Өвчнийг эрт илрүүлж эрүүлжих нь хүнд дахин амьдрал бэлэглэх мэт үнэтэй

Хүний эрүүл байх үндэс нь амьдралын зөв дадал хэвшил, байнгын идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолт гэж анагаах ухааны салбарын эмч, мэргэжилтнүүд нэгэн дуугаар хэлдэг. Өөрөөр хэлбэл, амьдралын буруу дадал зуршил, хөдөлгөөний дутагдал нь аливаа хүнийг  өвчлөх эрсдэлд оруулж буй. Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ гэж үзэж байна. Эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэх,цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйлээр илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэдгийг ДЭМБ тогтоожээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 2023-2030 он хүртэл хэрэгжүүлэх “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутагт эрүүл мэндийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж буй. Орхон аймгийн Эрдэнэт медикал эмнэлэгт жил бүр уурхайчид урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Эрдэнэт үйлдвэрийн үзлэгт хамрагдсан уурхайчдын оношилгооноос үүдэлтэй тэдэнд амьдралын зөв дадал хэвшил олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ойрын жишээ татахад  2023 оны “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан 487 шинжлүүлэгчдийн 25.5 хувиас Бодисын солилцооны хам шинж илэрсэн, 74.7 хувь нь  илүүдэл жин, таргалалттай гэсэн статистик гарчээ. Тус үйлдвэрийн газрын Тээвэр ложистикийн төвийн хөдөлмөрийн насны 195 үйлчлүүлэгчдийн амьдралын хэв маягийг өөрчилж, зөв дадал зуршлыг хэвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэт медикал эмнэлгийн эмч ажилчид ажилласан. Дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулах, бодисын солилцооны хам шинж илэрсэн үйлчлүүлэгчдийг хоол эмчилгээгээр эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгож, зөв амьдралын дадал зуршлыг хэвшүүлэх нь тэдний эрхэм зорилго. Тус цехэд хийсэн хоёр удаагийн давтан хэмжилтэд бүрэн хамрагдсан ажилчдын эхний хэмжилтийн нийлбэр жин-8208.6 кг байв. Сүүлийн хэмжилтийн нийлбэр жин-7947кг болж буурчээ.  Харин нийт хассан жин-261.6 кг гэсэн үзүүлэлт гарсан байна. Эндээс зохих үр дүн гарсныг харж болно. Монголчуудын дунд зүрх судасны өвчлөл сүүлийн 20 жилийн хугацаанд 5 дахин нэмэгдэж нийт нас баралтынхаа үзүүлэлтээр тэргүүн байр эзлэх болж. Энэ нь гамшгийн хэмжээнд хүрсний дохио. Олон улсын чихрийн шижингийн холбоо Монгол Улсад 2019 оны байдлаар 20-79 насны 1000 хүн тутмын 5 хувь нь чихрийн шижингийн өвчтэй. Чихрийн шижинтэй хүмүүсээс жилд 1330 хүн нас барах магадлалтайг тогтоосон байна. Мөн чихрийн шижинтэй 20-79 насны 1000 хүн амын 71.3 хувьд чихрийн шижингийн оношлогдоогүй тохиолдол гарсан байх жишээтэй. Энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой эрт илрүүлэгт хүн бүр өргөн хамрагдахыг хэлээд байгаа бус уу. Дээр дурдсан Эрдэнэт медикал эмнэлгийн  Урьдчилан сэргийлэх төвд “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын хөдөлмөрийн  насны 1006 үйлчлүүлэгч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас  64.2 хувь нь илүүдэл жинтэй, 18.3 хувь нь даралт ихсэлттэй гарчээ. Мөн архины хэрэглээ бүх насанд 70 дээш хувьтай, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 46.4 хувь нь тамхи татдаг гэсэн статистик мэдээ байх юм. “Эд хөрөнгөө алдвал багыг, эрүүл мэндээ алдвал бүхнийг  алдана” хэмээн нэгэн ухаантны хэлсэн юутай үнэн бэ.  Иймээс агуу их бичгийн хүмүүн Дашдоржийн Нацагдорж “Жаргалан жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан. Эрүүл энхийн нэгэн жаргалан” хэмээн онцлон бинтэлсэн биз ээ. Эрүүл мэнддээ анхаарал тавих асуудал нь тухайн хүний боловсрол, мэдлэг, амьдралын дадал хэвшил,төлөвшил, хандлагатай салшгүй холбоотой ч хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө ямагт санаа тавьж явах нь өөрийнхөө болоод нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байх учиртай. Их үйл хэргийг өчүүхэн байхад нь эхлүүл гэдэг. Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж буй хөдөлмөрийн насны илүүдэл жинтэй 20 үйлчлүүлэгчдийн амьдралын хэв маягийг өөрчилж, зөв дадал зуршлыг хэвшүүлж, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зорьжээ. Энэ зорилгын хүрээнд нэгэн төсөл хэрэгжиж нийт 19 үйлчлүүлэгч оролцсоноос  дээд тал нь 10,9 кг жин хаясан аж. Бодисын солилцооны хам шинж нь зүрх судасны өвчин, чихрийн шижин болон бусад халдварт бус өвчнүүдийн урьтал нөхцөл болдог байна. Сүүлийн 20 жилд таргалалт эрчимтэйгээр нэмэгдэж хүн амын 20-25 хувь нь Бодисын солилцооны хам шинжтэй байна хэмээн чихрийн шижингийн олон улсын холбооноос мэдээлсэн байдаг. Өвчний эрсдэлээс хүмүүсийг  урьдчилан сэргийлж буй буянт үйлсийг цагаан нөмрөгт баатрууд гүйцэтгэсээр явна. Монголчуудын хэнэггүй зан, өвчин дөнгөж тусаж өвдөлт өгөх үед нь таамгаар эмчилдэг.Эсэн бусын эм тариа хэрэглэдэг. Энэ нь эмийн зохисгүй хэрэглээ болж, бурууддаг. Өөрөөр хэлбэл өвчнөө хүндрүүлж,эмчилгээ хожимдсоноос амьдрах хугацаагаа өөрөө богиносгон хорлож буй хэрэг. Иймээс өвчнийг эрт оношлуулж, бага дээр нь эмчлүүлэн эрүүлжиж үр дүнд хүрсэн жишээ үй олон. Аминд хүрэх өвчнөөс цаг алдахгүй салж, эрүүлжих нь өөрөө өөртөө дахин амьдрал бэлэглэж буй аз жаргал юм. Амьдралын аз жаргал, үнэ цэнийнхээ төлөө зөв амьдарцгаая.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %