“Эрдэнэс Монгол”-ын “Эрдэнэт үйлдвэр”...

IV хэсэг

Хямрал, хүндрэлийн бүхий л цаг үед улсын эдийн засгийг нуруундаа үүрч ирсэн, өнөөдрийн төсвийн орлогын ачааны хүндийг дааж яваа “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлага, хариуцлагатай уул уурхайн хамгийн тод жишээ, итгэл найдвар нь болдог. 110 мянган хүн амтай хотын тулах багана, үйлдвэр дагасан ханган нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгч олон зуун компанийн орлогын эх үүсвэр, ажил олгогч нь зуун дамнасан энэ л үйлдвэр юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэс Монгол” руу тус үйлдвэр шилжсэн.  “Эрдэнэс Монгол” нэгдлийн Зэс, металлын группт “Эрдэнэт үйлдвэр” багтдаг болсон. Тус нэгдэл нь ашиглалтын 63, хайгуулын 21 ордтой. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 хувийг өөртөө нэгтгэсэн. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд зэсийн АМНАТ хэт өндөр, тэр хэрээр үйлдвэрт дарамт үүсгэж байгааг хэлж байсан юм. Мөн тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой хүндрэлүүд ч гарч эхэлсэн байна. Хууль эрх зүйн өнөөгийн зохицуулалт нь зогсолтгүй ажиллах ёстой уурхайн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болжээ. Цаг хугацаанд нь хүнд даацын автомашинууд худалдаж авахаас эхлэн уулын ажил хэвийн үргэлжлэхэд харилцан адилгүй сорилтууд тулгарч байна. 

Зэсийн АМНАТ хувьд ч, хувьсгалд ч амсхийх чөлөө үл олгоно. Тэрчлэн худалдан авах ажиллагаатай холбоотой тендерийн сонгон шалгаруулалт төр болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшилд ч ажил удаашрах, өргөтгөл, шинэчлэл хойшлох, шинэ төсөл эхлүүлэх боломжийг хязгаарлах бодит шалтгааны нэг болоод удаж байгаа. Энэ зовлон "Эрдэнэт үйлдвэр"-ийг ч тойрсонгүй, дайрчээ.

Монголдоо хожуу “эргэн ирсэн”, 100 жилийн түүхтэй орчин цагийн уул уурхайн “нэрийн хуудас” Эрдэнэтчүүдийн төдийгүй Монгол Улсын урагшлах, хөгжих үүц хэвээрээ байна. Багадаа л хагас зуун жил хамгийн сайнаараа тэжээн, тэтгэх хэмжээний нөөц баялаг тээнэ. Зэсийн баяжмалаа боловсруулж, нэмүү өртөг шингээх тусам эдийн засагт, төсөвт ирэх орлого, ашиг, тус нэмэр нь их л томоор тодорхойлогдох нь дамжиггүй. 

Б.Баяртогтох Itoim.mn сайт, сэтгүүлч
Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын Ерөнхий зохицуулагч, 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %