ТҮҮЧЭЭЛЭГЧ

      Эрдэнэт үйлдвэрийн 7000 гаруй баялаг бүтээгчийг магнайлан 2022 оны “Шилдгийн шилдэг ажилтан”-аар тодорсон Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн ажилтан Ганболдын Болдхуягтай уулзаж ярилцахаар өглөөгүүр утас цохиход, “Одоо л ажлаасаа бууж байна. 10:30-д хуралтай. Үүний дараа хэсэгхэн нойр авчхаад очъё” гэв. Энэ өдөр түүнд бас баярт үйл явдал тохиожээ. Учир юу хэмээвээс Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын системийг найман жил дараалан манлайлсныг нь үнэлэн, бас дахин шагнаж. Мөн 16 жил тээрмийн машинч, бригадын даргаар амжилттай ажилласан түүнийг ээлжийн мастераар дэвшүүлсэн даргын тушаал гарав. Зүтгэж, хичээсний шан ирсээр буй нь энэ.        

Г.Болдхуяг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант хэмээх газар дөрвөн хөвүүнтэй айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний аав бутлуурчин Д.Ганболд 1990 оноос Эрдэнэт үйлдвэртээ дахин ажиллах болсноор 5 настай Г.Болдхуяг аав ээжээ даган Эрдэнэсийн хотыг зорьжээ. Дунд сургуулиа онц дүүргэж, ШУТИС-ийн Хэвлэлийн график, дизайны анги авсан ч, энэ “зам” түүнийх байсангүй. Аавынхаа зөвлөснөөр Технологийн сургуульд баяжуулагчийн нэг жилийн курст суралцав. Олноос онцгой мэрийсэн түүнд “Эрдэнэт” үйлдвэр өргөн үүдээ цэлийтэл нээжээ. Ажилчдын автобусны цагдаагаар хамгаалуулсан сүрт цуваа өдөр шөнийг ялгалгүй сүнгэнэн давхихыг шохоорхон харж, баялаг бүтээгчдээр бахархдаг залуу хөвүүн, эгнээнд нь элсэхдээ баяр хөөр дүүрэн байв. Тэрээр 2007 оноос үйлдвэрийнхээ зүрхэн цехээс гараагаа эхлэн тээрмийн машинчийн нэн хариуцлагатай ажлыг Г.Ганхуяг багшаараа заалгаж эхэлжээ. Тээрмийн машинчид гурван шатны бутлуураар дамжиж ирсэн хамгийн жижиг бүхэллэгтэй хүдрийг нунтаглах процессыг хариуцдаг. Нягт нямбай чанар, богино хугацаанд шийдвэр гаргах, багаар ажиллах ур чадвар шаардах уг ажлыг тэр нэр төртэй хийж, 2017 оноос бригадын ахлагчаар ажиллав. Нунтаглалтаас металл авалт ихээхэн шалтгаалдаг. Иймээс ажлын уялдааг хангаж, зөв зохион байгуулах өндөр үүрэг түүнд ноогддог. Г.Болдхуягийн бригад үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлдэг нь түүний удирдах ур чадвартай ч холбоотой. Тэр бригад хамт олныг удирдах өвөрмөц аргатай. Хэн нэгэнд шаардлага тавихын оронд өөрөө үлгэрлэн хийж, учрыг нь тайлбарлаж таниулахыг чухалчилдаг. Тэр өөрийгөө ямагт хөгжүүлдэг нэгэн. Ажиллах хугацаандаа их сургууль дүүргэж, “Уул уурхайн баяжуулалтын технологич инженер” мэргэжил эзэмшсэн. Цахим орчныг уншиж, судалж, эрж хайж өөрийгөө хөгжүүлэх том талбар, боломж гэж хардаг. 

Ажлынхаа зэрэгцээ бүтээлчээр сэтгэж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн ажлын байраа эмх цэгцтэй байлгах, хөдөлмөр хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн санал санаачилгыг байнга гаргадаг. “Асуудлыг яаж шийдэх, хэрхэн засаж сайжруулах гарц шийдлийг нь тооцоо судалгаан дээр үндэслэж, боловсруулж байх хэрэгтэй. Ийм санал ч хэрэгжих боломж өндөр байдаг. Үр дүн ч гарна” гэж тэр ярилаа.

2009 оноос хойш тэр бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй оролцон, 500 гаруй санал санаачилга гарган, 30 гаруй хувийг нь ажил хэрэг болгож явна. Түүнээс Эрдэнэт үйлдвэрт эдийн засгийн өндөр өгөөж өгсөн, өртөг зардлыг үлэмж бууруулсан олон ажил бий. Энэ ч чанараараа тэр Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтыг найман жил дараалан магнайлжээ. Монгол бөхөөр бол баяр наадмын үзүүр түрүүнд тогтмол шалгардаг алдарт аварга, арслан юмсанж. Эрдэнэт үйлдвэр танд юу өгсөн бэ гэсэн асуултад, “Зөндөө юм өгсөн. Ажилтан өөрөө хичээвэл бүх боломж нээлттэй байдгийг мэдрүүлсэн. Хүн өөрийгөө хөгжүүлэхийг ямагт дэмждэг, үргэлж урам өгдөг” гэсэн юм. Тэрбээр 2012 онд Сайн саналын системийн жагсаалтыг манлайлж Оюу толгой, Тавантолгой, Энержи ресурс зэрэг компаниудтай танилцсан. 2013 онд БНХАУ-ын Хайнань аралд 7 хоног амарчээ. Мөн 2017 онд Аюулгүй ажиллагчийн дөрөв дэх шатанд шалгарч, Бээжин хотод, 2019 онд Сайн саналын системийн жагсаалтыг тэргүүлж, Япон улсад туршлага судлан аялсан. Мөн онд хоёр давхар Таун хаусаар шагнуулжээ. 

Тэрбээр Английн алдарт зохиолч, яруу найрагч У.Шекспирийн “Итгэсэн хүндээ үнэнч байх, шударга хүнийг хайрлах, ухаантай бага ярьдаг хүнээс суралцах, нийтийн санаа бодолтой нийцэх” гэсэн дөрвөн зарчмыг амьдралдаа баримталж явдаг гэсэн. 

Тэрбээр хувь хүний амжилтад өөрийн хичээл зүтгэлээс гадна гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нөлөөлдөг гэж ярьсан юм. Г.Болдхуягийн хань Г.Солонго гэх Солонгос хэл судлаач, орчуулагч мэргэжилтэй бүсгүй бий. Тэднийх тэрсхэн хоёр хүүтэй, 3, 4-р ангид суралцдаг. “Миний амжилтын цаана гэргийн минь нөр их хөдөлмөр, сэтгэл бий. Ар гэр, хүүхдийн хичээл сургуулийн бүхий л ажлыг гэргий минь зохицуулдаг. Би амрах үеэрээ эхнэрийнхээ ажлаас бас нугалалцана аа. Ээлжнээс буугаад ирэхэд, хань минь халуун хоол, цайтай угтаад л, тайван сайхан амраадаг. Хөвгүүд маань ч аавыгаа амраахаа мэддэг. Намайг сэрэх цаг дөхөхөөр ирж, өдөөд л тоглодог юм” гэв. Ууган хүү нь саяхан аавыгаа шагнал гардаж буйг зурагтаар хараад баярлан, нулимс дуслуулсан гэсэн. Тэгээд ирэхэд нь “Ааваа би том болоод Болдхуягийн Мөнх-Од” гэж дуудуулна, гоё доо гэж. Ингэж үр хүүхдийнхээ бахархал, үлгэр дуурайлал болж явна гэдэг гайхалтай. Тэрбээр чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ дугуйгаар зугаалж, усанд сэлж, байгальд алхаж, өвөл чаргаар гулгаж өнгөрүүлдэг. Хэчнээн их ажилтай ч, гэр бүлийнхэндээ заавал цаг зав гаргаж байгаарай, гэж залууст захисан юм.

Таны хобби юу вэ гэсэн асуултад “Хүн амьдралынхаа туршид байшин барих, мод тарих, ном бичих гэсэн гурван зүйлийг хийх хэрэгтэй гэдэг дээ. Байшингаа барьчихсан. Таван жилийн өмнөөс хашаандаа мод тарьж эхэлсэн. Одоо хобби болчихсон, нийтдээ 60 гаруй мод тарьсан байна. Мод тарьж ургуулах яг л хүүхэд шиг асаргаа, арчилгаа чухал. Суралцаад л явж байна. Хараахан үр жимсээ өгөөгүй байгаа ч хэзээ нэг өдөр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж сагсайтал жимсэлсэн сайхан төгөлтэй болно гэж мөрөөддөг” гэв.  

Нэгэн үе Эрдэнэсийн хотын үүдэн хоймор дахь том самбарт алган дээрээ дэлхийн бөмбөрцөг тавьж, өөдрөг тэмүүлэл, өөртөө итгэлтэйгээр алсыг ширтэх, касктай залуугийн дүр заларч, ирсэн бүхнийг “найрсаг” угтдаг байв. Уурхайчдын хотын “нэрийн хуудас” болсон Г.Болдхуягийн ажил амьдрал тэгш дүүрэн үргэлжилж, Эрдэнэт үйлдвэрийн “нүүр царай”, залуусын үлгэр дуурайлал болсоор явна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 4
2023-03-25 | бямба гараг
Нар 06:46 минутад мандаж 19:11 минутад жаргана.

Хаврын дунд хөхөгчин туулай сарын дөрвөн ногоон хар морь өдөр

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Суудал: Мод

Аргын тооллын 3 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 46 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Ярилцлага

wave
А.АНХБАЯР: Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдын 30 орчим хувийг Орхон аймгийн тамирчид бүрдүүлж байна
Я.АРИУНЗУЛ: Бүх нийтээр мод тарих өдрийн өмнөх долоо хоногт “Seed expo” зохион байгуулна
С.БАЯРЦЭЦЭГ: Тодорхой давтамжтай, бага багаар хооллох нь зохистой хооллолтын зарчим юм
Ц.ШИНЭДОРЖ: Дундын овоолго үүсгэж ашиглавал хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж ажиллана
Д.БАЯРСАЙХАН: Мэддэг чаддаг бүхнээ бусдад заах хэмжээнд хүртлээ ажилласан байна
Хамгаалах хувцас, хэрэгслийн ханган нийлүүлэлт, түгээлтийн талаар санал солилцов
Г.Мөнх-Эрдэнэ: Монгол Улсын стандартад нийцсэн шахмал түлш үйлдвэрлэнэ
Геологи, хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад томоохон ажил хийнэ
Г.БОЛД: Ажилд орохдоо тэмүүлж байсан анхны мэдрэмжээ л хүн алдахгүй байх хэрэгтэй
Б.БАТЦЭЦЭГ: Ирээдүйд хорт хавдарm нэрвэгдэхгүйн тулд өнөөдрөөс амьдралын зөв хэвшилд суралцаарай

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-03-23
-9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-20°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-24
-3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-25
3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-26
6°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-10°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-27
8°C
Цэлмэг
Салхи: 6м/сек
-6°C
Цэлмэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3527.38 0.0000 %
EUR 3797.58 +0.0103 %
GBP 4324.74 +0.0058 %
RUB 45.69 +0.0046 %
CNY 512.0 +0.0001 %
KRW 2.69 -0.0074 %
CAD 2573.23 +0.0012 %
NZD 2191.74 -0.0066 %
AUD 2361.23 +0.0006 %
JPY 26.6 -0.0120 %
HKD 449.51 +0.0000 %
SGD 2639.37 +0.0045 %
CHF 3821.85 +0.0052 %
SEK 340.62 +0.0164 %
TRY 185.32 -0.0009 %
THB 102.44 -0.0104 %