Уул нүүлгэж, уулс бүтээлцсэн эрхэм

Арын сайхан хангай нутгаасаа хонь тууж, холын Орос гүрэнд тушаах даалгавартай хорин настай, хонгор зүстэй Р.Жанчивдорж хэмээх хөвүүн, өөрөөсөө хэдэн насаар ах залуусын хамт 1973 оны зун Булган аймгийн Эрдэнэт хороонд түрхэн буудаллав. Байгалийн сайхан цогцолсон цэцэгт нугад бэлчих мал сүрэг, уулын оройд шахам барьсан хэдэн бөмбөгөр гэрээс өөр торойх зүйл ховор. Наран ургах зүгт битүү модтой үзэсгэлэнт уул байх. Уулын моддыг хооронд нь холбоод, гэрэл асаачихсан тэр орчимд ямар ч юм техникийн дуун нүргэлэх нь хүүгийн сонирхлыг ихэд татна. “Чехийн хайгуулчид эрдэнэс хайж байгаа. Энд зэс эрдэнийн том уурхай бий болох юм гэнэ” гэх яриа хүүгийн сэтгэлд мөрөөдлийн бяцхан оч гялалзуулав. 
Тууварчны замнал түүнд ихийг ухааруулсан. Аварга хөлөг онгоцны берваз дээр хониныхоо дунд морио барьчихсан, Сэлэнгэ их мөрнийг гаталж явах нь зүүд мэт. Ижилдэж дассан хонин сүргээ тушаачхаад, эргэн харахад хилийн цаадтайгаас эх нутаг, эзэн малчнаа тэмүүлэх өр өвтгөм дүр зураг одоо ч сэтгэлээс нь үл гарна. Аравдугаар ангидаа аавыгаа алдсан хүү, өнчин хэдэн дүүгээ өсгөлцөж, ижийдээ нэмэр болохоор, сурч боловсрохоо хойш тавив. Төрсөн нутагтаа модны үйлдвэрт ачигч, мужаан, ахынхаа дуудлагаар АПУ компанид засварчин ч хийж үзлээ. Тэгж явтал Эвлэлийн Төв хороонд илгээлтийн эздийг бүртгэх сургаар очиж, эргэлзэж тээнэгэлзэлгүй л Эрдэнэт явахаар шийдэв ээ. Ингэж л 1974 оны наймдугаар сарын 21-нд УАЗ-53, фаз автобус хөлөглөсөн 50 орчим залуусын хамт Эрдэнэтийн анхны илгээлтийн эзэд болон ирэв. Энд монгол ажилчин нэг ч байсангүй. Орос ах нар Орос, Монгол цэргүүд барилгын суурь ухаж, тоос бужигнуулан, том том техник хүнгэнэж угтав. Жолооч залууст цоо шинэ тэрэг хүлээлгэн өгчээ. Тэд Дарханаас барилгын материал, тоног төхөөрөмж зэргийг цуваагаар тасралтгүй зөөнө. Р.Жанчивдорж барьж буй барилгынхаа өндрөөр сунадаг байшин краны угсрагч боллоо. Газар шорооны ажил хийж, ган зам тавьж, өргөгч цамхгийг өндийлгөж буулгах сонирхолтой, ховорхон энэ мэргэжлийг Оросуудыг даган сурсан хоёрхон монгол хүний нэг нь тэр. 
Барилга дээр заларсан нэгэн эр кранаар өргөсөн туйпуу тоосго, том ачааг хаана өргөж хаашаа буулгахыг зааварчлах нь бахтай харагддаг байж. Намар оройн сэрүүнд даарахдаа нэг давхар нь баригдсан Орос сургуулийн барилгын дэргэд нөмөрлөж, шинэ тоног төхөөрөмжийн хайрцгаар гал түлж, дулаацах үе ч тэдэнд байж. Нэгдүгээр хорооллын тоосгон барилгууд, ДГТ, Говилд баригдсан орос цэргийн хоёр давхар эмнэлгийн байрыг хараад л бахархах сэтгэл эрхгүй төрнө. Мөн Автотээврийн цехийн Тусгай зориулалтын автомашины гараашийнхаа барилгын суурийг тавилцаж явахдаа хожим эндээ гавьяаны амралтдаа гартлаа ажиллана гэж яаж мэдэх вэ. Эрдэнэтийнхнийг ундаалдаг усыг ч тэр “авчралцсан”. Өглөө эртээ бригадынхандаа тос, масло, тросс зэрэг хэрэгцээт зүйлийг нь хүргэнэ. Очоод Орос ахтайгаа ус дамжуулах хоолой суурилуулах газраа ухна, орой нь хийснээ хэмжээд баясна. Р.Жанчивдорж гавьяат: “Оролцсон, хийлцсэн бүхнээ харж, урамшина. Маргааш илүү ихийг хийхийг хичээдэг сэн. Аль ч ажлын арга техникийг Оросууд ахын ёсоор заана, зөвлөнө. Дохио зангаагаар эхэлсэн харилцаа сүүлдээ орос хэлээр өрнөх болсон. Ингэж л бидний үеийнхэн хийсэн бүхэндээ хөлс хүчээ шингээж, жаргаж хөдөлмөрлөн, найрамдлаар хотоо босголцсон доо. Эрдэнэтийн бүтээн байгуулалт өндөр зохион байгуулалт, их эмх цэгцтэй өрнөж, олон хүний хүч, хүчит техникийг оновчтой ашиглан, асар богино хугацаанд бий болсныг хараад бахархахгүй байх аргагүй гэж ярив. Орос ах гэхээс, Р.Жанчивдорж нутгаасаа гарч, нийслэл хот орохдоо монголжсон орос жолоочийн Зил-130 машины кабинд сууж ирсэн гэдэг. Тэд замын хүнсээ хуваан хүртэж, хөгжилтэй яриа өрнүүлсээр хот орж. Хүн сайтай “орос” хот орж үзээгүй хүүг ахынх нь ажлын газар хүргэн өгч, манаачид нь захиж үлдээсэн гэдэг. Тэр нэгэн учралыг Оросуудтай ойр ажиллах хувь заяаных нь эхлэл хэмээн бэлгэшээдэг гэсэн. 
Ийнхүү Эрдэнэт үйлдвэр ажилчдаа бэлтгэж эхлэхэд Р.Жанчивдоржийг Белазын курст Орос улс руу илгээв. Тэр Эрдэнэт үйлдвэрийн Анхны Белазын жолооч. 1976 оны 6-р сарын 11-нд Эрдэнэт үйлдвэр анхны тэсэлгээгээ хийж, уулын оройд гарах замыг тавьсан гэдэг. Тэр үед анхны хөрс хуулалцаж, ургаа мод зөөлцөн, овоолгуудын суурийг тавилцаж явсан нэгэн. Анхны 40 тонны Белаз машиныг том хэмээн сүрдэж, гоё хэмээн бахдаж байлаа. Тэгвэл үйлдвэрт анхны 110 тонны Белаз ирэхэд мөн л түүнд өгчээ. Энэ Белазыг зөвхөн Эрдэнэт үйлдвэрт зориулан үйлдвэрлэсэн гэдэг. “Манайхан хэдэн хэсэг болж ирсэн том Белазаа 40 тонны гараашдаа амжилттай угсарч дуусаад гаргах гэсэн хаалгаар багтсангүй. Гараашийн хаалгаа эвдэж томруулж байлаа. Зам, талбай гээд л бүгд багадаж эхэлсэн дээ” гээд тэр хөгжилтэй инээв. 

Тэр анхны том Белазаа эхлээд барихад машин биш, том байшин бариад яваа юм шиг санагдсан гэдэг. Р.Жанчивдорж Орос ахаа даган дадлагажиж, сурснаа дүү нартаа зааж явсаар 17 жил эрдэнэс тээвэрлэв. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, даалгавар бүхнээ давуулан биелүүлдэг ухамсартай, ухаалаг, цаг үргэлж өөрийгөө хөгжүүлдэг түүнд цехийн захиргаа нь үлэмж итгэн, Тусгай зориулалттай машин механизмын засварын хэсгийн даргаар томилов. Тэр орос ах нараасаа суралцсан зөв зохион байгуулалт, эмх цэгц маш чухал болохыг хэсэг удирдахдаа үндэс болгов. Угаас хүнтэй харилцах эв дүй сайтай болохоор ажилчид нь ч ам сайтай. Тэр хэрээр ажлын бүтээмж ч өндөр. Тэдний хэсгийн ажил үйлдвэрийнхээр хязгаарлагдахгүй. Аймгийн ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх шарилын унаа машин, байгалийн гамшиг тохиосон үед шаардлагатай техник, мод тарих, зүлэгжүүлэх, усалгаа хийхэд хэрэгтэй бүхэн тэднийд харьяалагдана. Ажил нарийсаж, ачаалал даалгавар ихсэхэд парк шинэчлэл хийх, хүн хүч, техникээ оновчтой зөв хуваарилах, ажилчдаа мэргэшүүлэх зэрэгт нарийн ур чадвар, ухаан зарж, амжилттай ажиллажээ. Ийнхүү 40 шахам жилийн үнэнч хөдөлмөрөө Эрдэнэт үйлдвэртээ зориулж, Анхдагчийн анхдагч болсон түүнийг Төр засаг үнэлж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх тэмдгээ энгэрт нь зүүсэн байдаг. Гавьяат маань гавьяаны амралтаа эдлээд 10 дахь жилдээ орж буй ч, бие тэнхлүүн, ухаан сийрэг янзаараа. Тэр залууст “Ажлыг жаргаж хий. Байгаа бүхэндээ таларх. Даруу байж, өөрийгөө үргэлж хөгжүүл” хэмээн сургаал айлдана. Хэзээний л яруу найраг сонирхдог тэрээр “Өөрийгөө хайрла”, “Өөрийгөө олохуй” хэмээх цуврал яруу найргийн ном гаргаж, зургаан шүлгээрээ дуу бүтээжээ. Мөн ургийнхаа номыг бүтээсэн, хэд хэдэн номын редактораар ажилласан гээд л бүтээл ихтэй сууна. 
Р.Жанчивдорж гавьяат тууврын замд бодлоос гараагүй мөрөөдлөө биелүүлж, хагас зуун жил хувь заяагаа холбосон “Эрдэнэт” сайхан нутагтаа насны хань, олон сайхан үр ачаа тойруулан жаргаж сууна. 
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %