“Судас”-ны Мөнхөө

     Эрдэмтэн мэргэдийн нэрийн өмнө мэдлэгээ баталж авсан эрдмийн зэрэг хэргэм нь  бичигддэг. Агуу тамирчны алдрын өмнө авсан цол гуншин нь дуудагддаг. Амь өрссөн өвчтөнд амьдрал бэлэглэн анхны тусламж үзүүлсэн ачтанд ард зон мэргэжлийн ур чадварыг нь тодотгосон өргөмж нэр өгдөг өө. Энэ хөргийн эзнийг “судас”-ны Д.Мөнхчимэг гэж өргөн олон өргөмжилж, үе тэнгийнхэн нь ийн нэрлэнэ.  Хүүхдийн судсыг маш сайн хатгаж сурсан нь түүний мэргэжлийн ур чадвар. Тэр  бяцхан хүүхдүүдийн нэг хурууг илбэн байж хатгахад л судсыг нь олоод тарьчих жишээтэй. Энэ чадварыг нь үнэлж ойр дотнынхон нь түүнд “Судас”-ны Мөнхөө хэмээх алдар хайрлажээ. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа үнэнч зүтгэж ирснийг энэхүү тодотгол нэр гэрчлэх мэт. Уулсын сайхан, усны тунгалаг Хөвсгөл далайн ай сав газар болох Хатгал суманд жолооч Ц.Дамдинсүрэнгийнд нэгэн охин мэндэлсэн нь Мөнхчимэг болой. Түүний аав Цэвэгийн Дамдинсүрэн Геологи хайгуулын ангид ажиллаж явсан Эрдэнэт үйлдвэрийн анхдагч. Улмаар Авто тээврийн 35-р баазад жолоочоор томилогдон ажилласан байдаг. Ээж Лувсанрэнцэнгийн Оюун нь техникийн тоо бүртгэгчээр ажиллаж байв. Энэ цаг үеэс эднийх Эрдэнэтийн айл болжээ. Уурхай дагасан Эрдэнэт хоттой тэдний хувь заяагаа холбосон түүх ийн эхэлж. Ээж, аав хоёр нь үр хүүхдээ Эрдэнэтийн бүтээн байгуулалттай танилцуулж, энд ажиллаж амьдрахад хэрэгтэй мэргэжил эзэмшүүлэх зорилго өвөрлөн явжээ. Таван хүүхдийнхээ ирээдүйг ийн харж явснаас тэд Эрдэнэт үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцсон байна. Эрүүл мэндийн салбарт Мөнхчимэг сувилагч 40 орчим жил ажиллахдаа акт авч үзээгүй аж. Үүнийгээ тэр төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн ээж, аавын минь ач тус гэж үздэг. Учир нь сайхан аав, ээжийн хайранд бөмбөрч, үзэсгэлэнт байгальд өлчир өссөн болохоор эрүүл явдаг гэж тайлбарлав. Хатгал сум бол хангай газар. Уулс нь сүрлэг, ус нь тунгалаг нутаг. Ийм нутгаараа тэр бахархана. Эхлээд багш болох мөрөөдөл тээн явсан тэрбээр сувилагчийн хуваарь аваад дурамжхан байсан ч 80 гарсан эмээ нь ихэд бэлгэшээн баярлаж явсан гэх. Эмч, эмнэлгийн хүн ах, дүү дотор байх нь бусдадаа маш тус дэмтэй. Өвөө, эмээ, аав, ээжийгээ асарч сувилж, өвдөхөд дэргэд нь өнгөрөхөд хажууд нь байж ирсэн буянтан бол “судас”-ны Д.Мөнхчимэг. Тэрбээр сувилагчийн мэргэжил эзэмшээд Эрдэнэт хотын Хүүхдийн больницын Сэхээн амьдруулах тасагт ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. Чингэхдээ Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар томилогдон ажилласан түүхэн замналтай. Энэ хугацаанд хүүхдийн больницод зургаан жил гаруй хугацаанд ажиллаад Өрхийн эмнэлэгт ажиллах болов. 1989 оноос Өрхийн эрүүл мэндийн төвийг анх байгуулалцаж 15 жил нярай, өндөр настан, дунд үеийнхэн, жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж иржээ. “Анхны оч” өрхийн эмнэлэгт 15 жил, БОЭТ-д 10 жил ээлжийн сувилагч, ХААДС-ын Орхон аймаг дахь салбар МСҮТ-ийн эмчээр 10 жил ажилласан байна. Багш оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, амьдралын зөв хэвшилд суралцуулах, тэдэнд бие бялдрын хүмүүжил олгоход заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Үүний үр дүнд багш, ажилчид, оюутан сурагчид эрүүл эрсдэлгүй ажиллахад нь сэтгэл өег явсан он цаг түүнийх. Ахмад багш нарын даралт ихсэх тохиолдол бишгүй гарна. Дуудлагын эмч ирэхээс өмнө эмнэлгийн анхны бүх тусламжийг өвчтөнд үзүүлсэн байх ёстой гэж үздэг нь түүний өөртөө тавьдаг зарчимч шаардлага. Түргэний эмч үзээд маш сайн арга хэмжээ авсан байна. Дараагийн шатны эмчилгээнд хамруулахаар тухайн өвчтөнийг аваад явахад л сая нэг амьсгаа авна. Ингэж тэвдэж яарсан, учраа олохгүй яваа хүмүүст аль туслахыг тэр гэхэв хэмээн амьдралд туулж өнгөрүүлснээ дурсав. Тухайн хүн эрүүл болчхоод танд их баярлаж явдаг шүү гэхэд л жигүүр ургаад явчихдаг. Та байгаагүй бол би яах ч байсан юм. Танд баярлалаа гэх үгийг сонсох л жаргал юм даа гэх. Өвдөхгүй хүн гэж байхгүй. Хээр гадаа аялал зугаалга, амралтаар явахад хүний бие муудах, хоолны хордлогод орох янз бүрийн юм тохиолдоно. Энэ бүхэнд Д.Мөнхчимэг сувилагч анхны тусламж үзүүлнэ. Амьдрал болзошгүй, таашгүй зүйлээр дүүрэн болохоор хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ тэр цаг ямагт баримтлан иржээ. Тэр нялхсаас, өтгөсийг хүртэл асарч тойглож ирсэн төдийгүй түүнд Энхтуяа хэмээх зохиолч таны ачийг мартдаггүй шүү гэсэн баярласан сэтгэлээ гадаадаас  илэрхийлж байсан удаатай. Олон жилийн өмнө эмнэлгийн сэхээнд асан хүүхэд ийм том эр болчихсон явна даа, Мөнхөө эгчээ гэх хүнтэй ч таарч байв. Одоогийн хүүхэд цалин мөнгөө голох, ажлаас шантрах тохиолдол гарч байна. Бид цалин бага ч их зүйл хийж, сурахын төлөө чармайдаг байлаа. Өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж ирлээ гэж ярих нь нэн бахархалтай. Түүний байр байдал, үйл хөдөлгөөн бүр нь зохист. Эерүү зөөлөн ааль, элгэмсэг дотно харьцаа, дадал болсон хөдөлгөөний эвслээр эмнэлэгт хандсан хүмүүст үйлчлэхийг хараад л суугаад баймаар. Нэгэнд нь дусал залгачхаад нөгөөд нь бумба тавих жишээтэй. Энэ нь түүний өдөр тутам хийх ажил мөн авч сэтгэл шингээж хийсэн бүхнийг үгээр илэрхийлэхэд багадна. Эрүүл мэндийн салбарт 39 жил нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэхдээ хэнээс ч хариу нэхэлгүй ажилласан хүмүүн заяа. Түүнийг танилууд нь Мөнхөө эгч хэмээн хүндэтгэнэ. Зүс таних хэн нэгэн хүртэл сувилагч эгч хэмээн дотносох. Сайн үйлсээр алдар хүндийг олж авах нь том бахархал. Нэгэн мэргэн ухаантны айлдсанаар “Сайн хүний тухай хотлоор хэлэлцэвч уйдашгүй” гэгч энэ буй за. Эдүгээ тэр “Төгс сувилахуй” эмнэлэгт тав дахь жилээ ажиллан олон жилийнхээ нөр их хөдөлмөр, ажлын арвин баялаг дадлага туршлагаа залууст өвлүүлж явна. Энэ бүхэн өөрийгөө дайчлан суралцаж, их хөдөлмөрлөж олж авсан ажлын туршлагатай нь холбоотой. Би 20 настай сургууль төгсөж ирсэн. 1980-аад оны мундаг эмч нар биднийг ажил мэргэжилдээ хурдан дадлагажихад их тус дэм үзүүлсэн. Их эмч Х.Гүндэгмаа, Г.Баасанхүү, Л.Эрдэнэсувд, Н.Алтантуяа нараас их зүйл сурсан гэх. Аливаа хүнийг хүлээн авах харилцаа хандлагаас сувилагчийн ажил эхэлдэг. Орчин цагт сувилагчийн мэргэжил их хөгжиж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж их шинэчлэгдсэн. Захын жишээ гэхэд амьсгалын шинэ аппараттай болж. Бид олон давхар маарал тавьж байгаад л өвчтөнийг амаараа амьсгалуулж явлаа. Тухайн үед нөхцөл байдал ийм л байсан. Одоо, хүүхдийн гарыг тодотгогчоор гэрэлтүүлж байгаад л судсыг нь хатгах жишээний. Хүний төлөө гэсэн чин сэтгэл тээн ажилласан хүн муу явахгүй. Хүнд тусалъя гэсэн сайхан сэтгэлийн буян буудай тариа мэт үржин арвижиж ирэх учиртай гэж ярьсан. Тэр 10 гаруй “гарын шавь”-тай. Хүний эрүүл мэндийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажилла, гэж шавь нартаа захина. Аливаа хүн хөдөлмөрлөөд л байвал шинэ юм сураад л байдаг. Үүнийг тэр өөрийн амьдралаас мэдэж авсан нэгэн. Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хамт ажиллаж байсан үе тэнгийнхэн өдгөө “Төгс сувилахуй”-н  эмнэлэгт гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа нь бахархууштай. Ажиллах хугацаандаа тэр дунджаар 100 гаруй мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байна. Ихэвчлэн сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, тариа тарилга, мэс заслын дараах боолт, эмийн бус эмчилгээ, бариа засал, физик эмчилгээгээр иргэдэд үйлчилдэг. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэгч, туслагч, сэтгэл зүйн зөвлөгч байж, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж амьдарч ирсэн он жилүүд түүний бусдаас ялгарах нэг давуу тал. Сувилагч хүн бусдад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг бас нэг онцлогтой. Хуучин цагт сувилагч их эмчийн туслах гэж явдаг байв. Орчин үед Сувилахуйн ухааныг анагаахын нэгэн бие даасан шинжлэх ухаан хэмээн үзэх болсон нь сайшаалтай. Тэр өөрийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Орхон аймгийн хүндэт тэмдэг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртжээ. Энэ бүхэн  түүний хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нот зогсож ирсний үр дүн. Ийм л “Судас”-ны Д.Мөнхчимэг ахайтан шиг эгэл жирийн баатрууд нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэж, хөгжлийн түүчээ болон явдаг аа. Үйлс бүхэн тань улам дэлгэрэх болтугай.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
4
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %