Уурхайн замын машинч

Энэ хөргийн эзэн Х.Цэрэн-Очир Булган аймгийн уугуул, Эрдэнэтийн суугуул. Түүний аав, ээж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн хүмүүс. Тодруулбал, аав Л.Хишигсүрэн нь Булган аймгийн Худалдаа бэлтгэл ангийн бэлтгэл хэлтсийн дарга, ээж Д.Оюунтуяа нь нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр он удаан жил ажиллажээ. 
 Булган аймгийн Хангал суманд түүний хүүхэд нас өнгөрсөн байна. “Түлээ мод бэлтгэж, 12 настайгаасаа хонь муулж сурсан. Багаасаа хар бор ажил хийж сурсан нь надад амьдрал дээр их хэрэг болсон санагддаг. Хангал орох замдаа Эрдэнэтээр дайрна. Баахан ухсан нүх сүлжиж тойроод л явдаг байлаа. Энд тэнд цөөн тооны барилга баригдаад л их бүтээн байгуулалт өрнөж, хот сүндэрлэн босохыг нүдээр харж өслөө” хэмээн тэр өнгөрсөн түүхийн алтан хуудаснаас хуучлав. Түүний гэр бүлийн хүнийг С.Бадамцэцэг гэдэг. Дархан хотын АУДС-ийг сувилагч мэргэжлээр төгссөн. Булган аймгийн Хутаг-Өндөр сумынх. Орхон аймгийн БОЭТ-д сувилагчаар ажилладаг. Хүү Ц.Билэгт ШУТИС-ийг инженер мэргэжлээр төгссөн. “Багнер Ази” компанид хөдөлгүүрийн инженерээр ажиллаж буй. Охин Ц.Оюунбилэг нь эмээ, ээж хоёрынхоо мэргэжлийг өвлөн АУИС-ийг эмэгтэйчүүдийн эмчээр төгссөн байна. Эдүгээ “Өргөө” амаржих газар төрөхийн эмчээр ажилладаг. Х.Цэрэн-Очир эхээс зургуулаа. Том ах нь Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Х.Олзмөнх, удаах нь Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар. Эгч нь Орхон аймгийн 1-р 10 жилийн дунд сургуулийн багш Х.Мөнхнасан, дараагийнх нь эл хөргийн эзэн Ил уурхайн машинист Х.Цэрэн-Очир, бизнесмэн Х.Цэрэн, Төмөр замын инженер Х.Цэрэнбат нар төрсөн ах дүүс бөлгөө. 
 Түүний багын нэр нь Жоож. Ойр дотных нь, гэрийнхэн нь манай Жоож хэмээнэ. Жоож маань өөрийнхөөрөө явах сонирхолтой, бие даасан нэгэн байж. Шугам зураг, хөдөлмөр, биеийн тамирын хичээлд онц сурдаг. Ханын сонин гаргахын сацуу ангийнханыхаа шугам зургийг зураад өгчихдөг, бусад хичээлдээ амиа дөнгөсөн сурлагатан явснаа шуудхан хэлэх. Тэр мод, төмрөөр олон төрлийн юм хийх гарын ур дүйтэй. Оюутны байрны эвдэрсэн орнуудад угольник төмөр  ашиглан рам зангидаж бат бэх болгож явснаа дурсан инээх. Энэ мэтчилэн ширээ, сандал засаж янзална. Түүний ур ухаанаа шингээн хийсэн айрагны бүлүүр, хутга, малын тамга зэргийг найз нөхөд нь магтан сайшааж байхыг харсан. Бас ажлынхаа чөлөө зав ээлжийн амралтаараа хэд хэдэн хүнд дүнзэн байшин барьж ашиглалтад өгсөн гэж байгаа. Ганцхан баримт дурдахад ээлжийн амралтынхаа 25 хоногт нь Солонгос улсад ажиллаад тов хийсэн хэдэн төгрөг олоод үр хүүхэддээ зориулчихсан амьжиргаатай аав. Найз нөхдийндөө сар шинээр зочлоход түүний хийсэн хутга ууцан дээр нь тавиастай, урласан малын тамга нь хойморт нь өлгөөтэй байх. Дунд сургуулиа төгсөөд тэр Өвөрхангай аймгийн ТМС аваад арилж өгчээ. Улмаар бульдозер, грейдер, скрейпер, погрушикийн ангийг хүнд машин механизмын машинч мэргэжлээр дөрөвдүгээр зэрэгтэй, онц дүнтэй төгссөн аж. Өөрөөр хэлбэл бүх төрлийн хүнд машин механизыг барих эрхтэйгээр гурван жил суралцаж төгссөн намтартай. Х.Цэрэн-Очир мэргэжил эзэмшээд Булган аймгийн зам ангид Монголын нэг номерын автогрейдерчин “Догь” Чулуунбаатар хэмээх хүний гарын шавь болж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энд гурван жил ажиллаад Эрдэнэтийн “Сэнс” модны үйлдвэрт нярвын ажил эрхэлсэн байна. Түүний Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон түүх сонин. Эхлээд Баяжуулах үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллажээ. Гурван жил гаруй хугацаанд бригадын даргаар ажиллахдаа тээрмийн хуяг, туузан дамжуургын резин, насосны турба солих ажлыг багаар гүйцэтгэж байв. Чингэхдээ Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүх дамжлага дээр ажиллажээ. Тус цехэд байхдаа янз бүрийн эвдрэл гэмтэл гарах тохиолдолд дуудагдан ажиллана. Одоогийн Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуунтай мөр зэрэгцэн ажиллаж явсан үе тэнгийн найзууд... Дараа нь мэргэжлээрээ Ил уурхайн Зам овоолгын хэсгийн бүх хүнд даацын машин механизм дээр ажиллаж  мэргэжлийн өндөр ур чадвартай нэгэн болохоо тод харуулсан байдаг. 

Тухайн үед түүний мэргэжилтэй хүн ховор байсан тул Ил уурхайд сонгон шалгаруулалтаар ажилд оржээ. Харин түүнд уурхайн зам засварын ажлыг яаж гүйцэтгэх, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хэрхэн мөрдөн ажиллах талаар зааж сургасан багш нь Ваанчигийн Тавхай. Энэ эрхмийг Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын харьяат аймгийн арслан В.Тавхай гэхээр Эрдэнэтчүүд андахгүй. Уурхайн зам засварын ажил, ажиллагаа ихтэй. Өнөөдөр цас ороход зам дээр хайрга асгана. Замын хонхорыг тэгшилж дүүргэнэ. Маргааш нь уулын цул тээвэрлэх, хүнд даацын өөрөө буулгагчийн явдал мөрөөр хайрга хуйларч дэржигнүүр үүснэ. Энэ бүхнийг өдөр, шөнийн 24 цагт тэгшилж, замын өө сэвийг дарж, аюул осолгүй эрдэнэс тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байдаг хамт олон бол Ил уурхайн Зам овоолгын хэсгийнхэн. Түүний нэгэн эд эс нь автогрейдерийн жолооч Хишигсүрэнгийн Цэрэн-Очир. Грейдерийн машинч замын хотгор гүдгэр, өө сэвийг засдаг онцлогтой. Мужааны багажаар бол харуул л гэсэн үг. Тэр Төлүүгийн давааны болон Эрдэнэт, Булганыг холбосон замын ажилд гар бие оролцжээ. Миний гаргасан өчүүхэн амжилт бол Ил уурхайн удирдлагууд тэр дундаа Зам овоолгын хэсгийн дарга Н.Мөнхбаяр, механикч Ч.Түмэнбаяр, мастер М.Мандах, Б.Бат-Очир, Г.Ганжаргал болон бусад ажилчдын хөдөлмөрийн үр дүн юм хэмээн бахархалтай ярьсан. Энэ хэсгийнхэн овоолгын зам талбайг бульдузораар түрж цэвэрлэнэ. Экскаваторын ажиллах талбайг дугуйт түрэгчээр тэгшилж, ажиллах орчинг бүрдүүлнэ. Өрмийн машиныг ажиллах талбай руу нь бульдузораар чирч тээвэрлэнэ. Экскаватор түр зогсох, засварт орсон тохиолдолд ВА-800 хэмээх аварга “амьтан”-аар ачигчийн үүргийг орлон гүйцэтгэнэ. 
Тэсэлгээний хайрга бутлах, өрмийн машин, экскаваторыг тээвэрлэх, ажиллагсдын зорчих автобусны зам засварын ажлыг энэ хэсгийн 100 гаруй хүн гүйцэтгэнэ. Ер нь уурхайн ажлын эхний дамжлага бол зам гаргах. Өөрөөр хэлбэл Ил уурхайн зам овоолгын хэсгийнхний түүчээлэн гаргасан зам талбайд өрмийн машин байрлан цооног өрөмдөж, эскаватор уулын цул ачна. Хэрвээ тэд зам гаргахгүй бол хаагуур нь уулын хүчит техник явж эрдэнэс олборлох билээ. Тээвэрлэлтийн явцад зам талбайд унасан чулууг цэвэрлэх, бороо, цас орсон үед халтиргаа гулгаанаас сэргийлэн хайрга асгах, замын эвдэрсэн хонхор гүдгэрийг тэгшлэх, Белазыг ямар нэгэн осол авааргүй уулын цул тээвэрлэх боломжоор ханган ажилладгаараа Зам овоолгын хэсгийнхний ажил онцлогтой. Дээр нь тоос босохоос хамгаалж зам талбайг өдөр бүр цэвэрлэн хусаж, услах жишээтэй. Хүнд даацын Белазын мөрөөр эвдэрсэн тээвэрлэлтийн зам хонхорыг шороо татаж дүүргэх, замын дэржигнүүрийг хусаж тэгшлэх гэх мэт чимхлүүр олон үйлдлийн ажил хийгддэг. Энэ их чимхлүүр ажлыг уурхайн замын машинист Хишигсүрэнгийн Цэрэн-Очир тэргүүтэн гүйцэтгэж буй. Түүний  ажил үйлс өөдрөг явна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ
Р.БУЯН-ОЛДОХ: Бид үйлдвэрлэлийн бүх мэдээллийг хэрэглэгчдэд найдвартай хүргэж ажилладаг
С.ЭРДЭНЭТУЯА: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1777,8 га газарт техникийн нөхөн сэргээлт хийгээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %