Иргэдээ цахим хэрэглээнд сургаж, мэдээллийн технологийн шинэ үеийг бэлдэхэд хөрөнгө оруулж байна

“Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн үндсэн чиглэл нь ухаалаг хот болохын тулд бүх салбарыг цахим технологид шилжүүлэх. Нийгмийн тэргүүлэх салбарууд боловсрол, эрүүл мэнд зэргээс эхлээд дэд бүтэц, хог хаягдал, байгаль орчин гээд бүхий л салбарыг ухаалаг болгох. Нэн түрүүнд зөөлөн дэд бүтэц байгуулах, дараа нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлэх, эрчим хүчний ухаалаг хяналт удирдлагын систем нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулж, 60 хувийг нь дахин боловсруулах, бизнес хөгжих таатай нөхцөл бий болгох гэсэн таван зорилт энд хэрэгжиж байна. Үүн дотор “Ухаалаг байгууллага” аян өрнүүлэх том зорилт бас бий. Учир нь ухаалаг хотын байгууллага бүр, бизнес эрхлэгч бүхэн ухаалаг болох учиртай. Тухайн байгууллага цахимжиж, ухаалаг болохын тулд дотоод үйл ажиллагаандаа цахим инноваци нэвтрүүлж, дотроо эрчим хүч хэмнэх, хог хаягдлаа ангилах, ажилтнуудынхаа тоон бичиг үсэг, ур чадварыг сайжруулах, Эрдэнэтэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах зэрэг зургаан шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой. Эдгээр үзүүлэлтийг нь хэмжиж, индексжүүлэн ухаалаг байгууллагыг тодорхойлох юм. Ухаалаг байгууллагын нэгэн чухал үзүүлэлт нь ажилтнуудын тоон бичиг үсгийн өндөр ур чадвар. Үүнийг сайжруулахын тулд энэ чиглэлийн сургалтууд байх ёстой...
Иймээс “Цахим Эрдэнэт” хөтөлбөр цахим тоон бичиг үсгийн өндөр мэдлэг чадвартай иргэдийг бэлдэх зорилгоор дөрвөн чиглэлийн сургалтын төвийг бодлогоор дэмжин, хөрөнгө оруулалт хийсэн байна. Үр дүнд нь Ирээдүйн ухаалаг хотын инженерүүдийг бэлдэх “Code lab” сургалтын төв, Физик математик, робот суурьтай байгалийн ухааны сургалтын төв, иргэдийн мэдээллийн технологийн мэдлэгийг сайжруулах “Ган компасс” төв, ахлах ангийн сурагчид, оюутан залууст код хөгжүүлэх чиглэлээрх “Альфа Академи Эрдэнэт” төвүүд нээгдэж, үйл ажиллагаа нь жигдэрчээ. Харин 45-аас дээш насны 10 мянган иргэнийг цахим мэдлэгт суралцуулахаар Насан туршийн боловсролын төв ажиллаж байна. Ингэж 8 настай балчраас 80 настай ахмад хүртэл мэдээллийн технологийн мэдлэгт суралцаж, ухаалаг хотын хамгийн чухал суурь үндэс тавигдаж эхэллээ.

 

“Code lab” Сургалтын төвийн Үүсгэн байгуулагч Д.Гантулга: Ирээдүй үеийнхээ мэдээллийн технологид хөрөнгө оруулж буйд талархаж байна

Мэдээллийн технологийн салбар маш хурдацтайгаар хөгжихийн хэрээр чадварлаг мэргэжилтэн, инженерүүдийн эрэлт хэрэгцээ дэлхийн бүхий л улс орнуудад эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс бид бусад улс орны хөгжлөөс хоцрохгүй, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд хөл нийлүүлэн алхахын тулд ирээдүйн боловсон хүчнээ одоо, бага наснаас нь таниулах, дурлуулах, системтэйгээр бэлтгэх нь чухал. Үүнд өөрийн бага ч болов хувь нэмрээ оруулъя гэсэн чин хүсэл, багш болж мундаг шавь нар төрүүлэх мөрөөдөл маань сургалтын төвөө нээх шалтгаан болсон. Сургалтын төвөө нээхээр зорин явах үед Орхон аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Цахим Эрдэнэт” хөтөлбөр их тус дэм өгч, зоригжуулсан гэж боддог. Учир нь гарааны бизнесийг дэмжих дэд хөтөлбөрүүд, мэдлэг, мэдээллээр хангах сургалтууд, сургалтын хэрэглэгдэхүүн, богино хугацааны үнэгүй оффисоор хангах гээд ШУТПаркаас их дэмжсэн. Хүүхэд залуучуудыг энэ салбарт дурлуулах, асар их ирээдүй, боломж тэдэнд байгааг ойлгуулах, программчлалын суурь мэдлэг, логик сэтгэлгээг өгөх нь тэдэнд өгч байгаа оюуны хөрөнгө оруулалт буюу өөрөөр хэлбэл миний, манай төвийн гол зорилго юм. 
“Code lab” сургалтын төвөө нээгээд 7-14 насны нийт 70 гаран сурагчдад программчлалын анхан шатны хичээлүүдийг заасан байна. Мөн хичээл заах явцдаа сурагчдынхаа идэвх, чармайлтыг нь үнэлж 30 гаруй хүүхдийг нийт 8 сая гаруй төгрөгийн тэтгэлэг буюу сургалтын төлбөрөөс чөлөөлж урамшуулжээ. Цаашдаа ч хүүхэд залуучуудад олон боломж олгож сургалт, хөтөлбөрүүдийг тогтмол хийхээр зорин ажиллаж байна. Бидний ирээдүй үе, бяцхан шавь нар минь мэдээллийн технологийн салбарт амжилт үзүүлэн, гялалзаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн явдаг.

 

"Альфа Академи Эрдэнэт" Сургалтын төвийн Захирал А.Гантуул: Дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн инженер сэтгэлгээг хөгжүүлнэ
"Альфа Академи Эрдэнэт" сургалтын төв нь “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотын дунд болон ахлах ангийн сурагчдад орчин үеийн робот программчлал болон “python” хэлний сургалтыг явуулж багаас нь алгоритмчилах, программ бичих, схем угсрах, багаар ажиллах зэрэг мэдлэг чадвар эзэмшүүлэн, тив дэлхийн тавцанд гарах, эх орондоо инновацын шийдэл гаргаж уул уурхайг орлох бүтээгдэхүүн гаргахад нь дэмжих эрхэм зорилготой. Бид Монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөртэй, нэг хичээлийг гурван багш хамтран хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг. Мөн сургалтын хөтөлбөр нь 3 сарын турш сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэж төгсгөлд нь хүүхэд болгон инженерчлэлийн шийдэл бүхий бүтээлтэй төгсдөг гэдгээрээ онцлог юм. 
"Альфа Академи Эрдэнэт" сургалтын төвд нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 108 хүүхэд амжилттай суралцаад байна. Манай шавь нараас Охидын кодын улсын уралдаанд Д.Мөнхнаран "Хоггүй цэвэр орчин" бүтээлээр 1-р байр, "Robot challenge-2023" улсын уралдаанд У.Түвшинтамир, М.Номин нар зураас дагах роботын төрөлд 9-р байр тус тус эзэлсэн. Бид цаашид сургалтын хөтөлбөрөө улам сайжруулан Эрдэнэт хотын болон Монгол улсын хэмжээнд ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг одооноос бэлтгэж, ухаалаг хотын ухаалаг иргэдийг бэлдэх том зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 

Цахим ур чадвар насан туршийн хэрэглээ
Иргэдэд, тэр тусмаа 45-аас дээш насныхан, бас ахмадуудад цахим мэдлэг өгөх, насан туршдаа хэрэглэх чадвар эзэмшүүлэх үүргийг Насан туршийн боловсрол төв гүйцэтгэж байна. “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хотын иргэдийн цахим хэрэглээний хөгжилд хувь нэмэр оруулах, мэдээлэл харилцаа технологийн чадварыг дээшлүүлэх чиглэлээр компьютерын хэрэглээний сургалт, гар утасны өргөн хэрэглээний аппликейшн ашиглах, Интернэт орчны хэрэглээний олон төрлийн сургалт тогтмол хийж, ахмад настны цахим ур чадварыг дээшлүүлэх киоск машин ашиглан төрийн үйлчилгээг хялбар авах талаар зөвлөмж заавар өгч байна.

 

Цахим ур чадварын сургалтад суусан “Чандмань” багийн ахмад настан У.Намсрай:
Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулсан цахим ур чадварын сургалтад суулаа. Манай ахмадуудад нэг дутагдаж буй зүйл бол цахим ур чадвар юм. Цалингаа авах, хүүхдэдээ мөнгө шилжүүлэх гэж банканд дугаарладаг, төрийн үйлчилгээний тодорхойлолт мэдээлэл авах гэж тухайн байгууллага дээр очдог гээд өөртөө хүндрэл үүсгэдэг тал байна. Ахмадууд маань нийтлэг фэйсбүүк ашиглахаас өөрөөр ухаалаг утсаа ухаалгаар хэрэглэх аргаа олохгүй байхад энэ сургалт цаг үеэ олсон хэрэгтэй сургалт байлаа.

 

“Зэст” багийн Ахмадын хорооны дарга Ж.Бүдгэрэл:
Насан туршийн боловсролын төвөөс Зэст багийн Ахмадуудад “Хур Дан" систем, мөн И-Монголиа, и-баримт, тоон гарын үсгийн талаар мэдээлэл өгч тодорхойлолт, лавлагааг цахим хэлбэрээр ашиглаж сурахад дэмжлэг үзүүлэх сургалтыг Орхон аймгийн Цахим төвд хийсэн нь ахмадуудад туйлын хэрэгтэй, ашиглаж чадахгүй байсан цахим үйлчилгээний зөвлөгөө мэдээллийг газар дээр нь авсан чухал сургалт боллоо. Сургалтад хамрагдсан ахмадуудын сэтгэгдэл өндөр байна. Цаашдаа бүх багийн ахмадын зөвлөл, Орхон аймгийн Цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран цахим ур чадварын сургалтыг шат дараатай явуулахаар төлөвлөж байна.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %