Тэнгэрт суудалтай НАРАН

Гүүрэн краны машинчийн курст суралцаж байхдаа Ц.Наран өөрийн төрсөн эгч, Засвар механикийн заводын гүүрэн кранчин Ц.Нарангэрэлийн “гар дээр” дадлага хийжээ. Анх өндөрт ажиллахдаа үгээр хэлэхийн аргагүй түгшиж, утаа униар, дуу чимээ, төөнөх гал, үсрэх оч нь сүлэлдсэн орчин түүнд эгээ дайнд оролцож буй мэт сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Ямартаа л “Бууя аа” гэж тэнхээ мэдэн орилж, “Болъё, би мал дээр гаръя” гэж ам гарч байхав. Эгч нь түүнийг зогсоол дээр үлдээгээд ажлаа үргэлжлүүлжээ. Учир нь гурван өнчин дүүгээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхээс нааш түүнд зогсох эрх байгаагүй. Ц.Наранг ахлах ангийн сурагч байхад ээж нь 39-хөн насандаа өвчнөөр өөд болж, амьдралд хэзээний хань болж байгаагүй хойд аав нь тэднээс нүүр бууруулсан. Удаах дүү нь 10 настай, бага дүү нь зургаан настай үлдэхэд том эгч нь ээжийнхээ оронд ээж, аавынхаа оронд аав болж, нулимсаа эгшээж, нуруугаа цэхэлж зүтгэсээр тэнд хүрсэн байв. Ц.Наран “тэнгэрт суусан” эгчийгээ амрах чөлөөгүй, алдаагүй нягт ажиллахыг газраас харж зогсохдоо 20-иодхон настай, хонгорхон охин байхаасаа дүү нарынхаа төлөө зүтгэснийг нь санан хүч орж, “Би чадна” гэж өөртөө шивнэсэн. Тэр цагаас хойш хэдийнэ 23 зуны цэцэг хагдарчээ. Ц.Нарангэрэл эгч нь гавьяаны амралтандаа гарч, “Тэнгэрт суудалтай” Ц.Наран Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болсон байна. 
Булган аймгийн Могод сумын харьяат тэрээр зургаан настайдаа эмээ, ээжийгээ даган Эрдэнэсийн хотод иржээ. Тэднийх Эрдэнэт үйлдвэрийн туслах аж ахуйн малчин айл байв. Ц.Наран багадаа бөмбөг хөөсөн, тэвэг өшиглөж, морь унасан эршүүд хүүхэд байсан гэдэг. Сургууль цуглахаар дотуур байранд амьдарч эрдэмд шамдана. Цагдаа, цэргийн хувцастай, хуулийн мэргэжилтэй хүн болно доо хэмээн битүүхэн мөрөөднө. Мөн зуны дэлгэр цагт дөрөө харшуулан давхиж, цэцэгт нугад хөөцөлдөн тоглодог, саахалт айлын хоёр насаар ах хөвгүүнийг хааяахан харуулдана. Одоо тэр “хүү” түүнтэй 30 жил ханилсан, хоёр сайхан охиных нь аав юм. Амьдрал ийм гайхамшигтай агаад таашгүй. 
Ц.Наран 1997 оны намар Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Металл хайлах хэсгийн гүүрэн краны машинчаар анх ажилд орсон. Өөрийнх нь эгч анхны багш нь болохоор чанга хатуу сургажээ. Кранчин өөр эгч нар “Энд гарах уу?” гэхэд тэр тун дуртай хамжина. Хурдан хэрнээ чадварлаг ч ажиллана. Харин эгчийн дэргэд очихоор л өвдөг чичрээд, хөдөлж чадахгүй болчихдог байж билээ гээд одоо тэр инээж сууна. Хүндлэл басхүү хүмүүжил түүнийг өдий зэрэгт хүргэсэн гэлтэй. 
Уул уурхайн хүнд үйлдвэрт ажилладаг хүүхнүүд, тэр дундаа краны машинч бүсгүйчүүд тушаал авсан цэрэг шиг дохио командаар ажиллана. Хайлах зуухан дотор 1700 хэмд буцалж байсан шингэн металлыг Ц.Наран 20 тоннын гүүрэн кранаар зөөвөрлөн хэвэнд сурмаг цутгахыг харах бахархам. Энэ үед таван метрийн радиус дотор хэнч байхгүй, зөвхөн “тэнгэрт” Ц.Наран, газарт дохиочин хүн төрөлхтөний анхдагч хэлээр түвэггүй ойлголцоно. Хайлсан ган төмөр цутгана гэдэг юүлүүрээр сүү хийхтэй адил урсахгүй. Тэсэрнэ, үсэрнэ, ур чадвар шавхана. Тэвчээр, эв дүй шаардсан өвөрмөц, бишрэм мэргэжил юм. Шингэн металл хэвэнд цутгасны дараа шанаганд үлдэх шаарыг ган хайлагч татагчаар цэвэрлэдэг. Энэ ажил гүүрэн кранчнаас өндөр мэдрэмж шаардана. Жаахан л алдаа гаргавал халуун металлаар ойр орчмыг түлэх аюултай. Иймээс Ц.Наран уг ажлыг хөнгөвчлөх, эрсдэлийг бууруулах сайн санал гаргаж, металлын үлдэгдэл авах цэгт ган хайлагчдад зориулж цонхтой хаалт хийсэн нь эрсдэлийг эрс бууруулжээ. Мөн Хайлах хэсгийн цахилгаан нуман зуух ажиллах үед хүнд металлын тоосонцор, утаа дээш дэгдэж гүүрэн кранчны үзэгдэх орчныг хязгаарлаж, аюулгүй байдал алдагдахад хүргэдэг. Үүнийг Ц.Наран зуух болгоны дээр сорох вентилятор суурилуулах санал гаргаснаар шийдвэрлэж, холбогдох мэргэжлийнхэн өндрөөр үнэлж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм.
Цэргийн цолны эрэмбээр илэрхийлбэл V зэргийн кранчин генерал гэсэн үг гэж журмын нөхөр нь сайрхана билээ. Тэрээр энэ өндөр зэрэгт хүртлээ 50 мянган тонн шингэн металлыг гүүрэн кранаар аюулгүй тээвэрлэсэн. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд Цутгуурын цехэд суурилагдсан илчийн боловсруулалтын зуух, ган хайлах зуух, технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн хүйтнээр хатуурах хагас автомат шугамын техник хэрэгслийг тээвэрлэх, суурилуулах онцгой хариуцлагатай даалгаврыг гүүрэн кранаар мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ тэдний цех өнгөрсөн онд цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөт даалгаврыг давуулан биелүүлэхэд 60 хувийг аварга дангаараа гүүрэн кранаар, аюулгүй зөөвөрлөн гүйцэтгэжээ. 
Дөрвөн арваныг дөмөгхөн өртөөлсөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэж, залуус олонх болсон энэ үед Ц. Наран найман шавийг хөдөлмөрийн халуун нөхцөл, онцгой хариуцлага, хувь хүний өндөр мэдрэмж, самбаачилга шаардсан металлургийн гүүрэн кранчин мэргэжлээр дадлагажуулан өндөр түвшинд сургасан юм. Одоо тэд ажил, амьдралын далайд биесээ түшин, нэг хэсэгт мөр зэрэгцэн ажиллаж байна. Ц.Наран тэднийхээ дунд залуурч, “тэнгэрт суудалтай генерал” мэт. Гэсэн ч өтгөн хар гэзэг, ялдам инээмсэглэл, хөнгөн алхаа нь япон бүсгүйг санагдуулам. Дорно бүсгүйн төгс төрх гэрэлтүүлсэн ийм нэгэн Хөдөлмөрийн аварга уул, уурхайн хүнд үйлдвэрт эрчүүдтэй эн зэрэгцэн халуун нөхцөлд, “тэнгэрт суудалтай” ажиллаж явна.   

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %