ШИНЭЭР ТАРЬСАН НОГООН ТӨГӨЛҮҮДИЙН УРГАЛТ САЙН БАЙНА

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр


Эрдэнэт хотыг тойруулан тарьсан шинэ төгөл, ойн зурвасуудыг Орхон аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайхантай хамт 10 дугаар сарын сүүлчээр очиж үзлээ. Эрдэнэтийн хот хоорондын гурван замын уулзвараас вокзал хүртэлх замын хоёр талаар хашаалан ойн өргөн зурвас үүсгэжээ. 2009 оноос энд ойн зурвас байгуулах ажил эхэлсэн. Тэнд байрлалтай 4 км урт, 6 га талбайд гэхэд 7000 гаруй мод тарьсан гэнэ. 2009 онд анх удаа бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнөж, 2010 онд МУ-ын Ерөнхийлөгчийн 63-р зарлиг гарч бүх нийтээр мод тарих ажил идэвхжих үеэс л энэ зам дагуу ойн зурвасыг арчлах хамгаалах ажил үргэлжилсээр байгаа аж. Орхон аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайхан энд хэлсэн тайлбартаа “Ер нь мод тарьж ойн төгөл бий болгоход доод тал нь 5-8 жилийн байнгын арчилгаа хамгаалалт, усалгаа шаарддаг. Энэ ойн төглийн эхний хоёр жилийн арчилгааны зардлыг орон нутгаас олгоод үр дүнтэй ургуулж байсан. Түүнээс хойш зардалгүйн улмаас арчилгаа зогссон. 2013 оноос энд дахин хашаа барих, мод нөхөн тарих зардал батлагдаж, үйл ажиллагааг нь сэргээсэн юм. Вокзалын энэ орчинд үйл ажиллагаа эрхэлдэг, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” хэрэгжүүлдэг байгууллагуудын менежмент төлөвлөгөөнд нь энд мод тарих, хашаа хамгаалалт сэргээх, тарьсан модоо усалж арчлах үүрэг хүлээлгээд таван жил өнгөрлөө. Одоогоор 1,2м орчим өндөртэй 7000 гаруй мод энд ургаж байна. Энэ байгууллагууд хавар, намар мод тарихын зэрэгцээ хорогдсон модыг нөхөн тарих ажлыг байнга хийдэг. Тэс, Петролиум, Горгаз, Некс ойл гэх мэт зам дагуу үйл ажиллагаа эрхэлдэг шатахуун түгээх газрууд энэ хавийн ойн зурваст мод тарьж арчлан ургуулахад анхаарал хандуулдаг. Жилийн эцэст эдгээр байгууллагын менежмент төлөвлөгөөг дүгнэж, хариуцлага тооцох ажлыг манай байгууллага хийдэг юм. 
Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авах актад тарьсан модны хорогдлыг дөрвөн шалтгаантай гэж үздэг. 

  1. Анх тарихад гаргасан технологийн алдаа
  2. Арчилгаа хамгаалалт тааруу
  3. Малд идэгдсэн байдал
  4. Цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөө. (Ой хээрийн түймэр г.м) Хорогдсон модны актад эдгээр шалтгааныг тусгадаг. Харин тарьсан мод хулгайд алдагдсан бол түүнийг мөн л “хулгайд алдсан” хэмээн актад тусгана гэв. 

Биднийг энд байх зуур “Некс ойл” шатахуун түгээх станцын ажилтнууд машинтай ирж хашаан доторх тарьсан моддоо арчилж буй харагдав. Зэргэлдээх хашааны ойн ногоон зурваст Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын ажилтнууд зүлэг хадаж байлаа. Энэ нь ирэх хаврын хуурайшилтаар болзошгүй түймрээс сэргийлэх ач холбогдолтой гэнэ. Бас нэг хэсэг ногоон зурваст Сум дундын ойн ангийн ажилтнууд машинтай ирж усалгаа хийж харагдана. Зөвхөн энэ хэсгийн ойн зурваст ийм олон байгууллага хараа хяналт тавьж ажиллаж байгааг хараад Орхон аймгийн ойн зурвасууд юутай ч харьяалах байгууллага, харж хамгаалах эзэнтэй юм байна гэх бодол төрөв. 
Энэ орчмын ойн зурвасуудын дэргэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүний худаг гаргажээ. Худаг дотор нэг тонны сав байрлуулж гүний усаар дүүргээд тэс хүйтэн чанар нь арилахаар моддыг усалдаг аж. Биднийг эндэхийн ойн зурвастай танилцаж байх агшинд хэсэг хүн модны усалгаа хийж харагдав. Тэдний нэг Орхон аймгийн Сум дундын ойн ангийн жолооч Ц.Гансүхтэй уулзаж ярилцахад:
-Манай Сум дундын ойн анги хот хоорондын 3 замын уулзварын хуучин “Эрдэнэт” хаалганы наад хэсгийн зам дагуу ойн зурвас, Хүрэнбулагийн ам, Чимээгүй хот, Баян-Өндөр хайрхны бэлд байгуулсан “Гэр бүлийн төгөл”, Сархиа уулын шинэ төгөлүүд зэрэг олон газрыг хариуцан усалгаа хийдэг. Шинээр байгуулсан Тарлан толгойн энгэрийн ойн төглийг мөн хариуцан ажиллахаар болж байна. Жил бүр 5 сарын эхээр газар гэсэнгүүт усалгааг эхэлж наадам хүртэл тасралтгүй ажилладаг. Зун бороо хур орохгүй бол 7 хоногт 2-3 удаа усалгаа хийнэ. Бороо орвол хэсэг амардаг. Намар 10 сарын сүүлчээр цэнэг усалгаа хийдэг. Ингэхдээ нэг нүхэнд 40-60 литр ус зарцуулахаар тооцдог юм. Өдөрт 10-15 тонн усыг 2-3 удаа тээвэрлэн усалгаа хийдэг. Заримдаа 4 удаа тээвэрлэх тохиолдол ч гарна. Би 2015 оноос хойш энэ ажлыг хийж байна. Мод арчилж ургуулна гэдэг нялх хүүхэд асарч байгаатай л адил. Сархиа ууланд 700-800 мод хоёр удаа тарьсан, усалгаа, арчилгаа сайн хийсэн учраас тэндхийн модны ургалт маш сайн байгааг хараад хийсэн ажил, бүтээсэн үйлсээрээ манай хамт олон бахархдаг. Манайд ойжуулагчаар 7 хүн ажилладаг. Усалгаанд 5 тонны 2 машин ажиллаж байна гэв. Усалгаа хийх машин техникийн хангамж сайжирсанд тэр баяртай байлаа. 
Бид дараа нь “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн ойн зурвас, Хангалын гол дагуу хийсэн Эрдэнэт үйлдвэрийн мод үржүүлгийн газар, “Төгөл” группийн хайрганы аж ахуйн дэргэдэх ойн зурвас, “Сархиа” уулын ойжуулалт, Чимээгүй хотын ойн зурвас, Баян-Өндөр хайрхны бэл, Хүрэнбулагийн аманд байрлалтай “Гэр бүлийн төгөл”, “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө шинээр байгуулсан Тарлан толгойн энгэрийн ойн төгөл гээд олон газрыг ойжуулсан байдалтай танилцлаа. Орхон аймгийн төр, захиргааны байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг үр дүнд хүргэхийн төлөө маш их хичээн ажиллаж байгаа нь өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаас нь тодхон харагдав. 2022 онд Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан наадмын талбайн баруун урд “Ногоон төгөл” байгуулж, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарыг оролцуулан 108 мод тарьсан байна. Энэ бас л “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээний нэг тод үйл ажиллагаа. Иргэд энэ мэт зохион байгуулалттайгаар мод тариад байвал Эрдэнэт хот мөдхөн ногоорно, түүнийг тарьж ургуулсан байгууллага, иргэд дурсаж бахархах, сэтгэл сэргээх сайхан ойн төгөлтэй болцгооно. 

ТОДРУУЛГА: Орхон аймаг 2023 оны хаврын мод тарилтаар төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулж 11 байршилд 600 мянган мод тарьсан бол намрын мод тарилтаар 15 байршилд 1.863.258 мод тарьсан байна. Өмнөх жилүүдэд тарьсан модны ургалт 70.5- 98 хувьтай байна гэж албаны хүн хэлсэн. Учир нь хүн, малын хөлд үрэгдсэн, цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалан ургаагүй моддыг жил бүрийн хавар, намрын мод тарилтын үеэр сугалан авч оронд нь нөхөн тарилт хийх ажлыг мэргэжлийн байгууллага маш сайн хийдэг болсон гэж тэд тайлбарлав. 
Баян-Өндөр сумын ЗДТГ Чингэл голын эрэг дагуу нутагт модны хүлэмж байгуулах 25 га талбайг өөрийн эзэмшилд авах шийдвэрийг 2022 онд гаргуулжээ. Тус сумын 27 иргэн, аж ахуйн нэгж энд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргаж, Баян-Өндөр сумтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. 

Ж.ОЮУН


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %