Хүндэт дэвтэрт нэрээ мөнхөлсөн эрдэнэсийн тээвэрчин

      “Зуны тунгалаг өглөө нарны өөдөөс, тэвш дүүрэн хүдрээ аччихаад л хүнгэнүүлж явах нь миний жаргал даа” хэмээсэн чацархаг бие, хөрслөг бор царай гэрэлтүүлж, эрс шулуун яриа дэлгэх энэ эрийг Будрагчаагийн Гарам-Очир гэдэг. Уурхайн аварга хүлгийг 30 гаруй жил жолоодож яваа, Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэрээ мөнхөлсөн цөөхөн эрхмийн нэг. Уурхайн карьерт аварга техникүүд зөрөлдөн давхих нь бахархмаар ч цаг нартай уралдан тэмүүлж, хоногийн хагаст зогсох эрхгүй хүдэр тээх энэ хөдөлмөр эрийн шандас сорино. Хөвсгөл аймгийн Галт сумын малчин айлд төрсөн тэрбээр ухаан орсон цагаасаа л бие дааж, олон аавын хөвгүүдтэй нөхөрлөж, ажил, амьдралын дөртэй болж. Улаанбаатар хотын Тээврийн техник мэргэжлийн сургууль дүүргэж, Багануурын уурхайгаас ажлын гараагаа эхэлж, 1995 оноос Эрдэнэт үйлдвэрт Белазын жолоочоор өдийг хүртэл ажиллаж байна. “Нэг техникийг дөрвүүл хамтдаа эзэмшдэг болохоор нэгэн зорилгын төлөө хүн бүр хичээж, зангидсан гар шиг цул байхаас бидний амжилт шалтгаалдаг. Тиймээс миний амжилтын ард экипажийн гурван нөхрийн хөдөлмөр хамт явдаг юмаа” гэж тэр ярив. 
     Анхны Монгол экипажийг үе тэнгийн шижигнэсэн, шилдэг дөрвөн залуугаар бүрдүүлсний нэг нь Б.Гарам-Очир. Архангайн Өндөр-Улааны М.Пүрэвсүрэн, Увс аймгийн Тариалан сумын Х.Сүхбаатар, Булган аймгийн Бугат сумын О.Гансүх, Хөвсгөлийн Галт сумын Б.Гарам-Очир нар гар сэтгэл нийлэн, ахан дүүсээс ч илүү ээнэгшин дасжээ. Тэд хэн нэгэнтэйгээ үггүйгээр ойлголцоно. Уулын цул тээвэрлэх, дизелийн түлш хэмнэх, дугуйг нормоос илүү гүйлгэх зэрэг үзүүлэлтээрээ 2001 оноос хойш жил бүр түрүү, айргийн тавд “давхисаар”, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар тавантаа шалгарч, дархлагджээ. Арвин амжилтын эзэд хамтдаа 24 жилийг үджээ. Өнгөрсөн жилээс аваргуудыг “салгаж” залуусыг сургахаар томилов. Түүний ахалсан экипаж, 2022 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлэхийн зэрэгцээ 2,5 тонн дизелийн түлш хэмнэж, дугуйг нормоос 106,6 мянган км илүү гүйлгэж 68,3 сая төгрөг хэмнэж, КТА-50С хөдөлгүүрийг үйлдвэрлэгчийн тогтоосон нормыг нэг дахин давуулж, 18 мянган мот.цагийг 36 мянгад хүргэж, 257,9 сая төгрөг хэмнэсэн байна. “Жилийн дотор О.Гансүх, Ч.Отгонбаатар, А.Төмөрбямба бидний бүрэлдэхүүнтэй манай экипаж гар сэтгэл нийлэн, сайхан ажилласан. Үүнийг үнэлэн, манай хамт олныг төлөөлүүлэн Эрдэнэт үйлдвэрийнхээ энэ том шагналыг надад олгосон юм” хэмээн даруухан өгүүлэв. 
     Б.Гарам-Очир аливаад чин сэтгэлээсээ ханддаг, шулуун зантай, шударга үгтэй, зөвд зөөлөн, бурууд хатуу, зовсон ядарсанд тусархуу нэгэн. Хэн нэгнийг гомдоохгүй гэхдээ хэлэх үгээ залгих, олон янзын “баг”-тай байхыг тэр тэвчдэггүй. Энэ чанар нь ч хамтрагчдын хүмүүжил хийгээд, ажил үйлсэд сайн нөлөөтэй. Дутагдлаа засах, давтахгүй байхад нэн тустай. Тэр олон залууст Белазын технологи, техниктэйгээ зөв харьцах, сэлбэг хэрэгсэлдээ тооцоотой хандах эрдмээсээ цаг үргэлж зааж, сургана. Техник сэтгэлгээ сайтай, нарийн мэдрэмжтэй тэрбээр хэр баргийн жижиг сажиг эвдрэлийг засчихна. Түүнийг “монголчлох” эрдэмд гарамгай гэдэг. Машин тэргээ байнга засаж тордон, эвдрэл гэмтэлгүй байлгаж, засвар, үйлчилгээг цагт нь чанартай хийх нь төлөвлөгөө норм биелүүлэх, нормчлогдсон материалыг хэмнэх үндэс гэж үзнэ. Бэлэн байдлыг нь хангасан тэрэг бүтээл сайтай ажилладаг гэнэ. Дээхэн үед мань хүн гурван ээлж дамнуулан машинаа засалцсан удаатай. 40 гаруй цаг гэрээсээ хоол авчруулчхаад, “засварчид”-тайгаа нийлээд үзчихнэ. Машинаа саадгүй явуулахын тулд сайн дураараа, цаг наргүй ингэж хөдөлмөрлөхөө тэр юман чинээ тоохгүй. Тэр ажилласан шиг ажиллаж, амарсан шиг амрахыг залууст зааж сургана. Гар утсыг тэр тоотой л хэрэглэнэ. Ажлын байрандаа унтраана, ажлаас буугаад амрахдаа мөн л салгана. Амрах үед эхнэртэйгээ хоёул агаарт алхах дуртай. “Зун ээлжийн амралтаараа нутагтаа очоод, хааяахан тарваганы нүх сахиад хэвтэх ч үнэнхүү сайхан амралт болдог. Амьтан агнахдаа биш, шувуудын жиргээ, салхины сэрчигнээн, байгалийн тансаг өнгө, үнэрийг мэдрэх жаргал. Бидэн шиг доргио чичиргээ, дуу чимээ, цахилгаан соронзон орны нөлөөнд ажилладаг хүмүүс байгалийн эрчим энергийг аль болох их хүртэхийг хичээх хэрэгтэй” гэв. 
       Б.Гарам-Очир их хариуцлагатай хүн. Цар тахлын эхэн үед өдөржин хамт ажилласан засварчид нь халдвар авчхаж. Мань хүн контакттай нь ойлгомжтой болов. Тухайн үед Белазын жолооч нар олноороо өвчилж, ховордсон үе. Хоёр хүн яаралтай бэлдэх даалгавартай. Тайлбар тавих аргагүй. Ингээд жолоочоо дагуулж явахдаа сэнс рүүгээ спирт цацаад, цонхоо онгойлгоод, маскаа зүү гэж шаардаад л явж. Өөрөө ч байнга зүүгээстэй. Дадлагажигч жолооч, “энэ Гармаа муухай ааштай, сэжигч нөхөр юмаа” гэж бодож явж. Өглөө буугаад оношлуулахад өөрөө халдвартай, нөгөө хүн нь зүгээр. Хүнд цагт бие нь сайнгүй ч ажил алдаж, хамт олондоо халдвар тарааж болохгүй гэх эх оронч сэтгэл өвөрлөж явжээ. 
      Б.Гарам-Очирынх хоёр сайхан охинтой, хоёр зээтэй өнөр айл. Нутаг, нугын хайртай бүсгүйтэйгээ ханилаад 30 гаруй жилийн нүүр үзжээ. Хань С.Чулуунхүү нь аймгийн Холбооны газар ажилладаг. Том охин нь хань ижил, үр хүүхдүүдтэйгээ АНУ-д ажиллаж, амьдардаг, тэндхийн бэр. Бага нь дунд сургуулийн сурагч. Тэр үрсдээ ядарсанд тустай, задарснаас зайтай явахыг сургадаг. Хүүхдүүд нь өрөвч, зөөлөн, хүнийг хайрлах сэтгэлтэй болж төлөвшиж буйд тэр тун таатай байдгаа хэлсэн. Б.Гарам-Очир халамжтай хань, сайн аав. Ханийнхаа аялах хоббиг, үрсийнхээ сурч боловсрох зэрэг хэрэгцээг нь үргэлж хүндэтгэн, шаардлагатай бүхнээр хангахыг хичээдэг. “Хүүхдүүдээ өөрсдийнхөө ертөнцөөр л яваг гээд дураар нь байлгадаг ч өндөр хэрэглээ, буруу зуршилтай болоогүй ээ” гэв. 
“Бидний арын фронтын ажилчид бол засварчид. Би тэднийгээ хайрлаж хүндэлдэг, “алтан гар”-тай засварчдаараа бахархдаг. Сэтгэл нийлсэн сайхан залуустайгаа хамтарч ажиллахад урамтай байдаг. Бидний амжилтын цаана засварчид бий. Зассан машинуудыг нь манай экипаж хамт олон зөв авч явсны үр дүнд арвин амжилттай ажилласан” гэв. 
      Белазын жолооч хэдийгээр өндөр хариуцлагатай, эрсдэлтэй, ачаалал ихтэй ажил ч, тэр өөрийгөө Белазгүйгээр төсөөлж чаддаггүй. Мэргэжил мэдлэгээ дээшлүүлээд, өөр чиглэлээр явах боломж түүнд байсан ч, мэддэг, чаддаг, дуртай ажилдаа үнэнчээр үлдсэн. Тэрбээр “Би Белазын жолооч” гэж хэлэхдээ ам бардам, сэтгэл тэнэгэр байдаг гэж догдлонгуй өгүүллээ. 
      “Белаз”-аа амьтай хэмээн төсөөлж хайрладаг түүнд карьерын халуун, гидрийн халуун, моторын халуунд машин нь бараг буцлах шахаж буй зуны халуун өдөр хэцүү санагддаг гэсэн. За, чи одоо зогсох нь уу гэсэн шиг, бас нэг жолооч аваад л тээвэрт явна. Тэр их өрөвдмөөр хэмээн ярих нь техникээ ч хайрлах өр нимгэн сэтгэлтэйг нь илтгэнэ. Бас “Тэнгэр заяатай” хүлэг гэж Белазаа өргөмжлөх юм. Техникийн норм хугацаа дуусаад “тэтгэвэртээ” гарахад нь морио дээдэлдэг монгол хүний ёсоор өвдөглөж байгаад Белазынхаа баруун урд дугуйнаас адис авдаг гэсэн.  Белазаа амьдралынхаа нэгэн хэсэг болгосон шилдэг жолоочийн тухай цухасхан өгүүлэхэд ийм.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
4
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %