Хүндэт дэвтэрт НЭРЭЭ МӨНХӨЛСӨН Л.БАДРАХБАЯР

     Хөвсгөлийн цэнхэр хязгаараас тавдугаар ангийн жаалхан хүү Эрдэнэсийн хотод ахындаа ирж, суурьшив. Энд тэндгүй  гагнуурын оч гялалзаж,  урт кран, том  техник хөлхөж, барилга байшингийн суурь тавих. Хотын гудамжинд амралтын өдрүүдээр  орос голдуу залуусын  дуу хуур, хөгжөөн наадам тасрахгүй. Энэ л орчин Түнэл сумын  жаал хөвгүүнд тун соньхон. Цэнхэр дэлгэцээр “Эрдэнэт” үйлдвэр анхны баяжмалаа ачсан түүхэн өдрийн мэдээ  үзэж суухад аварга комбинат, ажлын хувцастай залуус Л.Бадрахбаярт ер бусын бахархал төрүүлсөн гэдэг. Энэ цагаас гурван жилийн дараа тэр наймдугаар ангиа төгсөөд шууд л “Дарханы Поли”-ийн өрмийн техникчийн анги сонгожээ. Геологийн олон улсын экспедицид дадлага хийж явсан шилдэг оюутан бол  өнөө цагийн Эрдэнэт үйлдвэрийн  Хөдөлмөрийн аварга,  Хүндэт дэвтэрт нэрээ мөнхөлсөн Геологи хайгуулын экспедицийн цооног өрөмдөгч Лосолын Бадрахбаяр юм. Тэрбээр “Эрдэнэтийн-Овоо” орд газрын хэвлийн эрдэнэсийг ил гаргах их үйлсэд хагас жаран илүү хугацааг зориулж явна. Л.Бадрахбаяр хайгуул, тэсэлгээ, инженер геологи, худаг ус, барилгын суурь зэрэг өрөмлөгийн аль ч төрөлд  мэргэшсэн ажилтан аж. Түүний тухай Геологи хайгуулын экспедицийн  дарга М.Дамдинсүрэн: 
“Л.Бадрахбаяр манай цехэд 30 гаруй жил ажиллахдаа төлөвлөгөө нормоо тогтмол давуулан биелүүлж ирсэн. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хамт олондоо түшигтэй хүн дээ. Олон шавьтай. Түүний шавь нараас  ерөнхий инженер, мастер, сайн өрөмдөгчид төрөн гарсан. Тэр үлгэр дуурайлалтай, ахмад ажилтны нэг” гэсэн бол Геологи хайгуулын ангийн дарга асан, Геологи маркшейдерийн хэлтсийн Өрөмдлөг хариуцсан тэргүүлэх инженер Д.Түвшинбаяр: Л.Бадрахбаяр, Ганбат бид  20-иодхон настайдаа Залуучуудын бригад байгуулан баг болон ажиллаж, хээрийн онцгой даалгаварт ч олонтаа цуг явж байлаа.  Тухайн үед тулгамдсан асуудлаа зөвшилцөж, хүндхэн ажлын ард дөмөгхөн гардаг байв. Үүнд  Бадрахбаярын маань нөлөө их.  Тэр ажилдаа үнэхээр  зүтгэлтэй, үүрэг даалгаврыг “тултал” биелүүлдэг, хариуцлагатай, санаачилгатай өрөмдөгч. Шинэ техник технологийг  богино хугацаанд эзэмшиж, бусдадаа зааж сургадаг. Шавь нартаа, хүмүүст чин сэтгэлээр ханддаг. Залууст өрөмдөгчийн эрдэм, техникээ ариг гамтай, сайн эзэмшихийг сургахын зэрэгцээ  “Өвлийн хүйтэнд дулаан хувцасла, биеэ зөв авч яв, хорт зуршлаас хол бай” гээд л сургана. Өөрөөрөө үлгэрлэнэ. Ер нь хамт ажиллахад түшигтэй, найдвартай хүн дээ миний найз” гэсэн юм. Түүний шавь цооног өрөмдөгч Ж.Буянжаргал: “Би 2004 онд Л.Бадрахбаяр багшийгаа дагалдаж эхэлсэн, одоо 19 дэх жилдээ ажиллаж байна. Манай багш өрөмдөгчийн техникийн онолын өндөр мэдлэгтэй, олон жилийн туршлагатай шилдэг өрөмдөгч. Намайг амьдралд хүргэсэн багшийнхаа хэлсэн, заасан бүрийг өөртөө шингээхсэн гэж хичээж явна. Зөвхөн мэргэжлийн хувьд төдийгүй, амьдралаа хэрхэн авч явах, өөрийгөө боловсруулах, эрүүл идэвхтэй амьдрах тал дээр ч бидэнд байнга үлгэрлэдэг. Багш маань хүний төлөө халуун сэтгэлтэй хүн дээ” гэв. 

Тэрбээр 2021 онд ашиглалтын хайгуулын өрөмдлөг болон катодын зэс үйлдвэрлэх төслийг түүхий эдийн нөөцөөр хангах зорилгоор хийгдсэн 8а, 12 дугаар үүсмэл ордын нөөц тогтоох хайгуулын өрөмдлөгийн ажилд нийт 1500 т.м өрөмдөж, төлөвлөгөөт даалгаврыг 100 хувийн гүйцэтгэлтэй, осол авааргүй, цаг хугацаанд нь гүйцэтгэсэн байна. 

Түүнчлэн гидрогеологийн цооногийн өрөмдлөгийн ажлыг явуулахад ашиглах  шууд болон урвуу үлээлгэтэй хийн цохилуурт эргэлтэт өрөмдлөгийн арга, төв алдуулагчтай хийн цохилуурт эргэлтэт өрөмдлөгийн арга технологийг нутагшуулан, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь одоог хүртэл ашиглагдаж байна.

Тэрээр хамт олныхоо тухай: Халуунд нь халж, хүйтэнд хөрч, цас, бороотойд ч нөмөрлөх бараадах юмгүй хээр хөдөө өрмийн сумаа эргүүлээд зогсох нь геологичид, өрмийнхөн. Ер нь л манайхан хүнд хүчрийг нугалдаг шандастай эрчүүд гэв. Энэ жил Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас явуулсан, өөрийн мэргэжлийн онцлог, дадлага туршлага, арга барилаа залуу үедээ өвлүүлэх зорилготой Залгамж хөтөлбөрт хамрагджээ. Тэрбээр энэ тухай, Ажлын гараагаа эхлэхдээ орос мэргэжилтэнтэй багш, шавийн гэрээтэй  байсан үеийг нь санагдуулсан, үр дүнтэй  сайхан ажил болсныг дурдав. 

Өдгөө түүний нас тавь нэлээн хэвийсэн ч тэр шандаст эрийн  ажлаасаа шантарч, ядарсангүй. Залуустайгаа зааланд ширэн бөмбөг “хөөнө”, ууланд алхаж, алжаалаа тайлна. Эрүүл саруул, эрч хүчтэй ажилладгийн нэгэн шалтгаан нь энэ болов уу. 

Л.Бадрахбаярынх гурван охин, нэг хүүтэй, хоёр зээтэй өнөр айл. Хээр хөдөө олон хоногоор явах түүний арыг гэргий Ч.Энхцэцэг нь найдвартай даана. Өндөр настай  ижийг нь ч хайрлан асарч,  тойглох эхнэрээ тэр магтана. 

Л.Бадрахбаярын  үйлдвэрлэлийн болон хээрийн онцгой даалгаврыг биелүүлэн ажилласныг нь өндрөөр үнэлж 1995 онд Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, 2000 онд Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу алтан медаль, 2005 онд Үйлдвэр Худалдааны яамны Тэргүүний геологич тэмдэг, 2008 онд Эрдэнэт үйлдвэрийн 25 жилийн ойн медаль, 2009 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2016 онд Орхон аймгийн Засаг даргын Хүндэт тэмдэг, 2021 онд “Эрдэнэт” үйлдвэрийн  нэрэмжит шагнал “Эрдэнэт дээд өргөмжлөл”, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор  шагнасан байна. 

“Эрдэнэтийн-Овоо” ордын  хүдрийн нөөцийг  нэмэгдүүлэх, үйлдвэрийнхээ насжилтыг уртасгах түүхэн үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулж,  Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэрээ мөнхөлсөн, шилдэг өрөмдөгч Л.Бадрахбаярын үйлс бүтээл нь үргэлж дээшээ байг ээ.

Я.ЭНХТУЯА

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %