Хүлэмжийн хийг багасгахын тулд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүд барих цаг болсон

Хүн хэмээх бодгаль байгалийн бүтээгдэхүүн. Байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдлагатай, хүйн холбоотой. Тэнгэрийн дор төрж, газрын дээр амьдрахдаа эх байгаль дэлхийгээсээ эрч хүч, эрчим авч оршин тогтнодог. Хөмөл, заг, бударгана, шаваг, торой ургасан, ганган зэрэглээндээ байхгүй бүхнийг бий болгон амилуулах цэлгэр говь бидний нутаг. Үүл шүргэсэн цаст оргил, усны шувуудын ганганаан, уулын голын хоржигноон, олноос цойлсон дуу эргэн чихэнд хөгжимдсөн, ойн бяцхан чөлөөнд бугын сүрэг идээшсэн, үзэмж төгс урлал бол баян хангай. Өнгө хайсан эрвээхэй энгэр шурган аядаад, өнө эртний үзэгдлүүд ар араасаа улиран одох нь уран байгалийн үзэгдэл. Урдын юм ул, одоогийн юм зул болсон цаг дор байгалиа хайрлан хамгаалах нь хүн бүхний хүлээх үүрэг хариуцлага өндөр байх учиртай. Иймээс уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад дэлхий нийтээр анхаарах болов. Хүмүүсийн анхаарлын төвд орших Хүлэмжийн хий гэдэг нь дэлхийн гадаргаас эргэн туяарч буй дулааны энергийг шингээж, тогтоон барьдаг агаар мандал дахь хийн давхарга юм. Хүлэмжийн хийн гол эх үүсвэр нь малтмал түлшний олборлолт, тээвэрлэлт, хадгалалт, шаталт, аж үйлдвэрлэлийн салбар (цемент, шохой, ган төмөрлөг, химийн бодис, электроникийн үйлдвэрлэл г.м.), ой модыг огтлох, ойн болон хээрийн түймэр, мал аж ахуй, газар тариалан, газар ашиглалт, хог хаягдлыг ил задгай шатаах, дарж булах зэрэг болно. Энд тухайн улс орон ямар бодлого хэрэгжүүлэх нь маш чухал. Өөрөөр хэлбэл нэг тэрбум мод хэчнээн тарьсан ч уул уурхайн салбарт нөхөн сэргээлт хийхгүйгээр, хуучин нүүрсэн цахилгаан станцуудаа шинэчлэхгүйгээр, сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулахгүй бол ямар ч өөрчлөлт гарахгүй. Парисын хэлэлцээрт нэгдэхийн өмнө уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр гэсэн бичиг баримт боловсруулсан байдаг. Түүнд 2030 он гэхэд Монгол Улс хүлэмжийн хийг 14 хувиар бууруулна гэж тусгажээ. Энэхүү зорилтод хүрэхийн тулд нүүрс шатааж, цахилгаан үйлдвэрлэхийн оронд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглах, шатахуунаар биш цахилгаанаар явдаг автомашины тоог нэмэгдүүлэх ёстой. Хүлэмжийн хийг бууруулснаар Монгол Улс төдийгүй ард иргэдэд нэн тустай. Энэ ажлын хүрээнд нам даралтын болон дулааны станцын зуухны янданд утаа шүүгч суурилуулах, нийтийн болон авто тээврийн утааг багасгах зэргээр дэвшилтэт техник, технологийг туршин нэвтрүүлж байгаа нь сайн хэрэг. Түүнчлэн нам даралтын зуухыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, хийн зуух, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр солих асуудал яригдаж буй. Эрдэнэтийн агаар бохирдуулагч эх үүсвэрт гэр хорооллын нам даралтын зуухны утаа, тээврийн хэрэгслийн болон ДЦС-аас гарах утаа, тоос шороо, хог хаягдал, үнс зэргээс шалтгаалсан бохирдол ордог. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрс болон шингэн шатаах явцад хүлэмжийн хий асар ихээр ялгарч байна. Товчоор хэлбэл, агаар мандалд очиж хуримтлагддаг хүлэмжийн хий нь дэлхийн уур амьсгалыг дулааруулахад нөлөөлж буй. Дэлхийн дундаж дулаарал хоёр хэмээр нэмэгдвэл түүнийг зогсоож чадахгүй байдалд хүрнэ гэж судлаачид үздэг. Ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй гэх. Улмаар дэлхий нийт энэ асуудалд анхаарал хандуулж, НҮБ идэвх санаачилга гарган 1992 онд “ Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-ийг баталсан нь НҮБ-ын гишүүн орнуудыг энэ үйлсэд нэгдүүлж, хувь нэмрээ оруулахыг уриалсан. Үүний дараа Киотогийн протоколыг бас санаачилсан. Манай улс жилд 20 гаруй сая тонн хүлэмжийн хий ялгаруулдаг. Эрчим хүчний салбарт хэчнээн тонн нүүрс түлсэн, нэг тонноос хэдий хэмжээний нүүрстөрөгч ялгарах, нэг хонь хэдий хэмжээний метан ялгаруулдгийг харгалзан, тооцоолол хийдэг аж. Манай улсын хувьд, хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том эх үүсвэр нь эрчим хүчний салбар, дараа нь мал аж ахуй ордог. Монгол орны хувьд хүлэмжийн хийн ялгарал өссөөр байх хандлагатай. Бид энэ хэвээрээ явбал 2030 он гэхэд манай улсын ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ 50 сая тонн болно. “Парисын гэрээ”-г соёрхон баталсан бусад улс орнуудын адилаар манай улс ч хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14 хувиар бууруулна гэсэн амлалт авсан аж. Дэлхийд 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглах амлалт авсан улс, хотууд нэг биш бий. Уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хэрэгтэй. Тиймээс нүүрс түлэхээ багасгаж, эсвэл бүр больж, оронд нь сэргээгдэх эрчим хүч хэрэглэж, ойжуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Ингэхийн тулд цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүд барих цаг нэгэнт болжээ. Мод тарихаас гадна уул уурхайн салбарт нөхөн сэргээлт хийх ажил хүлэмжийн хий, агаарын бохирдлыг бууруулахад онцгой нөлөөтэй. Ер нь агаарын бохирдол, хог хаягдал, цаашлаад хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах ажлыг цогц шийдэх нь чухал болохыг учир мэдэх хүмүүс хэлдэг. Монгол Улс хүлэмжийн хий ялгаруулалтын 20 хувийг дарах нөөцтэй. Энэ боломжид тулгуурлан Орхон аймгийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд одоогийн байдлаар нэг сая мод тариад байна. Мөнхүү Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын жишиг түүчээ болохоо харуулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр мянган га газарт 15 тэрбум төгрөг зарцуулан байгалийн нөхөн сэргээлтийн ажил хийв. Аймгийн хэмжээнд бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг хавар, намарт зохион байгуулснаар сүүлийн таван жилд 18432 иргэн, 1780 аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор нийт 216465 мод, бут сөөг тарьсан нь 85 хувийн ургалттай явж байх жишээтэй. Энэ мэт үй олон сайн жишээ дурдаж болно. Импортоор авах нүүрс, бензин зарим бараа материал хэзээд хүлэмжийн хий ялгаруулна. Энэ бүхнийг тооцон, өндөр татвар ноогдуулж ашгийг нь нийгмийн үйл ажиллагаанд зарцуулах нь зөв гэх хүнтэй ч таарав. Тэгэхээр өнгөрсөн борооны хойноос дах нөмрөн гарах биш хүлэмжийн хий гамшиг дагуулахаас нь өмнө гарц шийдэл олох нь төрийн бодлогоор зохицуулах тулгамдсан асуудал болохыг хэлээд байгаа бус уу.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %