Депутат аавын аварга хүү

     Булган нутгийн алдарт жолооч Б.Чойдогийнд  1971 оны намар   нэгэн хөвгүүн мэндэлсэн нь өдгөөгийн Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аварга Ч.Ганхуяг. Зургаан хүүхдийн отгон нь болохоор  эрх танхидуу ч цаг нартай уралдан ажиллах тээвэрчин аав, сувилагч ээж  нь түүнд  үдэш  эрт унтаж, үүр цүүрээр  босохыг  хар багаас нь  сургажээ. Тэр дөчийн бидоноор усаа зөөж, бүдүүн гуалин модыг ах нартайгаа хөрөөдөж, хагална. Ажлаа жин тан болгочихоод үеийн найзуудтайгаа   цанаар уралдана, уулын уруу  чаргаар  гулгаж, чулуугаар байлдаж тоглоно, арай томхон болоод  сагсны шийднээс салаагүй дээ  гээд бага насаа  дурсан хөгжилтэй инээд алдав. Тэрүүхэндээ дэггүй, сэргэлэн жаал явжээ. Холын тээвэрт аавыгаа даган явах завшаан хааяа нэг тохионо. Халуунд халж, хүйтэнд хөрөх амаргүй хөдөлмөрийг дэргэдээс нь  мэдэрч,  ааваараа бахархаж өсөв. Тэр одоо ч  Ачаа тээврийн Улсын аварга аавынхаа Ардын Их хурлын депутатын хатуу хавтастай, жижигхэн улаан үнэмлэхийг нандигнан хадгалдаг. Түлхүүр багажийг нь ойртуулахаас өгсүүлэн гарын үзүүрт зарагдсан түүнд аавынх нь ажилсаг чанар  өвлөгдсөн нь мэдээж. Аравдугаар ангиа дүүргээд  тухайн үеийн ЗХУ-ын Волгоград хотын ТМС-ийн хуваарь авч хоёр жилийн дараа хөргүүрийн техникчийн мэргэжил эзэмшин эх нутагтаа иржээ. Энэ үед зулай гишгэн төрсөн хоёр ч ах нь Ил уурхайд ажиллаж байв. Хааяахан тэднийг даган уурхайд очихдоо уулын хүчит  техник,  аварга белазыг харахдаа, эндхийн  ажилчин  болохсон гэх хүсэл төрнө. Төд удалгүй түүний хүсэл биелэв. Ил уурхайн дэргэд  бий болсон Монголд анхных болох Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн ууган ажилчин болох хувь түүнд тохиосон нь 1994 он. Тэсрэх бодисоо гадаадаас өндөр үнээр худалдан авдаг байсан үйлдвэр дотооддоо үйлдвэрлэдэг болж, тэнд сантехникийн засварчнаар гараагаа эхэлсэн Ч.Ганхуяг есөн жилийн дараа  тэсэлгээчин-оператор болов. Тэрээр  одоо 27 дахь жилдээ энэ л үйлдвэртээ үнэнчээр зүтгэж явна. Түүний ажлын талбар анх жилд 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай байв. Харин одоо бол үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах үүднээс 15 мянган тонн бодис үйлдвэрлэх чадалтай, шинэ үйлдвэр баригдаж байна. Ч.Ганхуяг бригадаа ахлан шинэхэн үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж суурилуулах ажилд гар бие оролцож явна. Түүний тухай Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн дарга А.Буянцогт: “Ч.Ганхуяг нь манай үйлдвэрийн анхдагч, туршлагатай ажилтны нэг. Тэр бүх шат дамжлага дээр ажиллах чадвартай, залуу үеийг төлөвшүүлэхэд ихээхэн гавьяатай бригадын дарга. Мэдлэг,  ур чадвараа байнга дээшлүүлэхийн зэрэгцээ олон шавь, залууст түүнийгээ өвлүүлдэг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий уурхайчин Р.Түвшинжаргал, Ил уурхайн Ерөнхий инженер асан Мирошников зэрэг удирдах ажилтнуудын  хөдөлмөрийн гарааг эхлүүлж зааж сургасан чадварлаг багш-ажилтан. Одоо түүний шавийн шавь нь 6-р зэрэгтэй ажилчин болсон яваа. Тэр хүнд тусархуу, өгөөмөр сэтгэлтэй нэгэн. Хаана л хүний тус хэрэг болно, тэнд Ч.Ганхуяг явдаг. Бас нэг сайхан чанарыг нь дурьдахгүй өнгөрч болшгүй. Тэр тун  шударга зантай. Дарга, цэрэг хэнд ч  буруу, зөвийг нь  шуудхан хэлчихдэг. Ер нь манай Ганхуяг оюуны спортын чадварлаг тамирчин төдийгүй, олон талын  өргөн мэдлэгтэй хүн  дээ” гэв. 

Гадаадаас вагоноор ирэх түүхий эдээ хүлээж авахаас эхэлдэг тэсрэх бодисын  үйлдвэрийн технологийн процесс бүтээгдэхүүнээ бэлтгэж үйлдвэрлэх, түүнийгээ уулан дээр тэслэх гэсэн  дамжлагаар өрнөнө.  Ч.Ганхуяг үйлдвэрийн гол дамжлага болох эмульс үйлдвэрлэх машин дээр ажиллаж, нийтдээ  160 мянган тонн сайн чанарын эмульсийг бэлтгэж ачсан байна. Тэрбээр: “Баасан гараг бүрт хийдэг тэсэлгээ бидний ажлыг шалгадаг. Бидний бэлтгэсэн бодисын чанараас уулын цулын чанар шууд хамаарах учраас хичээнгүйлэн ажилладаг юм.  Манайхан тэсэрч дэлбэрэх бодистой харьцдаг болохоор машид хянамгай байж, аюулгүй ажиллагааны  дүрэм журмыг ёсчлон мөрддөг. Тамхи татах, ил гал гаргах хориотой. Ер нь л манайх  “Болохгүй” заалт ихтэй дээ. Бид Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаанд чухал үүрэгтэй ажил хийдгээрээ бахархдаг” гээд  инээмсэглэв.

Ч.Ганхуяг санаачилга сайтай, бүтээлч ажилтан. Өнгөрсөн онд гэхэд л бүтээмж инновацийн чиглэлээр хэд хэдэн оновчтой санал гаргаснаас гурав  нь төсөл болон хэрэгжсэн байна. Тухайлбал, Эмульсийн тэсрэх бодисын найрлагыг өөрчилж, тэсрэх бодисын найрлагад орох химийн бодис ба натри шүүний хэрэглээг 300 тн-оор бууруулж, жилдээ 400 сая төгрөг хэмнэсэн төсөлд бригад хамт олноо манлайлан оролцжээ. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн усан уусмалын технологийн шугамын алдагдлыг бууруулснаар жилд 175 сая төгрөг хэмнэх төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Үйлдвэртээ олон жилийн үнэнч хөдөлмөрөө зориулж явахад, ар талыг нь найдвартай даагч,  бат түшиг болсон   гэргий  Б.Оюунчимэг нь  Ирээдүйн одод сургуулийн Англи хэлний багш.  Эднийх гурван сайхан охинтой өнөр өтгөн гэр бүл. Ууган охин нь дээд сургуулиа дүүргээд, айлын бэр болж. Хоёр бага нь дунд сургуулийн сурагч. 

Ганхуяг, эгч хоёр ахтайгаа  дөрвүүлээ Эрдэнэт үйлдвэрийн эд эс, шилдэг ажилтнууд. Тэд бас бүгдээрээ шахуу оюуны спортын тамирчид. Том ах Ч.Ганболд нь Ил уурхай, Хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч асан  ахмад ажилтан, шатрын спортын мастер. Эгч Ч.Уранчимэг нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүний хөгжлийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн, шатрын спортын дэд мастер. Ах Ч.Ганбат Ил уурхайн ахмад ажилчин, Эрдэнэт үйлдвэрийн 2009 оны Хөдөлмөрийн аварга. Манай хөргийн баатар Ганхуяг шатрын спортын нэгдүгээр зэрэгтэй, 100 буудалт даамны спортын дэд мастер. Тэр хар багын л спортод хоббитой, сагс “хөөрхөн” тоглочихдог хүү байв. Бас мэдрэмжтэй, мэдлэгтэй үзэгч.  ЗХУ мөсөн дээрх хоккейгоор дэлхийд ноёлж байх ахуйд алдарт тамирчин Макаров, Крутов нарын зургийг орныхоо ард хадсан чухам л улаан фэн нь явж.  Зөвлөлтийн “Орбит” сувгаар алдаг оног гарах тоглолт бүрийг нь алгасахгүй, зурагтынхаа өмнө “уяатай”. Одоо хэр нь  Оросын шигшээг  дэмждэг ч нэг л явж өгөхгүй урмыг нь  хугалдаг гэнэ лээ. NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг, Английн Хөл бөмбөгийн премьер лигийн тоглолтыг алгасахгүй үзэж, залуустай санаа бодлоо солилцох. Түүний орос хэлний ярианы чадварыг ч гайхалтай гэх юм билээ. Аварга маань ер нь л элдэвтэй эр юм. Депутат аавынхаа нэрийг өндөрт өргөж яваа Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Ч.Ганхуягийн тухай цухас өгүүлэхэд ийм. Ажил үйлс, амьдрал бүтээл нь үргэлж оргилж байг. 

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %