Уран дархан

Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын гүнд хээ хуар сийлсэн гуулин “цоож” кодтой хаалга бий. Тусгаар төвхнөсөн, “нууцлаг” өрөөнд уран дархчуул үнэт металлаар бүтээл урладаг. Тэдний бригадын дарга, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Пүрэвжавын Ганзоригтой уулзахаар очиход чимхлүүр ажилдаа улайран, анзаарах сөхөөгүй сууна. Ширээн дээгүүр нь бүслүүр чимгээ хүлээх зэс домбо, эсгүүр гаргахаар зэхсэн гуулин лист, дурсгалын зүйлийн загвар зураг ээлж дарааллаа хүлээх мэт эмх цэгцтэй эгнэнэ. Эндээс л Эрдэнэт үйлдвэрийн нэрийн хуудас болсон эртний хийцтэй, металлын орц ихтэй, сорьц сайтай зэс домбо, хувин, аяга, ёслолын цом, тамирчдын медаль, үнэ хүрэх чулуун дурсгал эздэдээ хүрдэг байх нь. 
Аварга төвлөрч байсан ажлаа түр орхиод инээвхийлэх нь “Өө, та ирэв үү?” гэсэн хэлэмж. Ер нь хэлж ярихаасаа илүү хийж үлгэрлэдэг хүн болох нь эхний уулзалтаас л мэдрэгдсэн. Ингээд бид эх үүсгэлээс нь энэ хүрсэн амьдралын баялаг түүхийг хуучилсан юм. Түүний аав Т.Пүрэвжав гуай Ховд аймгийн Цэцэг сумынх. Тодруулбал, Ард Аюушын Цэцэг нуурын хүрээлэнд төрсөн хүн. Харин П.Ганзориг цэргийн дарга аавыгаа Улаанбаатар хотод томилогдон ажиллаж байхад Нийслэлд төрсөн, айлын ууган хүүхэд. Тэднийх Эрдэнэт, Улаанбаатарт ээлжлэн нүүж амьдардаг байжээ. Учир нь, “Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй” гэдэгчлэн аавд нь ирэх тушаал тэдний амьдрах газрыг шийддэг байв. П.Ганзориг Эрдэнэт хотын IV сургуулийн төгсөгч. Бага байхдаа аавтайгаа адил цэргийн дарга болохыг мөрөөддөг байсан ч сургууль төгсөх үед гадаад явах хүсэл нь дийлсэн юм. Улаан Москвад Хөнгөн үйлдвэрийн яамны техник мэргэжлийн сургуульд тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр суралцсан нь өнөөгийн өндөрлөгт хүрэх хувь тавилангийн зураг байсан гэлтэй. 1992 оны хавар сургуулиа төгсөж ирээд, Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын үндсэн тоног төхөөрөмжүүдийн хутганы ирэлгээчин гэх эрсдэл өндөр ажлын байрнаас гараагаа эхэлжээ. Металл боловсруулдаг токарь, фрезерийн хутгыг төрөл бүрийн градус, өнцөгтэй ирлэхэд хувь хүнээс чамгүй ур чадвар, эв дүй шаардана. Түүнийг ажилд ороход 20 гаруй хүнтэй Багажны хэсгийн тал нь оросууд, тэднийг дагалдан суралцагч нь монголчууд байв. Тэр үед П.Ганзоригийн орос хэл давуу тал болж байлаа. 

Түүний дараагийн ур чадвараа сорьсон ажил нь Резинэн эдлэлийн хэсгийн хуяглагч. Вакум сорогчтой халуун пресс үйлдвэрлэлд нэвтрэхэд анхны ажилтнаар нь гаршиж, нарийн хийцтэй эд анги үйлдвэрлэхэд голлодог байсныг журмын нөхөд нь дурссан. 2010 онд Засвар, механикийн завод Шинэ бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэсгийг гарын ур дүйтэй найман хүнээр бүрдүүлэн нээсэн нь одоогийн Урлан бүтээх хэсгийн эхлэл байлаа. Хөдөлмөрийн аварга П.Ганзориг одоо олон шавьтай багш болжээ. Тэднийгээ “Манай хэдэн дүү нар” гэж өөриймсөнө. СУИС-ийн Уран дарханы анги төгссөн мэргэжлийн дүү нараасаа өөрөө ихийг сурдаг гэнэ. Харин шавь нар нь багш шигээ сэтгэлгээний ур, нүдний ур, гарын ур, сэтгэлийн ур нь төгс бүрдсэн дархан болохын төлөө түүнээс өдөр бүр үлгэр, эрч хүч авч хичээнэ. Урлан бүтээх хэсгийнхэн жилийн дөрвөн улиралд өндөр ачаалалтай ажилладаг ч бүтээгдэхүүн нь гадуур зарагддаггүй. Хайгаад ч олдохгүй. Эрдэнэт үйлдвэрийнхээ хэрэгцээнээс гадна төр, захиргааны хэмжээний захиалга, дараалал хүлээсэн байгууллагуудын хүсэлтээр онцгой бүтээл урладаг дархчуул. Хөдөлмөрийн аварга П.Ганзориг өнгөрсөн жил Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Зүүнбаян-Ханги” чиглэлийн шинэ төмөр зам ашиглалтад ороход нээлтэд уригдсан зочдод өгсөн “Төмөр зам” бэлэг дурсгал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Монголд айлчлахад “Гэр” сувенир, БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хүндэтгэлийн гэрт “Зэс тулга”, Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн “Мөнгөн цом” гээд 100-аад нэр төрлийн, 230 гаруй сая төгрөгийн бүтээл урлажээ. Мөн Механик цехийн CNC төвтэй хамтарч орчин үеийн металл боловсруулах токарь, фрезерийн суурь машинаар 40 гаруй нэр төрлийн бэлэг дурсгал үйлдвэрлэх металл хэв хийж үйлдвэрлэлд нэвтрүүлснээр бүтээгдэхүүний гоо зүй, чанар үзэмж сайжирч, нэр төрөл олширсон байна. Урлан бүтээх хэсгийнхэн уран цутгамлын багаж захиалсан нь удахгүй ирэх гэнэ. Өнөөх Бөртэ чоно, Гоо марал наадмынх шиг цомыг эднийх цэвэр металлаар цутгаж хийдэг болно гэсэн үг. Илүү бодитой, үнэтэй бүтээл гаргахаар хорхойсон яарч байгаа нь ярианаас нь илт. Техник, технологийн дэвшил үйлдвэрлэлийн хурд, бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна нэр төрлийг ийн олшруулдаг байх нь. Арав гаруй жилийн өмнө металл зүсэхээс эхлээд бүх ажиллагааг гар аргаар хийдэг байсан бол одоо лазер зүсэгч машинтай болсноор орчин үетэйгээ хөл нийлүүлэх болжээ. 
П.Ганзориг багын мөрөөдөлдөө хүрч цэргийн дарга болоогүй ч дүрэм журмыг чанд баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай, амласан бол хэлсэндээ хүрдэг жинхэнэ эр цэргийн хүмүүжил, хатуужлыг өвлөсөн, бурхан ухаант дархчуулын дарга болсон. Түүнийг сар шинийн баярын өмнөхөн Эрдэнэт үйлдвэрийн Уран дархан... хэмээн цоллуулан улаан хивсэн дээгүүр алхан тайзнаа гарч, өөрийн гараар, сэтгэлээ шингээж урласан цомоо бахархалтайгаар өргөж, орон даяар инээмсэглэхэд олон хүн толгой дохин хүлээн зөвшөөрч алга ташсан юм. Энэ өдрийн маргааш П.Ганзориг Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаалгаж, аавынхаа аньсагыг чийгттэл баярлуулсан. Эрдэнэт үйлдвэрт тасралтгүй 30 гаруй жилийн хөдөлмөр бүтээлээ зориулсныг нь хамт олон, төр засаг батлан үнэлж, шагналаа ихэрлүүлсэн нь тохиол бус шийдэл байсан биз ээ. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
8
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ПҮРВЭЭ: Энэ онд 30 мянган тонн баяжмал Биржээр арилжаална
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %