Инженерчлэл ба Эрдэнэт

Газар доорх байгууламж найдвартай бол газрын дээрх амьдрал баталгаатай. Үүнийг инженерчлэлийн сайн шийдэл гэж хэлнэ. Эрдэнэт хот сүүлийн жилүүдэд газар доорх инженерийн шугам сүлжээ, дэд бүтцээ бүрэн шинэчлэхээр ханцуй шамлан орсон. Үр дүнд нь 40 гаруй жилийн түүхэндээ огт гар хүрээгүй ус, дулааны шугам хоолой “царай орж”, ирэх бүтэн жаранд ч “юм хэлэхээргүй” итгэл найдвартай ажиллах боллоо. 
Эрдэнэтийг хөгжилд хөтөлж, шинэчлэн урагшлуулж байгаа инженерчлэл хэрхэн өрнөж байна вэ? 

Цоо шинэ бохирын 3-р шугам - Эрдэнэтийн шинэ эхлэл

Эрдэнэт хотыг анх барьж байгуулахдаа орон сууцны хороолол, хот төлөвлөлтийн анхны зураг төслийн дагуу 1, 2 дугаар бохирын шугам татаж байжээ. Харин өдрөөс өдөрт хүн ам нь нэмэгдэж, хот хаяагаа тэлэхийн хэрээр гэр хорооллыг дахин төлөвлөх, тэнд орон сууцны хороолол барих бүрд түүнийг дагаад дэд бүтэц, бохирын төв шугамаа шинээр барьж байгуулах шаардлага зүй ёсоор урган гарч байв. Нэг ёсондоо ачаалал нэмэгдсээр... Тиймээс тал талд барилгажилт, төвлөрөл дагасан дэд бүтцийн асуудлын суурь гарц нь бохирын төв шугамыг шинээр нэмж татах шийдлийг аймгийн инженер дарга, түүний багийнхан дэвшүүлэв. Энэ шийдэл нэгэнт хөрсөн дээр буужээ. Нэг хоногт 21053 метр куб бохирын ачааллыг урсгах хүчин чадалтай, 8.9 км урт бүхий төв болон салбар шугамуудтай 3-р коллекторыг Комфорт импекс компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байна. 
Үүний 6.8 км нь хотын Дулааны цахилгаан станцаас Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн хүртэлх төв шугам бол 2.5 км нь хойш, урагшаа тавигдах салбар шугамууд юм. Өөрөөр хэлбэл, Сархиа уулын дэнжид баригдах орон сууцны хорооллын бохирын шугамын асуудлыг эл салбар шугамуудаар шийджээ. Өнөөдрийн байдлаар, бохирын 3 дугаар коллекторын төв шугамын 3.1 км, салбар 2.5 км шугам бүрэн хийгдэж дуусжээ. Нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй гэсэн үг. Улсын төсвийн 19.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бохирын 3-р төв шугам ирэх онд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орж, Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээнд шинэ дэвшил ирнэ. 

720 мм-ийн дулааны 3-р шугам – Халаалтыг бүрэн шийднэ


Энэ бол Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станцаас хотын төв рүү чиглэж, хуучнаар Технологийн сургуулийн хойд талын өргөх насос хүртэл 3.5 км үргэлжлэх дулааны шугам. Мөн л шинээр тавигдаж буй ус дулаан дамжуулах 3-р шугам. Одоо 2.1 км нь тавигджээ. Хотын одоо ашиглагдаж байгаа дулааны 1, 2-р төв шугамууд тус бүр нь 630 мм диаметртэй. Дулааны 3-р шугамыг 1980 онд тавих төлөвлөгөөтэй байсан ч Эрдэнэт хотын барилгажилт, бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй байв. Тухайн үедээ хүчин чадал хангалттай гээд орхичихсон байсан 3-р шугам өнөөгийн хотын оргил тэлэлтийн цаг үед заавал хийгдэх ажил болжээ. Ингэснээр дулааны шинэ шугам хотын төвийн орон сууцны хорооллын дулаан хангамжийг сайжруулна. Хүйтний ам наашлах бүрд асуудал дагуулдаг халаалт тойрсон бэрхшээлийг халах “халуун” үүрэг гүйцэтгэнэ.   

“Их залуу”-гийн ус, дулаан дамжуулах төв энэ онд ашиглалтад орно


Их залуу багт ус, дулаан дамжуулах төвийн барилга баригдаж байна. Орхон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Их залуугийн агро парк буюу 1.3 га газарт “Багш” орон сууцны хотхон барихаар тусгасан. Энэ хотхоны дулаан, цэвэр усны инженерийн дэд бүтцийг ч дээрх төв шийдвэрлэнэ. Рашаант багаас Их залуугийн агро парк хүртэл 962 метр ус дулааны шугамыг татаад байна. Ажлын гүйцэтгэл 98 хувь. Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Их залуу багт ус дулаан дамжуулах төвийн барилга оны сүүлээр ашиглалтад орно. 


Найрамдал, Наран багт ил шугамгүй болно


Ил байсан дулааны шугамыг далдлах ажил энд үргэлжилж байна. Дамжуулах явцдаа тодорхой хэмжээгээр дулаан алддаг ил шугамыг газар дор далдлахдаа хүчин чадлыг нь бас нэмэгдүүлнэ. Өмнө нь 150 мм-ийн диаметртэй байсныг 275мм болгоно. Наран багт цаашид баригдах орон сууц, худалдаа үйлчилгээний төвүүд болон одоо дулааны алдагдалтай байгаа 6-р цэцэрлэг, 3-р сургууль зэрэг барилга байгууламжийн дулаан хангамжийг давхар шийдэх юм. Хорооллын сургуулиуд хотын төвийнхтэй адил дулаан өвөлждөг болно гэсэн үг. Энэ хэсэгт бас ус дулаан дамжуулах төв шинээр баригдаж, тоног төхөөрөмжийн угсралт хийгдэж байна. Ингэснээр Цагаанчулуут багийнхан “Миний гэр-бидний гудамж”-аараа нэгдэж, ус дулааны хэрэглээгээ хангалттай хүртээд эхэлнэ. 1.7 км дулааны ил шугамыг далдлах эл ажлын гүйцэтгэгчээр “Эрин гүрэн” компани ажиллаж, ирэх онд дуусгахаар төлөвлөжээ. 


 “Эр зоригийн уулзвар” эрх чөлөөтэй болно


Эрдэнэтийнхний нэрлэж заншсанаар Чандманийн уулзвар буюу “эр зоригийн уулзвар” замын гудамж талбайг өргөтгөнө. Тахир замын улмаас авто осол гарах эрсдэл ихтэй, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэдэг тус уулзварыг өргөтгөж, урсгалыг нэмэгдүүлэх ажил хэдийнээ эхэлжээ. Ингэхийн тулд уулзварын инженерийн шугам буюу энэ хэсгийн газар доорх гол магистрал 600 мм-ийн шугамыг нь шинэчилж байж, дээрх уулзварт зам тавихаар шийдсэн байна. Энэ ажлын хүрээнд Дагинас төвөөс 4-20 дугаар байр хүртэлх газарт 478 метр цэвэр усны ган хоолой шугамыг 100 жилийн баталгаатай шинэ хоолойгоор давхар сольж, 4-р сургуулийн өмнөх шугам сүлжээг шинэчилжээ. Ингэснээр ирэх онд “Эр зоригийн уулзвар”-аар эрх чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Бас газар доорх шугам сүлжээ нь баталгаатай, найдвартай , урт настай болно. Инженерчлэл хөгжил авчирна гэдэг. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %