Эрдэнэсийн аварга тээвэрчин

     Ашиглалтын гоо зүйгээрээ дэлхийд тэргүүлэг Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд нар угтах сайхан. Уурхайн мөргөцгүүд нь наранд зэсэн өнгөөр туяарч гялалзаад л, шөнөжин тонголзож ажилласан экскаваторууд өнөөх л янзаараа эргэлдээд л, хүдэр ачсан тэнхээт хүлгүүд нь зөрөлдөн хөврөөд дотнохон. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Авто тээврийн цехийн белазын жолооч Цэдэнбалжирын Даваажав энэ өдөр 130 тонны аварга хүлгээрээ 40 тойрог хийсэн амжилттай ажлаасаа буулаа. Зүйрлэвэл нэг удаа ээлжинд гарахдаа тэрээр Эрдэнэт хотоос Нийслэл орохын дайны замыг хүнд даацын машинаар туулж, дунджаар 5200 тонн хүдэр тээвэрлэн Баяжуулах үйлдвэрт хүргэдэг байна. Үүнийг сараар, жилээр, бүр түүнийг Эрдэнэт үйлдвэрт белазын жолоочоор ажилд орсон 2002 оноос хойш тооцвол белазаар дэлхийг тойрч, зөөвөрлөсөн эрдэнэсийн хэмжээ нь нэлээд олон оронтой тоог заах биз ээ. 

Ц.Даваажав “Хүүхэд байхаасаа л жолооч болохыг мөрөөддөг байсан...” гэж бүх насны зорилго, ажил, амьдралаа ганцхан өгүүлбэрээр тодорхойлсон. Цаг хугацааг 30 жилээр ухрааж харвал тэр Увс аймгийн Цагаанхайрхан сумын сургуулийн дөнгүүр сурлагатай сурагч, чөлөөт бөхийн “тамирчин”, нэгдлийн жолооч ах нарыг битүүхэн харж, биширсэн хүүхэд байлаа. Хүсэл мөрөөдөлдөө үнэнч, цагийн аясаар хувирахгүй зан чанартай, ноён нуруутай байна гэдэг эр хүний эрхэм чанар. Амжилтын үндэс ч гэж хэлж болно. Тэрээр 1997 онд Улаанбаатар хотод жолооны курст сурахаар очихдоо л ах нараа харсаар жолоо бариад сурчихсан байсан гэдэг. Дуртай мэргэжлээ эзэмшсэн хэдий ч авга ахынхаа заавар чиглэлээр Хөвсгөл аймгийн Нефть хангамжийн баазын барилга дээр ажиллаж, гагнуур хийж хүмүүжилтэй дүүгийн үүрэг хэсэгтээ гүйцэтгэсэн. Ц.Даваажавыг аливаад няхуур, ажилд махруун болохоор ах нар нь булаацалдана. Дарханд байдаг бас нэг ах нь түүнийг “Энд ирж, гурилын үйлдвэрийн будааны машин барь...” гэхэд нь удаан бодолгүй шийджээ. Хүүхэд ахуй үеэсээ хүсэж мөрөөдсөн ажил нь алтан намраар ингэж биелсэн юм. Хоёр тэвш дүүрэн будаа ачсан, чиргүүлтэй том тэрэгний жолоо атгаад давхиж явахдаа өөрөөрөө бахархаж, одоо л эр хүн болсон шиг санаж байсан нь саяхан мэт. Гэвч 20 гаруй жил өнгөрчээ. Ц.Даваажавын хувьд 2000 он эрдэнэсийн тээвэрчин болох эхлэлийн жил байлаа. Эрдэнэт үйлдвэрийн анхдагчдын нэг, түүний төрсөн ах Ц.Содномцог дүүгийнхээ ирээдүйн ажил, амьдралын зүгийг Алтангадас од мэт зөв чиглүүлсэн. Түүнийг Дарханд авч үлдэх гэсэн авга ахынх нь хүсэл, белазын курст дүүгээ сургаад, улмаар ХХ зууны Манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэртэй хувь заяаг нь холбож, амьдралын баталгааг нь хангах гэсэн төрсөн ахынх нь чин сэтгэлийг давж чадаагүй юм. Тухайн үед залуус белазын курст өвөл, хаврын зургаан сар суралцдаг байлаа. Ингэхдээ Авто тээврийн байгууллагад белазын туслах жолооч, гараашны слесарь, засварчнаар дадлагажна. Тэр үеэс л Ц.Даваажавын аливаа ажлыг цаг хугацаанд нь сэтгэлээсээ чанартай хийдэг чанар журмын нөхдөд нь танигджээ. Хөдөлмөр зүтгэлээрээ хүнд танигдах нь ажил, амьдралыг илүү өнгөлөг, хялбар болгодог гэлтэй. Тэрээр 2002 онд эрдэнэсийн тээвэрчдийн эгнээнд албан ёсоор элсэж, засварчин, амраагч жолоочоор ажиллаад удаагүй байхад ээлжүүд манайх авъя гэх санал гаргаж байсан нь техник мэддэг шинэ жолоочийн ур чадварыг илтгэсэн хэрэг байв. Хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөлд тууштай байсных нь шагналд тухайн үеийн хамгийн том машин болох 40 тонны белаз түүний мэдэлд ирлээ. Байшин шиг том эдийг барьж жолоодно гэхээс сүрдэж байсан үе бий. Харин одоо гурван давхар байшингийн энтэй, 130 тонны белаз хэдийнээ “гэр” нь болжээ. Уурхайн ажлын талбарт анх гарахад Бат-Эрдэнэ, Дашдэжин, Б.Алтангэрэл, Ш.Цэдэвсүрэн гэх багш нар маань ихийг зааж сургасан даа, гэж ярихдаа бодол нь тэртээд одохыг анзаарлаа. Ц.Даваажав одоо шавь дагалдуулах хэмжээний туршлага, ур чадвартай, хамт олондоо төдийгүй үйлдвэртээ нэр хүндтэй ажилтан болжээ. Түүний шавь Ариунбат өнөөдөр хүнд даацын машинаа жолоодохын зэрэгцээ механик орлоод явж байна. Харин шавь Дамдинсүрэн нь багштайгаа адил 130 тонны белаз жолоодож явна. Ц.Даваажав ээлжинд гарахаараа залуусаа ерөнхийд нь ажиглаад, зогсосхийвэл очиж хараад, зөвлөж тусална. Идэвхтэй амьдралынхаа ихэнхийг машиныхаа кабинд ганцаар өнгөрүүлдэг тэдний хувьд бие биеэ хайрлаж, түшиж тулах юу юунаас чухал гэж аварга ярьсан. Эдний ээлжийнхэн эвтэйн дээр наргиан хөгжөөнтэй. Шөнийн ээлжинд ядарч явахад нэг нь богино холбоогоороо онигоо ярьж, нөгөө нь дуулж бие биеэ сэргээнэ. Дасал болсон замаараа элдвийг эргэцүүлэн, хөхрөн сүмбэрлэх Ханхөхий хайрхнаа сэтгэлдээ дүрслэнхэн нутгийн дуу аялж явах бас л сайхан шүү дээ, гэсэн юм. Зуны аагим халуунд нозоорлоо, өвлийн тэсгэм хүйтэнд даарлаа гээд буучхаж болохгүй тасралтгүй ажиллагаатай уул уурхайн үйлдвэрийн гол түүхий эдийг тээвэрлэх амаргүй ажил. 

Тэрээр уурхайн хүнд даацын өөрөө буулгагч БелАЗ-75131 загварын 130 тонны даацтай, ¹73 дугаартай автомашинаар жолооч Ч.Мөнхбаатар, О.Ган-Эрдэнэ, Б.Уугандалай нарыг удирдан ахалж, сүүлийн долоон жилийн хугацаанд 957,8 сая км зам туулж, төлөвлөгөөт даалгавраа 104-110 хувиар биелүүлсэн байна. Ингэхдээ 6398707 м.куб уулын цул тээвэрлэж, 53648544 тн.км ачаа эргэлт хийжээ. Мөн өнгөрсөн онд белазын өндөр өртөгтэй дугуйг нормоос 88 мянган км илүү гүйлгэж, 52,2 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. Ц.Даваажав хариуцсан техникээ чадварлаг эзэмшээд зогсохгүй засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хийдэг, ажлын цагийг тултал ашигласнаар хөдөлмөрийн бүтээмж нь тогтмол өндөр үнэлэгддэг, үнэ цэнтэй уурхайчин. Ажлаа тараад дөрвөн сайхан хүүхэд рүүгээ, хайртай хань руугаа яарах мэдрэмж, бие сэтгэлээ бүрэн амраачхаад дуртай ажил руугаа яарах тэмүүлэл хамгийн сайхан гэнэ. Маргаашийн мандах нарнаар Ц.Даваажав аварга ээлжиндээ гарч, дасал болсон замаараа “Эрдэнэтийн -Овоо”-гоо нар зөв тойрч хэдэнтээ дугуйрахад “эх орны хөгжил эрчлэгдэнэ”.

М.Одгэрэл
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %