Цаг нь ирж, нөхцөл бүрдлээ. ЭРДЭНЭТИЙГ ДЭМЖЬЕ

Зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэн донсолгоонт жилүүдэд улс, орны ачааны хүндийг Эрдэнэт үйлдвэр нуруундаа үүрч ирсэн төдийгүй, төмөр зам, эрчим хүчний салбарыг уналтаас аварсан гэхэд ононо. Эрдэнэт үйлдвэр үнэн бодит амьдралын арал дунд зүтгэсэн, үлдсэн нөөц баялгийг нь 60,70 жил ашиглах тооцоо гарсан, эдийн засгийн баатар. Нэгэн цаг үед улсын төсвийн 40 хүртэл хувийг дангаараа бүрдүүлж байсан баатар үйлдвэр шүү дээ. Алийн болгон түүхий баяжмалаа экспортод гаргах вэ. Уул геологийн нөхцөл хүндрэх тусам хүдрийн нөөцөө өсгөж тэр хэмжээгээр бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлж ирэв. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийг зогсолтгүй, найдвартай ажиллуулъя гэвэл геологийн нөөцөө өсгөх явдал юм. Цаашид олон жил өндөр ашигтай ажиллах бол одоогийнхоос гурав дахин үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн гаргах “Зэс хайлуулах үйлдвэр”-ийг барьж, байгуулах. Уг үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2016 онд анх гаргасан аж. Түүнээс хойш өнөөг хүртэл үе үеийн Засгийн газрын түвшинд “Зэс хайлуулах үйлдвэр” барих талаар яригддаг ч ахиц дэвшил төдийлөн гарсангүй. Энэ үйлдвэрийг барихад нэг тушаа болсон зүйл нь Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглах. Учирлаваас үйлдвэрээс гарах хүхрийн давхар ислээ натрийн болон фосфоритын бордоогоор саармагжуулж, элементийн хүхэр үйлдвэрлэх дээр санал нэгдсэн байдаг. Энэ талаар ард иргэд мэдээлэл хомс, мэргэжлийн хүмүүсийн оновчтой тайлбар сонсоогүйгээс байгаль орчинд хортой гэсэн ганцхан ухвар мөчид ойлголттой явдаг нь нууц биш. 2022 онд Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа хамгийн өндөр буюу 32.6 сая тонн хүдэр боловсруулж 3.2 их наяд төгрөгийн орлого олж 1.8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Энэ нь Монгол Улсын төсвийн 15 орчим хувийг Эрдэнэт үйлдвэр дангаараа бүрдүүлсэн гэсэн үг. Ирэх хоёр жилд хүдэр боловсруулалтыг 40 сая тоннд хүргэхээр зорьж байна. Энэ нь хүдрийн агууламж багасаж байгаа ч борлуулалтынхаа орлогыг бууруулахгүй өсгөнө гэсэн үг. Үйлдвэрлэлийг үр ашигтай ажиллуулж ирсэн түүхэн явдал нь үндэсний шилдэг мэргэжилтнүүдийн ажлын арвин баялаг дадлага туршлага, ур чадвартай салшгүй холбоотой. Тэдний нөр их хүч хөдөлмөрийн үр дүн байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн олборлолтын нөөцийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажил явагдаж байна. Энэхүү хайгуулын ажил гурван жил үргэлжилнэ. Одоогийн байдлаар 4202 метр өрөмдлөгийн ажил хийгээд байгаа юм. “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн бүс нь баруун хойшоо чиглэн 1,5-3 км өргөн, 25 км үргэлжлэн тогтсон, дөрвөн хэсэг бүлэг ордоос бүрддэг. Бүлэг ордын нэг, Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажил энэ оны 5-р сард эхэлсэн.

Түүх сөхвөл “Эрдэнэтийн-Овоо” ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, тус орд газарт урьдчилсан хайгуул хийсэн байдаг. Орд газрыг нээсний 60 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд орчин үеийн геологи хайгуулын аргачлал, техник технологи ашиглан Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг гурван жил хийхээр болж. Нарийвчилсан хайгуул нь орд газрыг ашиглаж, олборлоход бэлтгэл шат юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл болон үйлдвэрийн газрын геологи хайгуулын бодлогын бичиг баримтад нөөц нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ ажлын хүрээнд Оюутын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн овоо стратегийн ордод ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, тус ордын нарийвчилсан хайгуулыг эхлүүлсэн. Тус үйлдвэр сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажилд 30 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хайгуулын ажлыг эрчимжүүлсний үр дүнд 2021 оны 1-р сарын 1-нд хүдрийн нөөцийг шинэчлэн олон улсын Жорк стандартаар 2,9 тэрбум тонн хүдрийн нөөцтэйг тогтоосон. Тогтоосон нөөц баялгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, Эрдэнэт үйлдвэр цаашид өнөөдрийн хүчин чадлаараа 60-70 жил ажиллах боломж бүрдсэн нь нэн бахархууштай. Энэ нь Эрдэнэт үйлдвэр хүдрийнхээ нөөцийг өсгөх бодлого барьж ирсний захын жишээ. Гэвч хэдий хүртэл түүхий баяжмалаа гаргах вэ гэсэн асуудал хөндөгддөг. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргавал Эрдэнэт үйлдвэрт төдийгүй улс орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулна гэдгийг энгийн хүний жирийн ухаарлаар бодоход л ойлгомжтой. “Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 129-р тогтоол гарсан. Уг үйлдвэрийг барьж байгуулах туршилт, судалгааны ажил аль эрт 1987 оноос эхэлж өнөөдөртэй золгожээ. Одоо судалж дууслаа. Өндөр үр ашигтай ажиллах Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулахыг Монголчууд хүлээсээр...

Эрдэнэт үйлдвэрийн гадаад харилцааг шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулагчдыг татах, таатай орчин бүрдүүлэх, гарц шийдэл эрэлхийлэх болов. Эрдэнэт үйлдвэрт Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-ны ЭБМЗ-өөр 2022 оны 6-р сарын 22-нд батлуулсан. Уг үйлдвэр жилд 125 мянган тонн катодын зэс, 38 мянган тонн мөнгө, 72 кг алт, 182 мянган тонн элементийн хүхэр үйлдвэрлэнэ. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулснаар Монгол Улсын нийт эдийн засаг 4,8 хувиар тэлнэ. Төсөл дээр шууд 853 хүний ажлын байр, дам нөлөөгөөр 3100 орчим хүний ажлын байр бий болох юм. Паркийн дараагийн шатны аж ахуйн нэгжүүдэд катодын зэсийг ашиглан зэс труба, зэс утас, кабель утас, нунтаг зэс зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах боломж олгоно гэж учир мэдэх мэргэжилтнүүд ярихыг сонссон. Зах зээлийн нийгэмд шилжсэн эдийн засгийн хүнд үед ч цар тахал дэлхий нийтэд тархсан өвчин зовлонтой мөчид ч ард түмэндээ өглөгч гараа сунгасан үндэсний баатар үйлдвэр бол Эрдэнэт юм. Түмэн олны уухайн түрлэгээр, төрт ёсны алсын бодлогоор зэс хайлуулах боловсруулах үйлдвэрийг цаг алдалгүй барьж “Эрдэнэт”-ийг ганцхан удаа дэмжих нь түүхэн үйл явдал болно. Шуудхан хэлэхэд сайхан ирээдүй биднийг хүлээж байна. Цаг нь ирж, нөхцөл бүрдлээ. Эрдэнэтийг дэмжье.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %