Аавын сургаалаар замнасан хүү

     Барилга барих нь залуу хүний хийж байгууштай ажил юм шүү, хэмээн сэтгэл хангалуун өгүүлэх нэгэн бол Барилга засварын цехийн ахлах мастер, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Аюушийн Гантөмөр. Түүний аав Ч.Аюуш тэртээ 1972 онд Эрдэнэтийн орд газрын геологи хайгуулын экспедицэд, дараа нь Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын АТК-д, хожим нь Авто тээврийн цехэд жолоочоор ажилласан байдаг. Ээж Б.Дулмаа нь илгээлтийн эздийн брак байшингийн суурь тавилцаж, дараа нь ГОК-ын цэцэрлэгт  тогоочоор ажилласаар гавьяаны амралтдаа суугаа ч, урлагийн авьяасаараа өдгөөг хүртэл түмнээ баясгаж яваа сайхан буурай бий. А.Гантөмөр эцэг эхээс есүүлээ бөгөөд дөрөв нь ийнхүү удам дамжин Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбожээ. Төрдөө ч, түмэндээ ч үнэлэгдсэн, барилгын анхан шатны шилдэг удирдагч тэр бээр “Үргэлж бусдад тусалж, зон олонтой явсан аавын минь буян ирж, үр хүүхдүүд бид нь сайн, сайхан явна” гэж хэлэхдээ ялимгүй гунигтай харцаар алсыг ширтэв. А.Гантөмөрийг мэргэжил сонгох мөчид аав нь “Барилга хүний амьдралд их нөөлөгтэй, адаглаад байшин саваа бариад суучихна. Миний хүүд тун ч хэрэгтэй мэргэжил дээ” гэж. Хүү ч аавынхаа үгэнд эргэлзсэнгүй, намар нь аавдаа хөтлүүлсээр Дархан хотын Барилгын техникумын өндөр босгоор алхжээ. Түүний 36 жилийн  хөдөлмөрөө шингээсэн “Барилгын техникч” хэмээх мэргэжилтэн болох эх ингэж тавигдсан.

Энэ сайхан мэргэжил л намайг Барилга засварын цехийн бахархам, хүндлэм хамт олонтой учруулсан юм даа. Би одоо цехийнхээ гурав дахь үеийнхэнтэй цуг ажиллаж байна гэх. 1986 онд  20 дөнгөж гарч яваа хархүүг Барилга засварын цехэд ирэхэд орос, монгол ажилтнууд ажлыг ёстой л нэг шижигнүүлж байж. Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ гээд юу л хийнэ, тэр бүрд А.Гантөмөр барилгачин ах, эгч нараа даган, тэднээсээ суралцан “гүйнэ”. Багаасаа л аливаад эв дүйтэй, идэвх оролдлоготой, дээр нь “ном”-ыг нь чамбай үзсэн тэрбээр барилгын  ажилд  төвөггүй  гаршиж. Удалгүй энгийн ажилчнаас мастер, дараа нь ахлах мастераар дэвшин ажилласан. Түүнийг удирдлага нь барилгын анхан шатны нэгжид чанарын хяналт, гүйцэтгэлийг нэвтрүүлэхэд онцгой анхааран, ажлын гологдол огт гаргалгүй ажилласан гэж тодорхойлсон байдаг. Үнэхээр ч тэр нягт нямбай, аливаад тун  хариуцлагатай хүн. Барилгачдынхаа дэргэд нь байж, тэдэндээ зөвлөж, ажлын дэс дараалал, технологийн зааврыг “яс” баримталдаг дадалтай. Тэрбээр аливаа ажлыг гүйцэтгүүлэхдээ муйхар шаардлага тавьж, өөрийнхөөрөө тулгах, эсвэл хөндийдүү зайнаас удирдахад ажил урагшлахгүй гэж үздэг. Ахлах мастер “Би аливаа асуудлыг ажилчидтайгаа зөвшилцдөг. Манайхнаас хөдөлмөр хөнгөвчлөх оновчтой санаачилга их гарна. Олон жилийн туршлагаар баталгаажсаныг, шинэлэг арга барилтай хослуулахад бидний ажил илүү бүтээмжтэй, өгөөжтэй болдог” хэмээв. 

А.Гантөмөр амжилтын үндсийн үндэс нь сайн төлөвлөлт гэдэгтэй санал нэгддэг. Тэр маргаашийн ажлаа өдөр алгасалгүй төлөвлөн бичдэг. Хийх зүйлээ төлөвлөгөөндөө хэд хэдэн хувилбараар тусгадаг аж. Эхнийхээр боломжгүй бол дараагийн гарц бэлэн байдгаас цаг дэмий үрэгддэггүй, ажил тасалдаж, гацаа үүсдэггүй гэж тайлбарлав. Аварга маань залууст аливаа ажлыг цаг хугацаанд нь, хойшлуулалгүй хийж байхыг захидаг. Тэр “Манайхан ажилдаа зүтгэлтэй, хүнд хүчрээс зүрхшээдэггүй, хүүхнүүд нь ч хүч чадалтай, дайчин чанартай. Бие биеийнхээ төлөө гэх халуун сэтгэлтэй, ямар сайхан хүмүүс байдаг гээч”  гээд л хамт олноо магтсан юм. 

Ахлах мастер А.Гантөмөр сагсан бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй тамирчин. Тэр оюутны спартакиадын хоёр ч удаагийн аварга багийн довтлогч. Хүүхэд байхаасаа сонирхсон спортоо одоо ч орхиогүй. Наснаасаа залуухан, жавхаатай харагддаг түүнд спорт нөлөөлсөн нь дамжиггүй. Энэ тухай нь асуухад инээмсэглэснээ, “Тийм ч байж магад. Сагсан бөмбөгийн тамирчин  маш  хурдтай  сэтгэж, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй. Спортын энэ чанар ажлын бүтээмжид ч нөлөөлдөг гэж би боддог” гэв. 

А.Гантөмөрийнх гурван охинтой өнөр айл. Гэргий Ө.Наранцэцэг нь Барилга засварын цехэд нярав. Ууган, дунд охид нь сургуулиа дүүргээд их эмч, нягтлан бодогчоор ажилладаг бол отгон охин нь Солонгос улсад хэлний чиглэлээр сурч байна. Том охиноо цэцэрлэгт нь хүргэж явахдаа, “Аав нь энэ  барилгыг барилцсан юм” гэж хэлэхдээ анх удаа л мэргэжлээрээ бахархах   цээж дүүрэн баяр баяслыг амссанаа дурсан ярив. 

Тэрээр 36 жилийн туршид олон бүтээн байгуулалтад гар бие оролцож, амжилттай удирдаж иржээ. Тухайлбал, Захиргааны гуравдугаар байрны барилга засвар, угсралтын ажил, Эмчилгээ оношилгооны төвийн ЦТП, Технологийн сургуулийн гарааш, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, Цагдаагийн хэсгийн өргөтгөл, Есдүгээр цэцэрлэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бетон талбай, Долдугаар цэцэрлэг, Цанын бааз, 12 дугаар бага сургууль, Эмнэлэг сувиллын өргөтгөл, Гамшгаас хамгаалах ангийн контор, Ил уурхайн ажилчдын цайны газар гэх мэт. Яг одоо  А.Гантөмөр барилгачин хамт олонтойгоо Эрдэнэтийн иргэдийн чөлөөт цагийн томоохон төв болох, Монголдоо томд тооцогдох Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын гоёмсог барилгын угсралтын ажилд цаг нарыг умартан зүтгэж явна. 

Эрдэнэт хэмээх их голомтын нэгэн гишүүн А.Гантөмөрийн бүтээж босголцсон бүхэн нь энэ хотод сүндэрлэнэ. Хийж бүтээснийх нь гавьяа Төрийн дээд “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Аваргын од” тэмдэг энгэрт нь гялалзана.  Аав нь хүүгийнхээ ирээдүйг гайхалтай зөгнөжээ.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %