ОЛОН ТАЛТ

Сайн андынхаа тухай үзэглэх, нэг бодлын өөртөө өндөр хариуцлага хүлээж, ачаа тэнгийн хүндийг үүрэх мэт. Нөгөө бодлын бахархмаар үйлс аж. Хэлэх үгтэй, хийсэн юмтай хүний тухай бичиглэх бахархал. Энэ хөргийн эзнийг Сономын Баянбат гэдэг. Төрийн тахилгат Ханхөхүйн хайрхны төгсгөл Тогтохын шил. Энэ хайрхны залгаа Омгорын гануу хэмээх газар тэр малчин ард Н.Сономын дунд хүү болон мэндэлжээ. Тэрбээр Увсын Наранбулаг сумын 8 жил, Улаангомын 10 жилийн дунд сургууль дүүргээд Дархан хотын Политехникумд суралцан, цахилгаан техникч мэргэжил эзэмшжээ. Дараа нь гурван жилийн цэргийн албыг түрүүч цолтой хаагаад Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар хими угаалгын механикаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг. Хожим Эрдэнэт үйлдвэрийн зардлаар Технологийн сургуульд суралцах алтан боломж олдсон гэх. Дээд сургуулиа Үйлдвэр, хотын цахилгаан инженер мэргэжлээр төгсөөд Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар ажилд орж, энэ үйлдвэртэйгээ хувь заяагаа холбосон түүхтэй. Улмаар тэр мастер, Шүүн хатаах хэсгийн ахлах цахилгаанчин, Төмөр замын цехийн ерөнхий эрчим зүйч, Эрдэнэт үйлдвэрийн УБ хот дахь Төлөөлөгчийн газар мэргэжилтэн, эдүгээ Эрчим хүчний хэлтэст ахлах эрчим зүйчээр дэвшин ажиллаж байна. Зарим нь Баяжуулах үйлдвэрийн Баянаа ах гээд дотносно. Өөр нэг хэсэг бүлэг залуус Төлөөлөгчийн газрын, Төмөр замын цехийн Баянаа ах хэмээн хүндэтгэн харьцана. Энэ бүхэн түүний ажиллаж ирсэн албан байгууллагынх нь хаяг, овог нэрийнх нь өмнө дуудагдах болсных. Түүний догдлон баярлах, гэгээн гуниглах, тэрслүү авирлах нь хүртэл хаанаасаа гараад байна аа, гэмээр эрчимт нэгэн бөлгөө. 
Хүний итгэл үнэмшил хэзээ нэгэн цагт биелдэг. 1980 онд тэр наймдугаар ангийн сурагч байхдаа суманд шинэ кино ирсэн сураг сонсжээ. “Газрын жигүүр” кино үзээд дүрэмт хувцастай Ширмэнгийн дүр үнэнхүү таалагдан төмөр замчин болох юм сан гэсэн хүүхдийн гэнэн мөрөөдөл сэтгэл зүрхнээс нь оргилж явжээ. Он цаг улиран өнгөрч хожим, Төмөр замын цехэд ерөнхий эрчим зүйчээр ажиллаж, багын мөрөөдлөө биелүүлж. ТЗЦ-д ажиллахдаа үйлдвэрийн 20-иод цехийн дунд, жилийн хугацаатай “Бүтээмжийн хөтөлбөр” хэрэгжүүлэх уралдаанд “Хос жиргээ” нэрт дугуйлан байгуулан ажиллаж, тэргүүн байрт шалгарсан түүхтэй. Тухайн үед дөрвөн сая төгрөгөөр шагнуулж байсан юм даа. Үүнээс гадна цехийн удирдлага, бусад хүмүүсийн дэмжлэгийг авч Төмөр замын цехийн ажиллагсдыг дүрэмт хувцастай болгож явсан шинийг санаачлагч. Ингэж тэр киноны гол дүр Ширмэнгийнхээ нэгэн адил төмөр замын дүрэмт хувцас өмсөж хүсэл мөрөөдлөө биелүүлсэн нэгэн. 
Тэр бусдыг байнга манлайлаад, шинийг санаачлаад явсан юм бас биш. Хүний амьдрал эрээн, бараантай. Алдаа, оноотой. Дээшилж, доошилж амьдардаг хорвоо. Цалингийнхаа 20 хувийг хасуулчхаад, “Манай С.Мөнхтэгш дарга ноён нуруутай сайн хүн шүү” гээд магтаж явахыг нь би мэдэх юм. Өнгөцхөн харахад хийсвэр хөнгөн нэгэн санагдавч эрс шийдэмгий, хүнлэг, шадарласан нөхөртөө түшигтэй, олон авах сайхан чанартай. Энэ хүн, хэнд ч муу юм санадаггүй байх гэж бодохоор. Ямар ч хүнийг уучлах орон зай түүний сэтгэлд үлддэг байх гэсэн гэгээн мэдрэмж төрдөг. Сономын Баянбат болбоос үгээ ил цагаан хэлчхээд эргэж хараад зөрөөд явдаггүй цайлган. Алдаа нь хүртэл илхэн. Харанхуй харыг, гэгээн цагаанаар сүлж явдаг болохоор түүний ажил үйлс бүтэж явдаг биз ээ. Хүн өөрийн сайндаа биш нөхөрсөг, тусч хамт олны дунд ажиллаж явахад амьдралын аз жаргал аяндаа ирдэг юм билээ гэж ярина. 
Тэр Эрдэнэт үйлдвэрт тогтвор суурьшилтай ажиллаж, хамт олныхоо тус дэмээр Эрчим хүчний тэргүүний ажилтан, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, түмэндээ хүндлэгдэн, төрдөө үнэлүүлсэн. Миний тухайд олон хүнээс ярилцлага авч явсан боловч хэлсэн үг нь яг таг санаанд үлдсэн нь цөөн. Тухайн үед амьдрал таньсан хүний үгийг тогтоох авч мартсан нь их. Гэвч содон санаа, мэдрэхүй өдөөсөн ишлэл, бага сага юм тархиа уудалж, сэтгэлээ чагнавал гарах бололтой. Тийм нэг сэтгэлийн мухарт дурсамж, үнэн хоёрыг үлдээсэн хүний нэг нь Баянаа ах. Тэр “Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн хөдөлгөөн өрнөснөөр, төмөртэй харьцдаг байсныг, хүнтэйгээ харьцдаг болгосон юм даа” гээд л аваад хаях жишээтэй. Өөрөө өөртөө оршиж, бүтээж, далд бахархаж, зэмлүүлж явах сайхан. Харин нэг тийм, хуурамч дүр эсгэсэн хүн бидний эргэн тойронд их болж. С.Баянбат бол тийм биш. Өнөөх цээл дуу хоолой, тунгалаг цайвар зүс царай, танил хөдөлгөөн хэвээрээ. Хогийн хов шив, явган яриа хөөрөөг үл тоогч, хэнэггүй. Тийм болохоор түүний хэлсэн үг, хийсэн ажлаас хөндий санаатай, санамсаргүй хэл үг тэгсхийгээд замхран холддог. Тэр үүнийг ч тооцож мэдсэн явдаг байх. Энэ нь түүний аливаад голч ноён нуруутай ханддаг, эрчимт чанартайнх. Сайн хүнтэй сард нэг уулз. “Эс учирваас хоёр найзын хооронд хогийн ургамал ургадаг” гэх. Энэ хэдий ортой авч С.Баянбат шиг магтаал, зэмлэл хоёрыг адилхан хүлээж сурсан, хий нь арилсан эр хүнд хэлж сануулах үг бас биш. Яагаад гэвэл нөхөрлөлдөө үнэнч нэг зангаараа. Тушаатай мэт дэгэнцэн явсан ч, тушаал дэвшээд дэрвэж хөөрөхдөө ч тэр найз нөхдөө хаяагүй. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн дарга асан Д.Цагаан-Эрдэнэ, Төмөр замын цехийн машинист Ч.Батхуяг, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дарга Ц.Батболд, математикийн багш Я.Басан гээд түүний ойр дотнын нөхдийг нь таних юм. Ер нь тэр алдар нэр, албан тушаалтайг нь ч, амьдралаа авч яваа эгэл нэгнийг ч үл ялган, хөгшин, залуу хэнтэй ч нөхөрлөнө. Эрдэнэт үйлдвэрийн Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтсийн менежер Д.Баттулга түүнийг, хөөе “Ноён солиот”-оо гэж егөөднө. Амьдралд эрч хүчтэй, эрдэм мэдлэгтэй, авьяас чадвартай, тууштай нэгнийг “галзуу солиотой” хэмээн утга далдалсан үгээр дуудаж ирсэн хорвоо. Агуу соён гэгээрүүлэгч, яруу найрагч Дулдуйтын Данзанравжааг хүртэл нэгэн цагт галзуу солиотойгоор нь цоллож явсан ертөнц. Хариуд нь Равжаа хутагт:
“...Солиотой биш сэтгэлийн чанарт 
Согтуу биш эрүүлийн үзэгдэлд элдвийг дуулав...” хэмээн өчсөн байх жишээтэй. 
Сономын Баянбат болбоос хэлсэн үгэндээ хүрдэг эр. Нэг удаа “ланд-200” авч унана гээд тогтож өгөхгүй босож, суугаад явж байв. Төд удалгүй УНМ 46-64 дугаартай ланд автомашин хөлөглөсөн юм. Энэ нь өсөх насандаа төрсөн ах С.Аюушийнхаа Зил-130 машиныг ил нэг, далд нэг унасаар төмөр хүлгийн жолоо мушгиж сурснаас эхтэй. Нэг найз нь ийм үнэтэй машин авч өр зээл тавьж, үйлээ барж явахын хэрэг байна уу гэхэд: Сайн болоод гоёхон машины жолоо мушгиж явах миний багын хүсэл мөрөөдөл. Баян хүний дүрд тоглож байхгүй юу. Аав, ээжээс хайрласан нэр Баянбат шүү дээ гэж амыг нь таглан адрах тэрслүү үзэлт, өөрийнхөөрөө явагч, “Ноён солиот”. Ер нь тэр суудалдаа тогтож ядан өндөлзөөд хоёр алаг нүд нь аягандаа тогтворгүй хөдлөөд ирвэл ажил үйлс нь бүтэж яваагийн шинж. Харц доогуур, сэтгэл гундуу яваа нэгэнтэй таарвал, “юундаа сөнөсөн ертөнц болж явдаг юм. Сэргэ сэргэ. Хүнээс гарсан хүн байна даа” чи гэх. Түүнээс ийм үг сонссон хүн хөлөө чангахан гишгээд, бүсээ чавхайтал бүслээд явахаас өөр аргагүй. Тэр ингэж бусдад сэтгэлийн урам зориг хайрладаг. Одоо тэр ямар нэгэн шинэ зүйл хийхээр дахин гараад ирнэ дээ. Аягүй бол. С.Баянбат хүний өчүүхэн тусыг ч мартахгүй ярьж явах. “Манай ангийн энэ, миний найз тэр жаахан тиймхэн явна, тусалчих юм сан” гэнэ. Таарсан хүүхэд, хөгшдөд халааснаасаа тав, арван төгрөг аваад өгчхөж байх шиг. Тэр ийм өр зөөлөн, өрөвч нинжин сэтгэлтэй, өглөгч. Ажиллахын зэрэгцээ тэр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд цагаар багшилж, олон сайхан шавь төрүүлэн залгамж халаагаа залгуулж, өмнөх үeэсээ өвлөж авсан юмтай, шилдэг мэргэжилтний нэг. Хүсэл тэмүүлэлт, тэсвэр хатуужилт, эр зоригт, эрч хүчит, овсгоо самбаат, ов мэхт, “Олон талт” та чадна аа...
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %