Маркшейдер биднийг “Уулын нүд” гэдэг байв

     Эрдэнэт үйлдвэрийн анхдагч Паалайн Маам эхнэр, таван хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн, 15 ач зээгийн зулай үнэрлэсэн буянтай буурал. Эхнэр А.Самгаарай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргаанд нягтлан бодогчоор 30 гаруй жил ажиллаад 2005 онд гавьяаны амралтаа авсан. П.Маамын таван хүүхдийн гурав нь Эрдэнэт хотод, хоёр нь гадаадад ажиллаж, амьдарч байна. 

П.Маам Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалгажээ. Тэрээр 2022 онд Монголын Уул уурхайн 100 жилийн ойн үйл ажиллагаанд урилгаар оролцож, уул уурхайн салбарт 40 гаруй жил ажиллах явцад танилцсан, хамтран ажилласан олон нөхөдтэйгөө нүүр тулан ярилцаж, сэтгэл тэнийн баярласнаа ярьж сууна. Тэр “Эрдэнэт” үйлдвэрт, Монголын Уул уурхайн салбарт хөдөлмөрлөсөн он жилүүдийнхээ талаар ийнхүү хуучиллаа.

Би 1950 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. 1951 онд нэг настай байхад манайх гэр бүлээрээ Төв аймаг руу шилжсэн. 1966 онд Төв аймгийн Баянцогтод 7-р анги төгсөөд Улаанбаатар хотын барилгын техникумын геодезийн ангид элсэн суралцсан. 1970 онд сургуулиа дүүргэж геодезийн мэргэжил эзэмшсэн юм. 1973 онд цэргийн алба хаагаад Улаанбаатарт Улсын Геодези зураг зүйн газарт ажиллаж байхдаа Хөдөө аж ахуйн яамны захиалгаар Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн зураг хийх ажил гүйцэтгэж байлаа. 

1974 онд Булган аймгийн нутагт шинэ Эрдэнэт хот, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр барьж байгуулах тухай мэдээ эх орон даяар цацагдаж, залуучууд тэр шинэ газарт очиж ажиллах хүсэлд хөтлөгдөж эхэлсэн. Би ч мөн тэдний нэг адил шинэ хот руу шилжин суурьшихаар эрс шийдэж Улаанбаатар хотод ирж Увс аймагт хийсэн ажлынхаа тайланг өгчхөөд, шинэ Эрдэнэт рүү шилжих хүсэлт тавихад яам зөвшөөрөөгүй. Тэгээд ээлжийн амралтаа авчхаад Эрдэнэт рүү л явах арга сэдэж Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг нагац ахаасаа туслалцаа хүссэн. Нагац ах ч тэр даруй “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа руу ярьж намайг мэргэжлээрээ ажиллах боломж байгаа эсэхийг лавлаж өгөв. Тийм боломж байгаа гэх чимээ сонсоод сэтгэл уужирч, шинэ газар очиж ажиллаж амьдрах хүсэл биелэх нь гэж хязгааргүй баярлаж билээ. Ингээд эхнэр, хүүхдээ дагуулаад МХЗЭ-ийн илгээлтээр 1975 оны 1-р сарын 10-нд шинээр бүтээн байгуулагдаж байсан Эрдэнэт хотод анх хөл тавьсан даа. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Д.Лхагвасүрэн, тус үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны Боловсон хүчний хэлтсийн дарга Л.Лхагважав нартай уулзахад “Манайд мэргэжлийн дагуу ажиллахад хэрэгтэй хүн байна. Сайн ажиллаарай” гэж урам өгөөд ажилд томилж билээ. Эхлээд “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны Геологи, маркшейдерийн хэлтэст геодезийн техникчээр ажилд орж, шинэ барилга байгууламжид техникийн хяналт тавьдаг байлаа. Бид Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллана. 1978 оны 10-р сарын 1-нд Ил уурхайн цех ашиглалтад орсон. Энэ үеийн 3 маркшейдерийн хоёр нь орос хүн байв. ЗХУ-д суралцаж төгсөөд ирсэн монгол маркшейдер ганц хүн байсан нь Х.Ихболд юм. Тэр 1974 онд Эрхүүгийн их сургууль төгссөн. Анхны уулын инженер 1977 онд Эрхүүгийн их сургууль төгссөн С.Пүрэвсүрэн, Геологийн инженерээр МУИС төгссөн Д.Цэдэндорж нар ирж ажилласан юм. Тэд Эрдэнэт үйлдвэрийн жинхэнэ анхдагч гэж дуудуулах гавьяатай хүмүүс, сайн ч ажилласан. 

“Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа 1974 оны 10-р сард Дархан хотод байгуулагдаж, 1975 оны 3-р сард Эрдэнэтийн Говил тосгонд нүүж ирж шинэ байранд орсон юм. Ерөнхий захирал Владимир Александрович Шликов, Нэгдүгээр орлогч захирал Д.Лхагвасүрэн, Боловсон хүчний хэлтсийн дарга Л.Лхагважав, Захиргаа  аж  ахуйн хэлтсийн дарга С.Лхаажав, Их барилгын хэлтсийн орлогч О.Данзандорж, барилгын инженер З.Жаргал, цахилгааны инженер Б.Лхагвасүрэн, төмөр замын инженер Г.Батбаяр, баяжуулахын инженер М.Өлзийбат, нягтлан бодогч Л.Даваажав, нярав М.Очир, жолооч М.Даржаа, Д.Төмөр-Очир нарын олон анхдагчтай би хамт ажиллаж байлаа. 

Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаанд ажил гэж чухам “буцалдаг” байсан. Амралтын өдөр гэж бараг үгүй, шинээр бүтээн байгуулагдаж буй үйлдвэрт мэргэжлийн ажилчдыг судалж олох, сургаж бэлтгэх нь бидний гол анхаарал хандуулах ажил байв. Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад гар бие оролцохоор МХЗЭ-ийн илгээлт, зохион байгуулалттай элсэлтээр ирсэн хүмүүс ихэнх нь малчин, тариаланч, барилгачид байсан. Тэднээс сонгон авч экскаваторчин, өрмийн машинч, белазын жолооч, цахилгаанчин, тэсэлгээчин гээд уулын үйлдвэрт шаардлагатай төрөл бүрийн мэргэжлээр сургаж, дадлагажуулах ажлыг бид зохион байгуулна. Тэдний ихэнхийг ЗХУ-ын уул уурхайн томоохон үйлдвэртэй Алмалык, Сибай, Гай зэрэг хотуудад олон зуугаар нь зохион байгуулалттайгаар илгээж 6 сараас нэг жилийн хугацаагаар сургадаг байлаа. Энэ бүх ажлыг Боловсон хүчний хэлтсийн дарга Л.Лхагважав удирдан зохион байгуулна, бид дэмжиж хамтран ажилладаг байв. 

1975 онд Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Сургалтын төв байгуулагдаж даргаар нь Г.Цэгмэд, орлогч даргаар Д.Түмэнбаяр, Д.Равсал нар ажилласан. Тэр үед Д.Байгал, Б.Мажинбуу нар ЗХУ-д дээд сургууль төгсөж ирээд Сургалтын төвд ажиллаж эхэлсэн шинэ багш нар байв. 

1978 оны 12-р сарын 14-нд Эрдэнэт үйлдвэр ашиглалтад ороход би Ил уурхайн маркшейдераар ажиллаж эхэлсэн. Ил уурхайн тэсэлгээний дараа хэчнээн хэмжээний уулын цул ашиглахад бэлэн болсныг бид тооцож гаргана. Дараа нь хүдрийн агуулгыг тогтоож экскаватор аль хэсгээс хэрхэн ачилт хийхийг зааж чиглүүлнэ, цаашлаад уулын техникүүд сард хэчнээн хэмжээний уулын цул, хөрс ачиж тээвэрлэсэн талаар тооцоо гаргана гээд олон нарийн ажиллагааг бид хийдэг байлаа. Тийм ч учраас уулын үйлдвэрийнхэн маркшейдер хүнийг “Уулын нүд” гэдэг юм шүү дээ. Би энэ ажлыг 1978-1995 он хүртэл гүйцэтгэсэн. Дараа нь уулын тоосжилтын нөлөөгөөр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож, хоргүй нөхцөлд ажиллах шаардлагын үүднээс үйлдвэрийн Оёдлын цехэд нярваар 2 жил ажилласан. 1997 оны 6-р сард ажлаасаа гарч, Заамарын уурхайд 4 сар ажилласан. 1998 оны 3-р сард “Монголын алт” ХХК-д ажилд орж 2014 оны 10-р сарын 1 хүртэл ажилласан. Үүний дотор 2002-2014 онд “Монголын алт” ХХК-ийн Эрдэнэт дэх төлөөлөгчөөр ажилласан. Тэр үед “Монголын алт” ХХК нүүрсний уурхайтай байв. Тэр сайн нүүрсийг “Эрдэнэт” үйлдвэр авч ашиглах гэрээтэй учраас уг ажлыг би хариуцан олон жил ажиллаж билээ. Ийнхүү улсад 44 жил хөдөлмөрлөөд 2014 оны 11-р сард гавьяаны амралтаа авсан. 

Манай “Эрдэнэт” бахархалтай сайхан үйлдвэр. Үүсэл хөгжлийнхөө 45 жилийн хугацаанд нийгмийн олон хүндрэл  бэрхшээлийг ажралгүй даван туулж, Монгол Улсын эдийн засагт том хувь нэмэр оруулсаар өнөөдрийг хүрч байгааг бодох тусам бахархал төрнө. Тус үйлдвэртэй ажил, амьдралаа холбосон хүн бүхэн “Бор уулын минь буян хишиг их шүү” хэмээн сэтгэлдээ сүслэн залбирч яваа гэдэгт эргэлздэггүй. Тиймээс ч манай үйлдвэрийн олон хүний хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолоор шагнаж урам нэмсэн. Эрдэнэт үйлдвэрийг маань “Монгол Улсын Баатар” цолоор шагнасан нь хүч хөдөлмөрөө үеийн үед харамгүй зориулсан олон мянган уурхайчдын хамтын хөдөлмөрийн том үнэлгээ байсан. Тиймээс үйлдвэрийн нүсэр ажлын анхны амаргүй жилүүдийн ачааны хүндийг үүрэлцсэн анхдагч ахмадуудаа үеийн үед хүндэтгэж яваасай гэж боддог. Суурь сайтай барилга ганхдаггүйн адил “Эрдэнэт” үйлдвэр анхнаасаа зөв удирдлага, зохион байгуулалттай, үйлдвэрийн газрын сахилга батыг баримталж сурсан, мэргэшсэн ажилтнуудтай байсан учраас зах зээлийн нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, дэлхийн эдийн засгийн хямрал, зэсийн үнийн уналт, хүн төрөлхтнийг чичрээсэн ковид цар тахал зэрэг цаг үеийн олон хүндрэлд сөхрөлгүй, харин ч эх орны өмнө тулгарсан хүнд бэрхийг үүрэлцсээр өдий хүрлээ. Тус үйлдвэрийн үүсэл хөгжилд Зөвлөлтийн мэргэжилтнүүд, анхдагч монгол ажилтнууд, Монгол-Оросын олон жилийн найрамдал, хамтын ажиллагааны үр нөлөө их байсныг мартах аргагүй. 1990-ээд оны эхэн үед нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн “шуурга”-нд нэрвэгдэн “Эрдэнэт” үйлдвэр уналтад орох дөхөхөд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ш.Отгонбилэг Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайтай уулзаад үйлдвэрийнхээ нөхцөл байдлыг танилцуулж, зөвшилцсөний дагуу Японы Хитачи фирмээс 26 сая ам.доллар зээлж, үйлдвэрийн хэрэгцээт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авч “Эрдэнэт” үйлдвэрийг уналтаас аварч, үйл ажиллагааг нь сэргээсэн түүхтэй. 
Үйлдвэрийнхээ 45 жилийн ойг угтан нийт анхдагчид, үе үеийн удирдлага, уурхайчдадаа ажлын амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе! 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын анхдагч, “Анхдагч мандатнуудын холбоо”-ны Тэргүүн П.МААМ

Ж.Оюун
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
.

.

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %