Яг өнөөдрөөс бүх хайраа гэр бүлдээ....

Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн, гэр бүл судлаач Ж.Баясгалан Эрдэнэт үйлдвэрийн хамт олны төлөөлөлд лекц толилуулсан юм. Түүний лекцээс товчлон хүргэж байна. 


Гэр бүлийн боловсрол олгох хүрээнд та бүхний мэддэг хэр нь, хэрэгжүүлдэггүй зүйлүүдэд анхаарлыг тань хандуулъя. Гэрлэлт бол нэгд, үүрэг хариуцлагыг шаарддаг харилцааны онцлогтой. Өөрийнхөө эрхийг хоёр дахин багасгаж, хариуцлагыг хоёр дахин нэмэгдүүлэхийг гэрлэлт гэж тодорхойлдог. Гэртээ очоод хариуцлагаа биелүүлж чадаж байгаа юу. Ажиллаж, хөдөлмөрлөж, мөнгө олж буйгаа хариуцлагаа хүлээж байна гэж боддог уу, гэр бүл дэх оролцоогоо мөн хоёр дахин нэмэгдүүлдэг үү?
Мэдээж эдийн засгийн асуудыг шийднэ гэдэг нэгэн хариуцлагын асуудал мөн. Гэтэл хүүхдийн боловсрол, хичээл даалгавар, гэр бүлийн харилцааны асуудал. Жинхэнэ таны амьдрал гэр бүлд чинь явж байна. Сүүлийн үед эмэгтэйчүүд, “Нөхөр маань гэртээ ирээд тавилга шиг л байна. Утсаар өөрийгөө зугаацуулаад, тоглоод суучих юм. Үүнийгээ ажлаа хийгээд ядарч байгаа болохоор амарч байна гэж тайлбарладаг. Гэтэл гэрлэлт гэдэг бол тэр чигтээ хариуцлагыг шаарддаг орчин. Хоёрт, аз жаргал, хайрыг мэдрэхийн тулд гэрлэдэг. Гуравт, итгэл найдвар. Германы нэгэн сэтгэл зүйч, “Хайр бол итгэл гэдэг үгтэй холбогддог. Энэ хоёр бол нэг агуулгатай” гэж тодорхойлсон. Би олон байгууллагад лекц уншдаг. Зарим байгууллагын шинэ жилийн хөтөлбөрт урилгаар оролцоно. Гэтэл видео яриа хийгээд эхнэр, нөхөр рүүгээ баталгаажуулаад байгаа. Үүнд мань эр өөрөө хашраасан байж магад, эсвэл цаана нь үл итгэгч нөхөр байна. Үл итгэлээс болж, харилцааны олон асуудал өөрчлөгдөнө. Энэ дотроос үл итгэх, хардах сэтгэл зүйн асуудал яригдаж эхэлнэ. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд хардалтыг өөрийгөө үнэлэх үнэлэмж дутуутай холбоотой гэж үздэг. Үүнд таны урамшуулал, зоригжуулалт дутаад байж магад. Дээрээс нь хосын харилцаанд харьцуулалт байж болохгүй. Тэдний нөхрийг хар даа. Үнэхээр халамжтай сайн нөхөр, сайн гэргий гэх мэтээр харьцуулахаар хүн тааламжтай мэдрэмж авч чадахгүй, өөрийгөө голж эхэлнэ. Энэ нь өөрийгөө үнэлэхгүй байх бас нэгэн шалтгаан болдог. Гэрлэлт дандаа жаргана гэсэн үг биш, тэсвэр, тэвчээр, бэрхшээл тулгарна. Энэ бүх зүйлийг даван туулах сэтгэл зүйн тэвчээр заавал байх ёстой. Гэрлэлтэд асуудал үүсвэл мэргэжлийн хүнд хандах нь зөв. Хүн өөрийгөө илэрхийлэх нь хүний хамгийн эхний хэрэгцээ байдаг. Сонсох чадвар нь өнөөгийн нийгэмд чухал чадварын нэг. Бие биеэ сайн сонсдог байгаарай. 
Гэр бүл дотроо эхнэр нөхрийн харилцаа цөм нь байх ёстой. Монголчууд эхнэр нөхрийг гэрийн хос баганатай зүйрлэдэг. Бидний судалгаагаар эхнэр нөхөр төвтэй гэр бүлүүд тогтвортой байдаг. Харин хүүхэд төвтэй гэр бүлүүдэд харилцааны зөрчлүүд давамгайлдаг. Хүүхэд гэж явсаар эхнэр нөхөр хоорондын харилцаагаа гээгдүүлдэг. Эхнэр нөхрийн харилцааг эрүүл, тогтвортой байлгаж чадсан гэр бүл аз жаргалтай байдаг. Аз жаргалтай гэр бүлд өсөж буй хүүхдүүдийн сэтгэл зүй тогтвортой байдаг гэсэн судалгаа байдаг. Эхнэр нөхрүүд бие биедээ цаг гаргах хэрэгтэй. Болзоо гэхээр л үнэтэй ресторан, цэцэг, дарс гэх мэтээр ойлгодог. Би хувийн амьдралдаа эхнэр нөхрийн харилцааг чухалчилдаг. Жишээ нь, би гэрийн гаднаасаа эхнэрийнхээ дуртай мөхөөлдөс аваад, гараад ир дээ гээд дууддаг. Хоёулаа мөхөөлдсөө идэнгээ хамтдаа цэцэрлэгт суугаад юм ярьдаг. Энэ ч гэсэн болзооны нэг хэлбэр. Энгийн хэлбэрээр хамтдаа байх үр бүтээмжтэй, чанартай цагийг болзоо гэж үзэх хэрэгтэй.
“Яг өнөөдрөөс гэр бүлдээ” сэдвийн гол зургаан мессежийг та бүхэндээ хүргэе. Нэгд, Гэр бүлийн жилийн төлөвлөгөөгөө гаргаж мөрдөх хэрэгтэй. Бид байгууллагын зорилгыг л биелүүлэх гэж ажиллаад байдаг. Гэр бүл нэг зорилго, алсын хараатай болохоор нэгдмэл чанар сайжирдаг. Манай гэр бүлийн нэг соёл байдаг. Жил бүрийн 12-р сарын 31-ний орой зургуулаа сууж байгаад ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргадаг. Гэр бүлийн гишүүн бүр хөгжих, боловсрохоос эхлээд гэр бүлээрээ аялах, зугаалах маршрутаа хүртэл ярилцаж, мөрөөдлийн дэвтэртээ бичдэг. Та бүхэн ч удахгүй болох шинэ жилийн орой гэр бүлийн зорилгоо тодорхой болгоорой. Хамтдаа түүнийхээ төлөө зүтгэдэг байгаарай. 
Хоёрдугаарт, Бие биеэ урамшуулан дэмж. Хосын болон гэр бүлийн харилцаанд урамшуулах аргыг аль болох хэрэглэдэг байгаасай. Нийгэм тэртэй, тэргүй хангалттай шүүмжилнэ. Харин сайхан харилцаа бий болох гол газар бол гэр бүл. Бие биеийнхээ сэтгэл зүйг өргөж, гэр бүлдээ аз жаргалтай орчин бүрдүүлээч гэж уриалах байна. 
Гуравдугаарт, Сонсож сур. Хосуудын харилцааны хамгийн чухал хэлбэр нь сонсох байдаг. Бие биеэ сонсохгүйгээр бид хэзээ ч ойлголцож чадахгүй ээ. Бидэнд сургалт хийсэн Австралийн сэтгэл зүйч, “Сонсоно гэдэг бол зүрх сэтгэлээ хоослоод эхнэрийнхээ, нөхрийнхөө хүүхдүүдийнхээ юунд шаналж, зовоод байгааг ойлгож мэдэх юм” гэсэн. Энэ их мэргэн үг гэж би боддог. 
Дөрөвдүгээрт, бие биеийнхээ алдааг уучил. Гомдлоо мартвал, зүрх эргээд хайраар дүүрдэг. Бие биедээ гомдсоноо мартаж чаддаггүйгээс харилцаанд хөндийрөл, үл ойлголцол үүсдэг. Уучлал их чухал. Оросын нэгэн алдартай илтгэгч номдоо өөрийнхөө амьдралын дурсамжаа бичжээ. Хоёр хүүхэдтэй гэр бүлд нөхөр нь архины хамааралтай. Эхнэр нь архинаас гаргах олон арга хэрэглэсэн ч нөхөр нь архиндаа бүр живсэн. Нэгэн өдөр тэр нэлээн халамцуу орж ирээд, эхнэртээ агсарч, гэрээсээ хөөсөн. Согтуу эр сэрээд эхнэрээ хөөж явуулснаа гэнэт санаж, хайхаар гарав. Гэтэл гурван цаг өнгөрөхөд эхнэр нь үүдэндээ зогсож байсан. Хаалга онгойлгонгуут эхнэр, “Би чиний хоолыг хийчихсэн байсан. Халаагаад өгөх үү” гэсэн. Энэ өгүүлбэр тэр эрийг архинаас гаргасан гэдэг. Тэр эхнэрийнхээ агуу хайрыг, гайхалтай хандлагыг биширсэн. Энэ гайхалтай харилцаа миний амьдралыг шинэчилж чадсан гэсэн аж. 
Тавд, бие биедээ талархаж сур. Ханьдаа магтаал, урмын үг байнга хэлж бай. Өнөөдөр яасан сайхан харагдаж байна. Сайхан амттай хоол хийсэнд баярлалаа, зэргээр энгийн зүйлээс эхлэн амжилтыг нь үнэлж бай. Бие биедээ талархдаг, урамшуулдаг, зоригжуулдаг байснаар гэр бүлийн харилцаа тань улам гэрэлтэх болно. 
Зургадугаарт, Хайрла. Гэр бүлийн үндэс бол мэдээж хайр. Хайр бол услахгүй бол үхдэг ургамалтай адил бөгөөд хайр хайрыг төрүүлдэг зүй тогтолтой. Үер юунаас болдог вэ гэхээр хэт хуурайшилт явагдсан үед хүчтэй бороо орсноор хөрсөнд шингээж чадахгүйгээс болж хөрсөн дээрх гулгалт буюу, шингэний гулгалт болдог. Үүн лугаа адил гэр бүлийн харилцаанд зарим нэгэн бие биеэ хатаадаг, хорчийлгодог. Хааяа нэг сайхан үг хэлэхэд тэр нь наалдаж сонсогддоггүй. Харин ч энэ яасан юм бол гэж хардаж хүлээж авахад хүргэдэг. Эмэгтэй хүний сэтгэл зүй сонсголын мэдрэмжтэй холбоотой. Эрчүүд минь эхнэрээ битгий хатаагаарай. Хүн хайрыг хайртай дотно хүмүүсээсээ мэдэрдэг. Яг өнөөдрөөс гэр бүлдээ бүх хайраа зориулаарай, хэмээн уриалж байна. 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %