод явагддаг гэдэгт итгэсэн. 

Орхон аймгийн “РАНЧО” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.ЗОЛБАЯР: 
Яагаад тэнцсэн, юунаас болж унасан гэдгээ ойлгодог 
-Манайх цэвэр ус үйлдвэрлэгч. 2017 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт цэвэр ус нийлүүлж байна. Жилд 1000 гаруй тонн цэвэр ус нийлүүлдэг. Ер нь худалдан авалтын ил тод байдал сайн хангагдсан үйлдвэр гэж үздэг. Тухайн тендер зарлагдах болоод нээлт, хаалтын мэдээлэл маш тодорхой байдаг. Ямар шалгуур тавьсан, тэр шалгуурт нь яагаад тэнцэхгүй байна, эсвэл яаж хангаж байна гэх мэт мэдэгдэл нь маш тодорхой ирдэг. Тийм учраас маргалдах зүйл байдаггүй. 
 
Дархан-Уул аймгийн “Да Бат Өргөө” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.БУМЦЭНД: 
Төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлдэг 
-Манайх өнгөрсөн жилээс Эрдэнэт үйлдвэрт 120, 125-ын голчтой давтсан ган бөөрөнцөг нийлүүлж байна. Өнгөрсөн жил 3000 гаруй тонныг нийлүүлсэн. Энэ жил есдүгээр сараас эхлэн 2000 гаруй тонныг нийлүүлээд байна. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дээрээс мэдээлэл аваад, зохих журмын дагуу тендерт оролцдог. Заримдаа ялагдана, хааяа ялна. Надад бол Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалт ил тод л санагддаг. Бид Монголд анхных гэж хэлж болох ган хайлуулах үйлдвэрийн шинэ төсөл эхлүүлсэн. Энэ төсөл маань ган бэлдэц, арматур, ган бөөрөнцөг зэрэг таван үе шаттай. Эх оронч худалдан авалт хийсэнд маш их талархаж байгаа. 

Өмнөговь аймгийн “Десерт мийт” ХХК-ийн борлуулалт хариуцсан дэд захирал З.ТҮВШИНЖАРГАЛ: 
Бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл тодорхой байдаг нь таалагддаг 
-Эрдэнэт үйлдвэрийн тендер шалгаруулалт бусад захиалагч байгууллагатай харьцуулахад баримт бичиг нь сайн боловсруулагдсан байдаг. Худалдаж авах бараа материалынхаа талаар нарийн, дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Харьцангуй нээлттэй. Манайх резинэн бүтээгдэхүүн, уул уурхайн хүнд болон дунд даацын тоног төхөөрөмжийн түргэн элэгдэх эд анги, ашиглалтын материал Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг. Хэл ам дагуулаад байхааргүй, аль болох чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг л зорьдог доо. 
 
Хөвсгөл аймгийн “Цэц санаа” ХХК-ийн менежер Ц.НЭРГҮЙ: 
Орон нутгаас оролцоод хоёр тендерт шалгарсан 
-Манайх Эрдэнэт үйлдвэрийн тендерт энэ жил анх удаа оролцсон. Хүмүүсийн ярьдгаар худлаа байдаг юм уу, үнэхээр шударга болдог юм уу гэдгийг оролцож үзээд мэдье л гэж бодсон. Дөрвөн тендерт оролцсоноос хоёрт шалгарсан. Хөдөө орон нутгаас оролцсон болохоор танил тал бол байхгүй. Мэдэгдэл маш тодорхой ирдэг юм билээ. Хоёр дээр нь “унасан” шалтгаанаа ойлгосон. Хүлээн зөвшөөрч байгаа. Энд тэнд янз бүрийн тендерт орж л байсан. Цагаа барихгүй, тендерийн хариу нь мөд гарахгүй асуудлууд гардаг. Эрдэнэт үйлдвэр бол хоног хугацаа, цагаа “яс барьж” байгаа, гэж ярив. 
 
Эрдэнэт үйлдвэр худалдан авалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун нэвтрүүлсэн Монголын анхны аж ахуйн нэгж. “TenderEval v1.0, v2.0” систем нь ил тод, шударга засаглалын чухал хэрэгсэл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга худалдан авалтын орчин бүрдүүлэх үндэсний шийдэл. Мөн технологид үндэслэсэн тендерийн үнэлгээний шинэ соёл, төрийн худалдан авах ажиллагааны шинэ стандарт, төр-иргэн, бизнесийн итгэлцлийг сэргээх механизм болно гэдэгт итгэдгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нэгэн ярилцлагадаа хэлсэн юм. Энэ бол миний дараагийн “фокус”-лах өнцөг… 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %