Хамт олноо манлайлагч аварга

Гэгээ шарлах бар цагийн эхэнд годхийн босож, 70 гаруй үнээг өдөр өнжихгүй  ивэлгэж өгөх ач хүүгээ Аймгийн депутат, аварга саальчин эмээ нь “Миний жаахан шар толгойт ч нэг юм дуулгана даа” хэмээн өхөөрдөх. Алсын хараатай, ажилч хичээнгүй эмээгийнх нь бодол андуу байсангүй ээ. Гучаад жилийн тэртээ ийн магтуулж явсан хонгорхон хүү  өдгөө цагийн Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн усан туулай жилийн Хөдөлмөрийн аварга, Засвар, механикийн заводын Механик цехийн Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсгийн дарга Баттөмөрийн Баярсайхан аж. Б.Баярсайхан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд таван хүү, хоёр охинтой өнөр айлын гурав дахь хүү болон мэндэлсэн. Гарын дүй, ухааны цараатай мужаан аав, худалдаа, санхүүгийн байгууллагад насаа элээсэн шаламгай ээж, сааль сүүний  их ажлыг дүүргэгч эмээгээ харж өссөн тэр багаасаа л юм юмны захтай, хөдөлмөрч нэгэн болж төлөвшжээ. Дунд сургуулиа дүүргээд хүссэн хуульчийн ангидаа орж амжаагүй тэр эмээдээ туслахаар хөдөө очив. Түүнд цэргийн зарлан ирж, залуу хүү ч бөөн баяр болов. Гэтэл ээж нь, үгүй ээ хүү минь, манай таван хөвгүүнээс эрдэм номын мөр хөөх ёстой хүн нь чи. Цаг алдалгүй, шалгалтдаа бэлд гэв. Хүүгийнхээ зам мөрийг зөв эхлүүлэх гэсэн зөөлөн сэтгэлт эмээ нь нэгэн өдөр зурхайч ламтанг гэртээ залжээ. Зурхайч зоосоо хэдэнтээ гүйлгэн харснаа, миний төлөгт бол хуульч бус, инженер л чамд заяагдсан мэргэжил гэж бууж байна гэлээ. Энэ ярианд хүү тэгтлээ итгээгүй. Сонирхлыг нь ихэд татдаг шугам зургийн хичээл үзэх, бүтээлчээр сэтгэх нь ч өөрт нь ойр санагдаж,  ШУТИС-д шалгалт өгч, тэнцлээ. Аав, ээжийнхээ итгэлийг даах гэж тэр их мэрийсэн. Мэргэжлийн орос хэлээ давтахдаа үг болгоныг нь “словарь”-даж, номон дээрээ харандаагаар бичээд, эвлүүлэн өгүүлбэр болгон цээжилнэ. Энэ мэтээр мэрийсээр “Машин үйлдвэрлэлийн технологич инженер” мэргэжлээр  хагас жилийн өмнө сургуулиа төгссөн цөөхөн оюутны нэг нь Б.Баярсайхан. Оюутны дадлагаа хийсэн заводоо миний ажиллах газар гэж баттай итгэн, ханийнхаа нутаг Эрдэнэтийг зорив. Ажилд орох хүсэлтээ өгч, хариуг нь хүлээх зуураа, Урт цагаан дахь “Хатагтай” үсчний газарт мэргэшиж, ажиллав. Ингэхдээ сэтгэлийг татсан Заводдоо байн байн л очиж, мэргэжил нэгт ах нартайгаа уулзана. Нэгэн өдөр түүнийг ЗМЗ-оос дуудлаа. Хүний нөөцийн даргынхаа өрөөнд сэнгэнэтэл дуулж, авьяасаа үзүүлэн, Заводын даргадаа мэргэжлийн орос хэлний мэдлэгээ шалгуулан, тэнцчихээд өөртөө итгэлтэйгээр хэсгийн даргатайгаа уулзахад “Манайд орон тоо байхгүй ээ” гэв. “Би цэвэрлэгч ч хамаагүй хийе” хэмээн учирлаж.  Удалгүй  их сургуулийн дээд ангийн найз Т.Атарбаяр, ангийн анд Н.Хосбаяр нартайгаа нэгэн тушаалаар 2003 оны 5-р сарын нэгэн буюу Майн баярын өдөр Засвар, механикийн заводын ажилтан болсон түүхтэй. Ажлын гараагаа тэр фрезерчнээр эхэлсэн юм. Энэ эрдмийг анхлан заасан Ч.Гансүх багштайгаа Эрдэнэт үйлдвэрийнхээ Хөдөлмөрийн аваргын хүндэт тайзнаа зэрэгцэн суух юм гэж яахин санах билээ. 
Фрезерчин Б.Баярсайханыг жил гаруйхны дараа мастераар дэвшүүлэв. Мастер болонгуут Механик цехээ өнгө оруулъя хэмээн санаачилга өрнүүлэв. Дарга нар нь ч түүнийг дэмжиж, хэрэгцээт бүхнээр хангав. Хамт олноороо тос, тоосонд олон жил дагтаршсан шалаа хусаж арилгаад, зүлгүүрдэн будаж, зарим хэсгийн өндөрт байрлах цонхыг мэргэжлийн угаалгын компаниар цэвэрлүүлснээр өнгө зүс сэргээд, байгалийн гэрэлтүүлэг сайжраад л явчихсан. Цааш нь цахилгаан эрчим хүч хэмнэх, ажил хөнгөвчлөх зүйл санаачлах зэргээр Бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхлээгүй байхад л санал санаачилга гаргасан байдаг. 
Мастераар 14 жил ажиллахдаа инженерийн мэдлэгээ дайчилж гарц шийдлийг зөв олдог, бүтээлч санаачилгатай, хүнтэй харилцах эв дүй сайтай зэрэг чанар нь түүнийг хэсгийн даргаар дэвшүүлжээ. Ийнхүү Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийн даргаар гурван жил ажиллаад, 2020 оноос Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсгийн даргаар ажиллаж байна. Эдний хэсэг 90 шахам ажилтантай. Эрдэнэт үйлдвэрийн тээрэм, бутлуур зэрэг үндсэн тоног төхөөрөмж, хүнд машин механизмын эд ангиудыг шинээр хийх, сэргээн засварлаж, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангадаг “том айл”. Тэд сард 200-250 тонн механик боловсруулалт хийж, 2-2,4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Үр хүүхэд нь аав ээжийн тусгал гэдэгтэй адил аливаа хамт олныг удирдаж яваа хүн өөрөө манлайлагч байх ёстой, гэж Б.Баярсайхан хэлэв. Энэ ч утгаараа тэр зарим зүйлийг биечлэн хийж, үглэх биш үлгэрлэн харуулдаг. Залуусаа дэмжиж, зовлон жаргалыг нь хуваалцаж, зайнаас хандах бус ойрын зөвлөгч нь байж чаддаг түүнд хамт олон нь тун элэгтэй. 
Б.Баярсайхан урлаг, спортод их ойр. Ахлах ангид байхдаа “Бид Сэлэнгийн үр сад” уралдаанд түүний оролцсон морин хуурын баг түрүүлж, Соёл, урлагийн их сургуульд суралцах эрх гардаж явсан авьяастан. Ажилтнуудын дунд зохиогддог үйл ажиллагаанд алдахгүй оролцдог идэвхтэй нэгэн. 
Б.Баярсайханых хоёр охин, хоёр хүүтэй. Оюутан байхдаа танилцсан, нэгэн насны ханийг нь М.Буянжаргал гэдэг. Тэр дөлгөөн, ухаалаг, уужуу гэргийнхээ сэтгэлийг тайван жаргалтай байлгахыг эрхэмлэдэг гэнэ. Хүнийг хайрлаж байж, бусдын хайрыг татдаг гэдэгт аварга маань итгэдэг.  
Б.Баярсайхан Эрдэнэт үйлдвэрийнхээ 40 жилийн ойгоор ээжтэйгээ хамт төрийн дээд одонгоор шагнуулснаа их бэлгэшээдэг. Аварга маань Хөдөлмөрийн хүндэт медалиар, худалдааны байгууллагад насаа элээсэн ээж нь Алтан гадас одонгоор шагнуулсан юм. 
Тэрбээр, “Сэтгэл зөвтэй хамт олон, мэргэжил нэгт нөхөд, халамжит сайхан гэр бүлийнхээ дэмжлэгээр би өдий зэрэгтэй явна. Тэдэндээ чин сэтгэлээсээ талархдаг даа. Хишиг буянаа үргэлж хайрладаг Баатар үйлдвэрийнхээ Хөдөлмөрийн аварга болно гэдэг миний хувьд хэмжээлшгүй том шагнал” гэлээ. 
Багаасаа төлөвшсөн хөдөлмөрч чанар, хүнийг хайрлах нинжин сэтгэл, төв шударга зан чанартай Хөдөлмөрийн аварга Б.Баярсайханы ажил үйлс, амьдрал ахуй нь тэгш дүүрэн байг ээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %